Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Клод Монегийн зураг 81 саяар зарагдлаа


Францын суут зураач Клод Монегийн “Бухал өвс” зургийг олон улсын “Кристи” дуудлага худалдааны төв дээр 81,4 сая ам.доллараар зарсан байна. Клод Монегийн бүтээлүүдийн хувьд 81,4 сая нь шинэ дээд амжилт. Өмнөх дуудлага худалдаагаар Монегийн зураг 80 сая ам.доллараар зарагдаж байсан. 1891 онд бүтээгдсэн “Бухал өвс” бүтээлийг 40 саяас дуудаад 45 сая ам.доллараар зарна гэж төлөвлөж байсан ч ийнхүү санаанд оромгүй өндөр үнээр заржээ. Уран зургийн түүхэн дэх хамгийн өндөр үнээр зарагдсан бүтээл нь Пабло Пикассогийн “Алжирын эмэгтэйчүү” бүтээл юм. Тус уран зургийг 2015 оны тавдугаар сард “Кристи” дуудлага худалдаагаар 179 сая ам.доллараар зарагдсан байдаг.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан