Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Үндэсний дуу бүжгийн Их театртай боллоо

2002 он хүртэл  Улсын ардын дуу бүжгийн чуулга нэртэй байгаад  Үндэсний дуу бүжгийн эрдмийн чуулга нэртэй болсон чуулгын суурин дээр Монголын үндэсний дуу бүжгийн Их театр байгуулахаар УИХ шийдвэрлэжээ. Энэ театр “Монгол үндэсний дуу бүжгийн Их Театр” нэртэй байх юм байна.

Анх 1945 онд энэ чуулга 19 дуучин, 27 хөгжимчин, 13 бүжигчин, бүжиг дэглээч гээд 62 хүнтэй ажиллаж эхэлсэн бол өнөөдөр 24 дуучин, 64 хөгжимчин, 48 бүжигчинтэй юм.

Үндэсний дуу бүжгийн чуулга түүхийнхээ хугацаанд таван тивийн 50 гаруй орны тайзан дээр тоглосон юм байна.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан