Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Г.Уянгын нам “Эрдэнэт” үйлдвэрийн наймааг дэмжихгүй гэв

Б.АНАР

Улстөрчдийн рейтингээр эхний 10-аас бууж үзээгүй УИХ-ын гишүүн асан Г.Уянга УИХ-ын сонгуулиар парламентын гадна хоцорсон. Тэрээр сонгуулийн өмнө Тусгаар тогтнол, эв нэгдлийн намын даргаар сонгогдсон ч энэ намаас УИХ-д нэг ч гишүүн сонгогдоогүй. Гэсэн ч улс төрийн нөхцөл байдал, өрнөж буй үйл явдлыг анхааралтай ажиглаж, дүгнэлт, шийдэл гаргаж байгаа талаар Тусгаар тогтнол, эв нэгдлийн намын дарга Г.Уянга өчигдөр мэдээллээ.
Тус нам “Эрдэнэт” үйлдвэрийн 49 хувийг дотоодын компани худалдаж авсан үйл явцыг дээрмийн гэмт хэрэг гэж үзэж байгаа юм.

Энэ тухайгаа тус нам “Монгол Улсын төсвийн 40 хувийг дангаар бүрдүүлдэг “Эрдэнэт” үйлдвэрийг МАНАН-гийн бүлэглэл хууль бусаар авч түүнийгээ Монголд ашигтай ажил хийсэн мэтээр тайлбарлаж байгааг эсэргүүцэж байна. Монголын болон Оросын талын аль нь ч хувьчлал явуулаагүй, харин “зүгээр л худалдан авалт” хийсэн байхад яахаараа “Эрдэнэт”-ийн 49 хувь ганцхан компанийн хувийн өмч болов гэдгийг Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж тайлбарлах ёстой. Ноён Ц.Элбэгдорж “нэр томъёоны хувьд хувьчлал биш” гэж залилах оролдлого хийсэн ч бодит байдал дээр хувьчлалтай төстэй дээрэм болсон нь тодорхой байна” гэсэн юм.
Мөн “Эрдэнэт” үйлдвэр  Монголд ч, ОХУ-д ч төрийн өмч байгаа тохиолдолд түүнийг худалдах эсэх нь хоёр төрийн мэдлийн асуудал байх ёстой. ОХУ өөрийн мэдлийн хувийг манайд зарж шилжүүлсэн тохиолдолд түүнийг өмчлөгч нь юуны өмнө Монголын төр байх нь гарцаагүй. Монголын төр ямар ч хувьчлал явуулаагүй. Иймээс “Эрдэнэт” үйлдвэр Монголын бүх ард түмний өмч хэвээрээ байна гэж үзэж байгаа аж.

Тиймээс “Эрдэнэт” үйлдвэрийн асуудлыг хуулийн дагуу шийдвэрлэх боломжтой хувилбаруудыг санал болгож байгааюм банйна. Тухайлбал, “Эрдэнэт” үйлдвэрт үүссэн асуудлыг УИХ-аар элэлцэж шийдвэрлэх, “Эрдэнэт” үйлдвэрийн 49 хувийг төрийн мэдэлд авч, 100 хувь төрийн өмчит компани болгох, нээлттэй тендер зарлан Эрдэнэтийн хувьчлалд Монголын аж ахуйн нэгжүүдийг адил, тэгш эрхтэй оролцох боломж бүрдүүлэх зэрэг замаар МАНАН-гийн бусармаг үйлдлийг таслан зогсоох ёстой гэв.

0 Сэтгэгдэл
Энэ асуудал нь хууль, эрхзуйн асуудал тул хууль хяналтын байгууллагаас холбогдох хууль, тогтоомж, эрх зуйн акт зорчсон эсэхийг шалгаж тогтоох асуудал юм л даа. Харин УИХ-ын гишуун С.Жавхлан нь “олон нийтийн дунд хэлэлцуулэг” зохион байгуулах гэж байгаа нь бодвол Хууль Хяналтын байгууллагыг “ШУДАРГА ШИЙДВЭР ГАРГУУЛАХЫН ТУЛД УГ АСУУДЛЫГ ОЛОН НИЙТИЙН АНХААРАЛД ОРУУЛАХ гэсэн хэрэг байлгуй дээ. Манай улсын хууль, хяналтын байгууллагын дарга нар нь оорсдийг нь томилдог болон дээд шатны байгууллагын дарга нарынхаа “даалгаврыг хууль зорчиж ч байгаад ч хамаагуй биелуулдэг, эсвэл дээд шатны дарга нартаа таалагдахын тулд хуулийн цоорхойг ашиглаж шударга бус янз бурийн шийдвэрууд гаргадаг, эсвэл юу нь болсон нь юм ***** мэд хяналт шалгалтын ажлаа дуусгахгуй он жил дамжуулан удаашруулж олны анхаарлаас гаргаж, мартуулдаг” гэх мэт зуй бус уйлдэлууд хийдэг. Жишээлбэл: “Эрдэнэт”ийн асуудлаар хууль хяналтын байгууллагууд нь шалгаж байгаа ч юм шиг, угуй ч юм шиг нам гун болчиж байгаа байхгуй юу. Уг нь зуй нь бол “манай байгууллага нь энэ асуудал дээр тийм тийм хуулийн тийм тийм заалтын дагуу хэрэг уусгээд шалгаж байна, эсвэл ийм ийм ундэслэлээр хэрэг уусгэхээс татгалзсан гэх мэт асуудалтай холбоотой мэдээлэлуудийг олон нийтэд огох л естой л доо. Туунээс биш таавар, оньсого шиг баахан юм яригдаад л чимээгуй болчихоор чинь олон нийтийн дотор хардлага сэрдлэг торуулээд л, иргэд нь ямар ч байсан хувийн эрх ашгаараа нэгдсэн НАМ ДАМНАСАН БУЛЭГЛЭЛ нь л Монгол Улсын хэд хэдэн хуулийг ноцтойгоор зорчоод л, яаруу сандруу Эрдэнэтийн 49 хувийг, хувийн компаниар дамжуулж авсан юм байна гэдэг ойлголттой л боллоо шуу дээ. Компанийн тухай хуулийн 2 дугаар зуйлийн 2.6-д “Торийн омчит компанийн хувьд ОМЧЛОГЧ нь Торийг толоолж УИХ байна” гэж заасан л байдаг юм бол Эрдэнэт Уйлдвэрийн Монголын талын 51 хувийн Торийн омчийн ОМЧЛОГЧ нь УИХ болж таарна. Тэгэхээр “ОХУ-ын талын эзэмшиж байсан 49 хувийг, Монголын Тор эзэмшилдээ авах эсэх, эсвэл дотоодын компани, аж ахуйн нэгжуудийн дунд “нээлттэй” сонгон шалгаруулалт зарлаж, аль болзол шаардлагыг хамгийн сайн хангасан компанид тухайн омчийг шилжуулэх эсэх асуудлыг эцсийн байдлаар шийдвэрлэх ЭРХ нь УИХ-д байгаа гэсэн уг юм. Гэтэл Ч.Сайханбилэг нь УИХ-ын урьдуур нь уг асуудлыг шуурэн авч “маш нууц”-ын зэрэглэлтэйгээр, 33-хан минутын хугацаанд ОМЧЛОГЧ болох УИХ-аасаа “НУУЦАЛЖ” Эрдэнэт Уйлдвэр гэдэг саалийн унээнийхээ 49 хувийг ХУВИЙН КОМПАНИЙН МЭДЭЛД ШУУД ШИЛЖУУЛЖ БАЙГАА нь Монгол Улсын хууль, тогтоомжийг ноцтой” зорчиж байгаа уйлдэл биш уу? Хууль хяналтын байгууллагын дарга нар та бухэн ТОМ дарга нарынхаа дарамтанд орчихоод, ходолж чадахгуй болчихсон юм биш биз дээ. Монгол эх орныхоо толоо ШУДАРГА БАЙЦГАА л ДАА.
ha ha ha enenii namantsar demjinuu ugui yu hend hamaa bnaaa kkkkkk
Хамгийн их уншсан