Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Дональд Трамп нэг долларын цалин авна гэнэ


Бүгд Найрамдах намаас нэр дэвшиж АНУ-ын 45 дахь ерөнхийлөгчөөр сонгогдоод байгаа тэрбумтан Дональд Трамп  CBS телевизийн “60 минут” хөтөлбөрт оролцох үеэрээ “Ерөнхийлөгчийн цалин авах уу” гэсэн асуултад “Би шууд үгүй гэнэ. Би хамгийн ихдээ л нэг долларын цалин авах болно” гэсэн байна.

АНУ-ын Төрийн тэргүүн жилд 400 мянган долларын цалин авахаас гадна хувийн хэрэгцээндээ 50 мянган доллар, томилолтын зардал хэмээн 100 мянга, үзвэр үйлчилгээнд 19 мянган доллар авдаг юм байна. 

Forbes сэтгүүлийн үнэлгээгээр Дональд Трамп 3,7 тэрбум долларын хөрөнгөтэй хамгийн амжилттай бизнесмэнүүдийн нэг юм.

0 Сэтгэгдэл
Donald Trump ex oronch yum xiiye gesen xun yum,manaid Nomtoibayarig demjeed ugvul bas zaluu ex oronsh bn
Хамгийн их уншсан