БҮХ ХЯТАДЫН ХАМТАРСАН СУРВАЛЖЛАГЫН БАГ ШИ АНЬ ХОТОД АЖИЛЛАЖ БАЙНА
Монгол Улс, БНКУ-ын Иx Xурлын дарга нар xэлэлцээр xийв
Улаанбаатарт өдөртөө ялимгүй хур тунадас орно
Хэл, бичгийн шалгалтад босго даваагүй сурагчдын багш нарт хариуцлага тооцно гэжээ
ҮАГ: 25 бие даагч мөрийн хөтөлбөрөө хүргүүлжээ
Хуульч Ч.Өнөржаргал: Нэр дэвшигчид өдөр тутмын сонинд сурталчилгаагаа нийтлүүлэх нь шударгаар өрсөлдөх боломжийг бий болгоно
Нийтийн тээврийн үйлчилгээнд шинэ чиглэл нэмэгдлээ
14 нас хүрээгүй тохиолдолд скүүтер унаж, замын хөдөлгөөнд оролцохыг хориглодог
Хүүхэд, залуучуудын театр энэ пүрэв гарагт нээлтээ хийнэ
Монгол, ОХУ-ын хилийн таван боомт энэ сарын 28-наас түр хаагдана
“Малчдад туслах сайн санааны аян” өрнүүллээ
Цаг уур, орчны шинжилгээний газраас цаашид ихэнх нутгаар цас орж, цасан шуурга шуурч, манай оронд өмнө тохиолдож байгаагүй хүйтэн өвөл болох талаар мэдээлж буй. Энэ нь мал аж ахуйн өвөлжилт, хаваржилтанд хүндрэл учруулж болзошгүй нөхцөл байдал үүсээд байгаа юм.
Одоогоор нийт нутгийн 50 хувьд цасан бүрхүүл тогтож, улмаар хүйтний эрч эрс чангарч, Сэлэнгийн ихэнх, Завханы хойд, Хөвсгөлийн баруун, Булганы зүүн өмнөд хэсэг, Увс, мөн Дорнод, Хэнтий, Төв, Дархан-Уул аймгууд зуд болох хамгийн их эрсдэлтэй байгаа бол Сүхбаатарын зарим нутаг, Баян-Өлгий, Ховд, Өвөрхангай, Дундговь, Дорноговь аймагт их эрсдэлтэй байдалд орсон нь нийт аймгуудын 70 гаруй хувийг эзлэж байна.
Иймээс ХХААХҮЯ-наас “Малчдад туслах сайн санааны аян”-ыг санаачлан өрнүүлж, ард иргэд, албан байгууллага, аж ахуйн нэгж болон гадаад орны Элчин сайдын яамд, хандивлагч орон, олон улсын байгууллагуудад хандан малчдад хандив, тусламж үзүүлэхийг уриаллаа.

0 Сэтгэгдэл