Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Эрлийз морьдыг ялгах журамд өөрчлөлт орлоо

Улсын баяр наадмын хурдан морины уралдааныг зохион байгуулах үед мөрддөг эрлийз морьдыг монгол морьдоос ялгах журамд өөрчлөлт оруулж эрлийз адууг таних  зарим хэмжээсийг өөрчилсөн юм. Мал эмнэлгийн мэргэжилтнүүдийн хийсэн судалгааны дагуу өөрчлөлт оруулж байгаа аж.  Шинэчилсэн журмын дагуу их насны морины сэрвээний өндөр 140см, азарга, соёолонгийн 138см, хязаалан 135см, шүдлэн 130см, дааганых 125см байхаар тогтжээ. Соёолонгоос доош буюу бага гурван насны адууны урд шилбэний өндрийг мөн хэмждэг бөгөөд энэ хэмжээс нь хязаалангийн урд шилбэний өндөр 90см, шүдлэнгийнх 80-85см, дааганых 80см байхаар тус тус шинэчлэн тогтоожээ. Эдгээр нь өнгөрсөн жилийн наадмаар хэмжиж байсан хэмжээстэй харьцуулахад 5-6 см-ээр өндөрссөн байна. Энэ нь сүүлийн үед хийсэн судалгаагаар бага насны адуу эрлийзжиж, өндөр болж байгаатай холбоотой гэж мэргэжилтнүүд тайлбарлаж байна.

У.Урианхай

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан