Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Бүгд Найрамдах Киргиз Улсын Парламент Жогорку Кенеш-ийн дарга Н.Шакиевт бараалхав
Төрийн албаны шалгалтын бүртгэл тавдугаар сарын 9 хүртэл үргэлжилнэ
77 иргэн сонгуульд бие даан нэр дэвшихээр ҮАГ-т мөрийн хөтөлбөрөө хүргүүлжээ
Дөрөвдүгээр сарын 25-28-нд нөөцийн махны өргөтгөсөн худалдааг зохион байгуулна
Морьт эргүүлийг зуслангийн бүсэд ажиллуулна
Улаанбаатарт 6 градус дулаан байна
БҮХ ХЯТАДЫН ХАМТАРСАН СУРВАЛЖЛАГЫН БАГ ШИ АНЬ ХОТОД АЖИЛЛАЖ БАЙНА
Монгол Улс, БНКУ-ын Иx Xурлын дарга нар xэлэлцээр xийв
Улаанбаатарт өдөртөө ялимгүй хур тунадас орно
Хэл, бичгийн шалгалтад босго даваагүй сурагчдын багш нарт хариуцлага тооцно гэжээ
Америкчууд сонголтдоо дургүйцэн Трампыг эсэргүүцэж эхэллээ
Тэрбумтан Дональд Трамп АНУ-ын ерөнхийлөгчийн сонгуульд ялсанд дургүйцсэн мянга мянган хүн гудамжинд гарч жагсан эсэргүүцлээ илэрхийлж эхэллээ гэж Reuters агентлаг дамжууллаа.
Нью-Йорк, Чикаго хотын гудамжинд мянга мянган хүн гарсан бол Филадельфи болон Бостонд хэдэн зуун хүн жагссан байна. Остинд гэхэд л 400 хүн жагсаалд нэгджээ.
Улмаар Сан-Франциско, Лос-Анжелос, Оклендед ч ийм хөдөлгөөн эхлэхээр төлөвлөжээ.
Нийслэл Вашингтонд болж байгаа жагсаалд 500 орчим хүн оролцож байна гэж РИА Новости агентлаг мэдээлж байна. Жагсагчид сонин худалдаалдаг хайрцгуудыг хөрвүүлж хаян Цагаан ордны зүг явж байгаа юм байна.
Жагсагчид Бүгд найрамдах намаас ялсан Трампыг арьсны үзэл гаргадаг, Мексикийн хил дээр хана босгоно гэснийг нь шүүмжлэн “Бидэнд Ку-Клукс-Клан хэрэггүй”, “Трамп миний ерөнхийлөгч биш” гэсэн уриа лоозон барьж явна. Нийслэл Вашингтонд Америкийн их сургуулийн оюутнууд Дональлд Трампыг ерөнхийлөгчөөр сонгогдсоныг эсэргүүцэн АНУ-ын хэд хэдэн далбааг шатаасан байна. Манхэттенд болсон жагсаалд оролцогсод бүр шинээр сонгогдсон Трампын дүр бүхий хүүхэлдэйг “дүүжилж” эсэргүүцлээ илэрхийлжээ. Тэд шинэ ерөнхийлөгчийн тангараг өргөх нэгдүгээр сарын 20-ныг эсэргүүцлийн өдөр болгохоо илэрхийлсэн байна.

0 Сэтгэгдэл
hool
энэ ОНД улс орнуудад хүсээгүй жирэмсэлт гэдэг шиг СОНГОЛТУУД хийгдэж байна Манайх гэсэн хэтэрүүлчихсэн.
2016.11.10