Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Томуу, томуу төст өвчнөөс сэргийлье


Нийслэлийн хэмжээнд амбулаторийн үзлэгт 69090 хүн хамрагдсанаас 3988 хүн буюу 5.8% нь Томуу, томуу төст өвчинтэй гэж оношлогдсон нь өнгөрсөн 7 хоногийн дунджаас 1.2%-иар нэмэгдсэн байна. Нийт өвчлөгсдийн дийлэнхи буюу 88.4%-ийг 0-9 насны хүүхдүүд эзэлж, хүүхдийн түргэн тусламжийн дуудлагын 42.5% нь томуу, томуу төст өвчтэй байжээ.

Хүйтэн сэрүүний улирал болж өвчлөл ихсэх, хүмүүсийн хөл хөдөлгөөн, нягтрал нэмэгдэх, хүний биеийн эсэргүүцэл сулрах нь “Амьсгалын замын халдвар" хүнээс хүнд хурдан тархах нөхцөлийг бүрдүүлдэг тул та болон таны гэр бүлийг өвчлөхөөс хамгаалах дараах зөвлөмжийг хүргэж байна.

Нийслэлийн хэмжээнд эмнэлэгт шинээр хэвтсэн хүмүүсийн 187 буюу 47.2% нь томуу, томуу төст өвчтэй өвчтөнүүд эзэлж байгаагийн 75.9%нь хүүхдүүд эзэлж, эмнэлгүүдийн хүүхдийн орны ачаалал 20.7%-р нэмэгдсэн буюу 789 орон дээр 952 хүүхэд хэвтэн эмчлүүлж байна. Хүүхдийн орны ачаалал БЗНЭ 43.8%, Багануур ЭМТ-д 41.2%-р тус тус хэтэрсэн нь хамгийн өндөр байна.

Түүнчлэн иргэд өөрсдөө дур мэдэн антибиотик хэрэглэх, эмчид үзүүлж тохирох эмчилгээг хийлгэхгүй, өвдсөн ч ажил хичээлдээ үргэлжлүүлэн явах зэргээр  өвчнөө хүндрүүлэх хандлага гарч байгаа тул өрхийн эмчдээ үзүүлж эмчийн өгсөн зөвлөгөөг баримтлахыг зөвлөж байна.

Эх сурвалж: Эрүүл мэндийн газар

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан