Энэ онд 17 байршилд 19.5 км авто замыг засаж шинэчилнэ
3х3: Монголын шигшээ өнөөдөр Азийн аваргын эхний тоглолтоо хийнэ
Нийслэлийн зургаан дүүрэг болон төв аймгийн зарим байршилд цахилгаан эрчим хүч хязгаарлана
“Спартак” балетыг таван жилийн дараа тайзнаа дахин толилуулна
Дөрөвдүгээр сард зохион байгуулах бөхийн барилдааны хуваарь
Улаанбаатарт 0 хэм дулаан, үүлшинэ
Бага тойруугийн 30 гаруй байршилд өдрийн цагаар зогсоол хамгийн эрэлттэй байна
Замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хамтран сайжруулах талаар санал солилцлоо
Хотын соёлыг төлөвшүүлэх хүрээнд амьтны хүрээлэн, музейн хөтөлбөрүүдийг хэрэгжүүлж байна
П.Сайнзориг: Дагуул хотын ерөнхий хууль байж болох ч төлөвлөлт, үйл ажиллагааны чиглэл нь ялгаатай
Л.Дашдэмбэрэл: Сурагчдыг албан ёсоор амраах шийдвэр гараагүй
-Одоогоор ийм төлөвлөгөө байхгүй. Мөн манай байгууллагад Цаг уур, орчны шинжилгээний хүрээлэнгээс ч юм уу, Онцгой байдлын газраас ингэж хүйтэрнэ гэж анхааруулсан, хандсан зүйл байхгүй.
-Тэгэхээр сурагчдыг амраах эсэх талаар ярилцаагүй гэсэн үг үү?
-Тэгж ойлгож болно. Сургалтын үйл ажиллагаа хэвийн үргэлжилж байна. Орон нутагт ч ялгаагүй. Гэхдээ боловсролын хөтөлбөрт өөрчлөлт оруулах асуудлыг БСШУСЯ эрхзүйн хүрээндээ шийддэг.
Харин энэ асуудлын талаар БСШУСЯ-ны Боловсролын бодлогын газрын даргын үүрэг гүйцэтгэгч Д.Эрдэнэчимэг аймгуудын Боловсрол, соёл, урлагийн газрын дарга нарт болон Нийслэлийн Боловсролын газрын даргад чиглэл өгчээ. Үүндээ “Хүйтний эрч чангарч улсын хэмжээнд томуугийн вирусийн шалтгаантай амьсгалын замын цочмог халдвар нэмэгдэх хандлагатай байна. Эрүүл мэндийн яамны мэдээллээс үзэхэд, томуу болон томуу төст өвчнөөр өвчлөгсдийн 93,1 хувь нь 15 хүртэлх насны хүүхдүүд байна.
Иймд цэцэрлэгийн хүүхдүүдийн хоол, ерөнхий боловсролын сургуулийн үдийн цай болон дотуур байранд амьдарч буй суралцагчдад үйлчилж байгаа хоолны илчлэг, шим тэжээллэг байдал, чанарт хяналт тавьж, халуун аарц, сүү, байгалийн жимсгэний шүүс уулгаж байхыг, мөн анги, танхим, өрөө тасалгааны дулааныг хянаж ажилла” хэмээн үүрэгджээ. Тиймээс энэ хүйтэн өдрүүдэд сурагчдын амрааж магадгүй хэмээн горьдлого тавих хэрэггүй нь бололтой.
А.АКЭРКЭ
Манай оронд сүүлийн арав гаруй жил ажиглагдаагүй хүйтэн болно хэмээх мэдээллийг Цаг уур, орчны шинжилгээний хүрээлэнгээс хоёр хоногийн өмнө өгсөн. Энэ хүйтрэл нь өчигдрөөс эхэлсэн бөгөөд энэ сарын 25-ныг хүртэл үргэлжилнэ гэсэн. Үүнтэй холбогдуулан өчигдрөөс эхлэн цахим ертөнцөөр энэ өдрүүдэд ерөнхий боловсролын сургуулийн болон цэцэрлэгийн багачуудыг гэрт нь амраая гэдэг санаачилга тархах болж, олон хүн санал нэгдээд байгаа юм. Түүгээр ч барахгүй зарим сайт эл асуудлаар санал асуулга хүртэл явуулж байна. Харин энэ асуудалд холбогдох байгууллагын удирдлагууд ямар нэгэн хариу өгөөгүй байгаа юм. Тиймээс Нийслэлийн Боловсролын газрын орлогч дарга Л.Дашдэмбэрэлтэй холбогдож дараахь тодруулгыг авлаа.
---------------------------------------------------------------------
-Хүтний эрч сулартал сурагчдыг амраая гэсэн санаачилга эцэг, эхчүүдээс гарч байгаа. Үүнд танайх ямар байр суурьтай байгаа вэ?-Одоогоор ийм төлөвлөгөө байхгүй. Мөн манай байгууллагад Цаг уур, орчны шинжилгээний хүрээлэнгээс ч юм уу, Онцгой байдлын газраас ингэж хүйтэрнэ гэж анхааруулсан, хандсан зүйл байхгүй.
-Тэгэхээр сурагчдыг амраах эсэх талаар ярилцаагүй гэсэн үг үү?
-Тэгж ойлгож болно. Сургалтын үйл ажиллагаа хэвийн үргэлжилж байна. Орон нутагт ч ялгаагүй. Гэхдээ боловсролын хөтөлбөрт өөрчлөлт оруулах асуудлыг БСШУСЯ эрхзүйн хүрээндээ шийддэг.
Харин энэ асуудлын талаар БСШУСЯ-ны Боловсролын бодлогын газрын даргын үүрэг гүйцэтгэгч Д.Эрдэнэчимэг аймгуудын Боловсрол, соёл, урлагийн газрын дарга нарт болон Нийслэлийн Боловсролын газрын даргад чиглэл өгчээ. Үүндээ “Хүйтний эрч чангарч улсын хэмжээнд томуугийн вирусийн шалтгаантай амьсгалын замын цочмог халдвар нэмэгдэх хандлагатай байна. Эрүүл мэндийн яамны мэдээллээс үзэхэд, томуу болон томуу төст өвчнөөр өвчлөгсдийн 93,1 хувь нь 15 хүртэлх насны хүүхдүүд байна.
Иймд цэцэрлэгийн хүүхдүүдийн хоол, ерөнхий боловсролын сургуулийн үдийн цай болон дотуур байранд амьдарч буй суралцагчдад үйлчилж байгаа хоолны илчлэг, шим тэжээллэг байдал, чанарт хяналт тавьж, халуун аарц, сүү, байгалийн жимсгэний шүүс уулгаж байхыг, мөн анги, танхим, өрөө тасалгааны дулааныг хянаж ажилла” хэмээн үүрэгджээ. Тиймээс энэ хүйтэн өдрүүдэд сурагчдын амрааж магадгүй хэмээн горьдлого тавих хэрэггүй нь бололтой.
0 Сэтгэгдэл
зочин
хүүхдүүдийг өвлийн амралтаар нь хуучнаар нь олон хоног амардгаар нь амраах хэрэгтэй шүү. ид хүйтэн болж өвчин ханиад ид ихэсдэг үе шүү дээ. Батсуурь сайд боловсролын яам хэвшил болсон амралтыг нь өөрчлөөд байх шаардлагагүй өөр хийх юм бол их байна
2016.11.26