Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

“Алма матер-2016” оны шилдэг ОЮУТАН шалгаруулна


Монголын Залуучуудын Холбоо 1996 оноос эхлэн их дээд сургууль, коллежид суралцагч залуусын дунд оны шилдэг оюутнуудыг шалгаруулах “Алма матер” ёслолын ажиллагаа зохион байгуулдаг уламжлалтай билээ.

Тэгвэл сүүлийн дөрвөн жилийн хугацаанд завсарлаад байсан “Алма матер” оны шилдэг оюутан шалгаруулах ёслолын ажиллагааг ахин сэргээж, 16 дахь жилдээ зохион байгуулахаар бэлтгэл ажилдаа оржээ.

Энэ удаад эдийн засаг, нийгмийн ухаан, анагаах ухаан, техник технологи, урлаг спорт, боловсрол, хүмүүнлэгийн салбарт амжилттай суралцаж буй оюутнуудыг нэр дэвшүүлж, түүнээс 12 салбарын “Оны шилдэг оюутан” шалгаруулах аж.  
Нэр дэвшиж буй оюутан тухайн төрлийн шаардлагад нийцсэн сурлагын голчтой байх, Залуучуудын байгууллагаас зохион байгуулсан олон нийтийн ажлуудад санаачлагатай оролцож амжилт гаргасан байх, Улсын болон олон улсын тэмцээн уралдаан, эрдэм шинжилгээний хурал, урлаг спортын арга хэмжээнд анги хамт олон, сургууль, улсын нэрийн өмнөөс оролцож үнэмлэхүй амжилт гаргасан байх зэрэг шаардлагыг хангасан байх юм. 

Оюутан, залуучуудыг улс орны эдийн засаг, нийгмийн амьдралд байр суурь эзлүүлэх, ирээдүйн залуу удирдагч, нийгмийн зүтгэлтэн, чадварлаг мэргэжилтэн төрөн гарахад дэмжлэг үзүүлэх, тэднийг олон нийтэд таниулах зорилготой “Алма матер” оны шилдэг оюутан шалгаруулах ёслолын арга хэмжээний шилдгээр УИХ-ын гишүүн Н.Учрал болон А. Санжмятав, О.Баасандорж нар тодорч байжээ.
“Оны Тэргүүний Оюутан Шалгаруулах “Алма Матер-2016” ёслолын ажиллагааны талаархи дэлгэрэнгүй мэдээллийг http://www.myf.mn/n/iicy линкээр авч болох юм байна.     

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан