Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

ТЕНДЕРИЙН УРИЛГА


Огноо: 2016 оны арваннэгдүгээр сарын 10-ны өдөр

Тендер шалгаруулалтын нэр: Олон улсын нислэгийн зорчигчдын үйлчилгээнд архи, дарс, шар айраг нийлүүлэх 3 багц бүхий тендер

Багц 1: 8 нэр төрлийн архи нийлүүлэх /50мл хэмжээтэй савласан/
Багц 2: Дарс нийлүүлэх /0,75л савласан/
Багц 3: Шар айраг нийлүүлэх /0,33л савласан/
Тендер шалгаруулалтын дугаар: 16/2016-М
МИАТ ХК эрх бүхий тендерт оролцогчдоос  Олон улсын нислэгийн зорчигчдын үйлчилгээнд архи, дарс, шар айраг нийлүүлэх тухай битүүмжилсэн тендер ирүүлэхийг урьж байна.
Тендерийн баримт бичгийг ирүүлэх хүсэлт гаргахдаа эргэн төлөгдөхгүй нөхцөлтэйгөөр 50000 төгрөг, эсхүл түүнтэй тэнцэх хэмжээний чөлөөтэй хөрвөх валютыг МИАТ ХК –ийн төв байрны кассанд бэлнээр тушааж, Хангамж үйлчилгээний хэлтсийн  103 тоот өрөөнаас тендерийн баримт бичгийг авна .  
Тендерт оролцогч нь Санхүүгийн болон туршлагын дараах шаардлагыг хангасан байна.
Үүнд:
1. Борлуулалтын хэмжээ сүүлийн хоёр жилд:
Багц 1-т 300 сая төгрөгнөөс багагүй, Багц 2-т 800 сая төгрөгнөөс багагүй, Багц 3-т 500 сая төгрөгнөөс багагүй байх
2.   Түргэн хөрвөх чадвартай хөрөнгө болон авах боломжтой зээлийн хэмжээ:
Багц 1-т 200 сая төгрөгөөс багагүй, Багц 2-т 400 сая төгрөгнөөс багагүй, Багц 3-т 300 сая төгрөгнөөс багагүй байх
3.   2014 болон 2015 онд аудитаар баталгаажуулсан санхүүгийн тайлан ирүүлэх
4.   Сүүлийн хоёр жилд ижил төстэй гэрээг хамгийн багадаа нэг удаа гүйцэтгэсэн байх бөгөөд тус гэрээний үнийн дүн нь  санал болгож буй үнийн дүнгээс багагүй байх
Тендерийн хамт нэгдүгээр багцад 2,560,000 төгрөгийн, хоёрдугаар багцад 7,556,000 төгрөгийн, гуравдугаар багцад 5,280,000 төгрөгийн тендерийн баталгааг тус тус ирүүлнэ.
Тендерийг 2016 оны арванхоёрдугаар сарын 12-ны өдрийн 10 цаг 00 минутаас өмнө доорх хаягаар ирүүлэх бөгөөд нээлтэд оролцох хүсэлтэй тендерт оролцогчдыг байлцуулан 2016 оны арванхоёрдугаар  сарын 12- ны өдрийн 10 цаг 30 минутанд тендерийг нээнэ. Тендер нь нээсэн өдрөөс эхлэн 45 хоногийн дотор хүчинтэй байна.
Гадаадын этгээд тендер ирүүлж болно.
Монгол Улсын гарал үүсэлтэй бараанд давуу эрхийн зөрүү тооцохгүй.

Тендерийн баримт бичиг болон бусад мэдээллийг доорх хаягаар авч болно.

МИАТ ХК
    Хан-Уул дүүрэг, 10 дугаар хороо, Буянт-Ухаа дахь, МИАТ ХК–ийн төв байр, Хангамж, үйлчилгээний хэлтсийн 103 тоот өрөө
Утас: 70049860
Факс: 70049919

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан