Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

НИТХ-ын анхдугаар хуралдааны тов гарлаа

НИТХ-ын тэргүүлэгчдийн сүүлийн хуралдаан өчигдөр болж НИТХ-ын 2012 оны ээлжит сонгуулиар ялалт байгуулсан шинэ НИТХ-ын анхдугаар хуралдааны товыг хэлэлцлээ. Намуудын дарга нарын саналаар анхдугаар хуралдааныг энэ сарын 9 нд буюу ирэх даваа гарагийн 10:00 цагт хуралдуулахаар болов. Тус хурлаар НИТХ-ын дарга, тэргүүлэгчдийг сонгохын зэрэгцээ сонгууль явуулсан дүн, төлөөлөгчдийн бүрэн эрхийн асуудлыг хэлэлцэхээр тогтсон байна. Харин Нийслэлийн Засаг даргыг сонгох асуудал Засгийн газар шинээр эмхлэн байгуулагдсаны дараа шийдэгдэх гэнэ.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан