Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

“Монголын драмын урлагийн хөгжлийн чиг хандлага” сэдэвт ЭШХ болно


Монгол Улсад мэргэжлийн театр үүсч хөгжсөний түүхт 85 жилийн ой энэ онд тохиож байна. Эл эрхэм хүндтэй алдрыг өндөрт өргөж, өдий хүртэл “гал алдаагүй” Улсын драмын эрдмийн театрын хамт олон СУИС-ийн Театрын урлагийн сургуультай хамтран “Орчин цагийн драмын урлагийн хөгжил, чиг хандлага” сэдэвт эрдэм шинжилгээний бага хурлыг өнөөдөр СУИС-ийн “Оюутан театр”-т зохион байгуулах гэж байна. Уг хурал нь орчин цагийн Монголын драмын урлагийн онол, түүх, шүүмж судлалыг идэвхжүүлэх, хөгжлийн төлөв, цаашдын чиг хандлагыг уламжлал, шинэчлэлийн харьцаанд өргөн хүрээтэй тодорхойлох зорилго­той аж. Хурлаар театрын онол, түүх, шүүмж бичлэг, уран зураг, тайз засал, маркетинг, менежемент болон жүжгийн зохиол, чимэглэл, хүүхэд, залуучуудад зориулсан театр, орон нутгийн театр, театрын урлагийн орчин үеийн урсгал чиглэл зэрэг сэдвээр илтгэл хэлэлцүүлэх ажээ.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан