Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Гэмтнийг шийтгэх, өр барагдуулахад сайн өдөр

Өнөөдөр аргын тооллын 2016 оны арваннэг дүгээр сарын 19. Бямба гараг. Билгийн тооллын XVII  жарны "Муу нүүрт" хэмээгч Гал бич жилийн өвлийн тэргүүн шарагчин гахай сарын 20. Санчир гараг. Найралт эх одтой, найман цагаан мэнгэтэй, хөхөгчин могой өдөр.

Өдрийн наран 8 цаг 08 минутад мандан, 17 цаг 16 минутад жаргана. Тухайн өдөр үхэр, тахиа жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба гахай, хулгана жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр гэмтнийг шийтгэх, сан тавиулах, угаал үйлдэх, газар лусын зан үйл хийх, өр барагдуулах, буг дарах, газрын ам бооход сайн.

Ургаа мод таслах, газрын ам нээх, сэтгэлд сэвтэй газар очих, байшингийн суурь тавихад муу. Өдрийн сайн цаг нь үхэр, луу, морь, хонь, нохой, гахай болой. Хол газар яваар одогсод баруун зүгт мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй хэмээжээ.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан