Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Гадаадын хэвлэл: Чингис хааны хэрцгийллийн тухай 10 баримт


Монголын эзэнт гүрнийг байгуулсан Чингис хааны тухай олныг ярьж болно. Гэхдээ тэр зүгээр нэг харгис хүн биш маш хэрцгий нэгэн байж. Чингис хааны удирдлага дор монголчууд бүхий л Азийг туулж, манай дэлхийн газар нутгийн дөрөвний нэгийг эзэлж, хүн амын аравны нэгийг хүйс тэмтэрсэн. Түүний засагдлал хүн төрөлхтний түүхэнд хамгийн харгис засаг байсан.

Өнөөдөр л бид их гүрнээ байгуулсан аугаа их эзэн богд гээд байгаа ч ХХ зууны эцэс хүртэл дэлхий бүү хэл Монголчууд бид Чингис хаанаа мэдэхгүй, төр засаг нь түүний нэрийг дурдахыг ч хүсдэггүй байсан билээ. Оросын factroom.ru сайт Чингис хааныг манай дэлхийн хаад ноёдоос хамгийн харгис нь байсан гээд  10 жишээ дурдсан байна. Ташаа зүйл байж болохч дэлхий нийт өнөөдөр ч ийм мэдээлэл тараасаар байгаа юм байна.

Хоолноос болж Чингис хаан дүүгээ алж байж

Чингис хаан баатар Есүхэйн гэр бүлд төрж дайсагнагч омог нь эцгийг нь алахад бага байхдаа л ертөнцийг үзэх үзэл нь өөрчлөгдөж. Тэдний гэр бүлийг хөөж, улмаар тэд унд хоолгүй тэнүүлчилж эхэлсэн. Чингис 14 настай байхдаа нэлээд их загас барьж гэртээ авчирсан ч үеэл Бэгтэр нь загасыг нь булааж бусадтай хуваалгүй ганцаараа идсэн байна. Уурласан Чингис дүүгээ нум сумаар харван алжээ.

Чингис 90 см-ээс өндөр хүний толгойг цавчиж байсан

Чингис 20 настай байхдаа омгоо тэргүүлэн дайсагнагч омог руугаа довтолж эцгийг нь хөнөөсөн өшөөг авахаар дайлсан. Татарчуудыг дарсан Чингис эцгийн өшөөг ер бусын аргаар авахаар шийдэж татар нэг бүрийг тэрэгний аралтай чацуулан түүнээс өндөр гарсных нь толгойг цавчжээ. Тэр үеийн тэрэгний арал 90 орчим см байж.

Монголчуудын алсан хүний яс уул овоо шиг

1211 онд Чингис хаан өнөөгийн Хятад руу Цинь гүрнийг довтолсон. Энэ үед Цинь гүрэнд 53 орчим сая хүн амьдарч байсан бол монголчууд нэг сая орчим л хүнтэй байж. Гэвч Чингис хаан ялж гурван жилийн хугацаанд Жунду хэрэм буюу өнөөгийн Бээжин хүрсэн байна. Хотын хана хэрэм 12 метр өндөр, эргэн тойрон 29 км байжээ. Чингис хаан хотыг бүслээд хоол ундгүй хорьсноор 1215 он гэхэд хот өлсгөлөнд автаж, хүмүүс бие биенээ барьж идсээр сүүлдээ бууж өгсөн байна. Монголчууд хотыг дээрэмдэн шатааж, бүх хүний нь толгойг авчээ. Нүдээр үзсэн хүн “монголчуудын хядсан хүний яс цагаан уул овоо шиг харагдаж, тос нь газрын хөрсийг нэвчиж байсан” гэсэн байдаг.

Өөрийг нь харвасан хүнийг өрлөг жанжнаа болгожээ

Тайчуудтай байлдах үеэр Чингис хааны морь суманд оногдож үхсэн байна. Монголчууд дайнд ялж өөрийг нь харвасан хүнийг аймшиггүйгээр өөрийгөө ил гаргахыг хүсчээ. Зэв нэртэй баатар Чингис хааныг алахыг хүсч харвасан гэдгээ хүлээн зөвшөөрч гарч ирсэн байна. Чингис хаан ийм зоригтой эрийг өршөөн, өөрийн цэргийн нэг жанжин болгож өрлөгөө болгожээ. Хожим нь Зэв Чингис хааны нэг жанжин төдийгүй, түүний дотно нөхөр болсон байна.

Охидоо холбоотныхоо хааны хатан болгож өгдөг байж


Дайснаа эзлэх Чингис хааны бас нэг арга нь өөрийн охидоо холбоотныхоо хаадад эхнэр  болгон өгөх явдал байж. Охиныг нь хаях л юм бол тэр хүн цаазын ял сонсоно гэсэн үг. Нэгдүгээрт тэр хаан бусад хатдаа хөөж явуулах ёстой. Олон эхнэртэй байх нь тэр үед байсан ч хааны охин ганцаараа хатан байх ёстой гэж Чингис бодож байгаа. Хамгийн гол нь хааны хүргэн цэргээ удирдан Чингисийн удирдлагад явж дайтах ёстой. Олонхи нь дайнд амиа алддаг. Чингис хааныг нас барахд түүний охид Хятадын шар тэнгисээс Каспийн тэнгис хүртэлх газрыг захирч байсан юм.

Чингис нэг хүний өшөө авах гэж 1,7 сая хүнийг харван алсан

Чингисийн хүргэдүүд нь түүний стратегийн холбоотон байлаа. Чингисийн нэг охин өөрийн нөхөр Тухчирт тун хайртай, Чингис хаан ч түүнийг нь өргөмөл хүү шигээ санан хайрладаг байж. Гэтэл Тухчирыг Нишапурын нэг харваач харваж алсан байна. Охин нь ч өшөө авч өгөхийг Чингис хаанаас хүсчээ.
Чингисийн цэргүүд Нишапурыг довтолж замдаа таарсан бүхнийг эрэгтэй эмэгтэй хүүхэд, амьтан адгуус  гэлгүй хядсаар эцсийн дүнд 1 сая 748 мянган хүнийг хороосон гэдэг. Дараа нь тэр бүх хүний толгойг авч гавлын ясан суварга босгож охиныхоо хүсэлтийг биелүүлжээ.

Оросуудаар шал хийн ялалтын баяраа тэмдэглэж

1223 онд Монголчууд Киевийн Орос руу дайрч Калка гол дээр ялсан байна. Ялалтаа монголчууд өөрсдийнхөөрөө тэмдэглэх болж Киевийн оросын цэргийн жанжнуудыг газар хэвтүүлэн дээр нвь  том модон тавцан тавиад дээр нь өөрсдөө суун найрлаж баяраа тэмдэглэж.

Голын урсгалыг өөрчлөхийг тушааж байж

Чингис хаан Хорезм руу элч илгээн энхийн харилцаа тогтооё, худалдаа наймаа хийе  гэсэн ч Хорезмын хаан үүнд итгэлгүй элчийг нь алж орхиж. Хэлэлцээ хийе хэмээн илгээсэн дараагийнх нь дипломатуудыг бас алсан байна.
Ингээд Чингис хаан 200 мянган хүнтэй армиар Хорезмыг довтолж хотыг галдан шатааж бүрэн сүйтгэжээ.  Ялалтын дараа Чингис хаан бас хоёр арми цэргээ илгээн бүхий л хот, цайз, хэрэм гээд торойх бүхнийг галдан шатааж устгаснаар Хорезм түүхэнд үлдсэнгүй. Тэр бүү хэл Чингис хаан Хорезмын эзэн хааны төрсөн нутгаар урсдаг голын урсгалыг өөрчилж өөр газраар урсгахыг  тушааж байсан гэсэн мэдээлэл бий.

Чингис Тангадыг бүрэн устгасан

Чингис хаан Хорезмыг дайлахдаа  Си Ся буюу Тангуд улсыг холбоотон болохыг хүсчээ. Харин Тангудууд татгалзсан болохоор монголын их цэрэг Тангудыг дайрч замдаа таарсан бүхнээ хядсан байна.  Бүх хүний нь толгойг авч, эцсийн эцэст Си Ся улс газрын хөрснөөс арилж үгүй болжээ.
Тангудууд өөрийн түүх судраа бичиж үлдээсэн ч үгүй тэдний тухай өнөөдөр хөрш улсуудынх ньв түүх судраас  мэдэжэ болно. Тангудуудын хэл 700 орчим жил мөхсөн хэл болж хоцорсон. ХХ зууны дундаас л архелологчид тангуд бичээс бүхий чулуу олцгоосон юм.

Чингисийн оршуулгад оролцсон бүх хүнийг алсан


Чингис хааныг нас барахаар түүний шарил онгоныг хэн олохгүйгээр нутаглуулах хэрэгтэй гэж гэрээсэлжээ. Түүний хүслийг биелүүлэхийн тулд цогцосыг нь боол, доодос нь говь туулан хэдэн арван км зам туулж. Домог ярианд итгэвэл боолуудыг нь эзний оршуулгын тухай нууцыг задлуулахгүйн тулд эзэнтэй нь хамт оршуулсан гэдэг. Дараа нь цэргүүд хэдэн хоногийн турш шарил дээгүүр мориор туучин ямар ч ул мөр үлдээхгүй болгожээ. Харин оршуулгад оролцсон цэргүүдийг хуарандаа эргэн ирэхэд нь бүгдийг алсан байна. Иймдээ ч Чингисийн онгоцныг өнөө хүртэл олоогүй байгаа юм. 

2 Сэтгэгдэл
Чанаа айчлаа🤤😢
Chingis haani duugiihan nohriig alsan shudee mon duugiin bas alsan deer ni ter ohinguu bsan shuudee
bugdeeree l unen l baina shdee. yamar 20r zuun bish buduuleg haranhui tsagt iim bsan baij taaraa shdee
Үүнийг үнэн гэдэгт итгээд нийтлэж буй энэ сайт тэнэг байна. Иймэрхүү зүйлийг манайхан аль болохоор нийтлэхгүй байх нь зөв. Угаас буруу гэдгийг мэдэж байж өөгшүүлж нийтлэж бгаа нь залуу хүмүүс хальт уншаадЧингис хааны тухай өрөөсгөл ойлголттой болно ш дээ
bugdeeree l unen l baina shdee. yamar 20r zuun bish buduuleg haranhui tsagt iim bsan baij taaraa shdee
Хамгийн их уншсан