Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

АТГ: Ховд аймгийн төрийн байгууллагын нэр бүхий 1 албан тушаалтанд хариуцлага тооцуулахаар шаардлага хүргүүллээ Эрдэнэс Тавантолгой: Ногдол ашгийн 256,000 төгрөгийг ирэх сард олгоно Төв цэнгэлдэхийн газраас бусдад олгох захирамж гаргасан үе үеийн Засаг дарга нарыг АТГ-т шалгуулна ЦХХХ-ны сайд Н.Учрал: Ардчиллын баян бүрд хэмээн нэрлэгддэг манай улс мэдэх эрхийг хангуулахад технологи ашиглаж байна "Шинэ төв цэвэрлэх байгууламжийг ирэх онд ашиглалтад оруулна" Ногоон автобусны сонсголыг удирдах Түр хорооны даргыг сонгоно Эмээлтийн махны үйлдвэрийн үйл ажиллагааг түр зогсоов Улаанбаатарт 3 градус дулаан байна Д.Мөнх-Эрдэнэ: СӨХ-ны төлбөрөө зургаан сараас дээш төлөхгүй бол Монголбанкны зээлийн мэдээллийн санд бүртгэх зохицуулалтыг хуулийн төсөлд тусгасан Метроны зөвлөх үйлчилгээний тендерт 11 улсын компани санал ирүүлэв
Монголын төрийг ирэх дөрвөн жил АНМАХН, АНМАН-ын аль нь барих вэ



Үндэсний их баяр наадмын өмнөхөн УИХ-ын шинэ түшээд Төрийн ордонд тухаллаа. Өнгөрсөн баасан гаригт 2012-2016 онд төр түшилцэх 69 гишүүн сүлдэт тугандаа тангараг өргөсөн юм. /Гурван гишүүн хүндэтгэх шалтгаанаар оролцоогүй/. Ингэхдээ нэг талаар тэдэнд тангараг өргөх боломж олгосон Ерөнхийлөгчид баярлах хэрэгтэй болов уу.

Учир нь, МАН-ынхан шүүх цагдаад дуудагдах болсон Өвөрхангай аймгийн хоёр нэр дэвшигчийнхээ нэрийг өргөн бариулах хүртэл хуучин чуулганы хаалтыг хийхгүй, шинэ чуулганаа нээхгүй хэмээн бойкотлож байсан. Харин Ерөнхийлөгч зарлиг гарган УИХ-ын чуулганы нээлтийг хийх шийдвэр гаргасан нь парламентын шинэ гишүүдэд чуулганы дугуй танхимд наадмаас өмнө суух боломж олголоо гэж хэлж болох. Өнгөц харахад МАН-ынхныг Ерөнхийлөгч зөөлрүүлсэн мэт. Гэхдээ үүнийг улс төр судлаачид МАН-ынхан АН-тай тохироо хийсэн. Ингэхдээ ирэх дөрвөн жил хамтарч засаг барих нь гэсэн таамаг дэвшүүлж буй.

АН-ынхан уг нь МАХН буюу Н.Энхбаяртай эвсч болно. Ингэсэн тохиолдолд МАН хэмээх нөлөө бүхий сөрөг хүчинтэй үзэлцэх хэрэг гарна. Магадгүй  МАНАН хэмээн доог тохуу хийж байсан МАХН харин МАХНАН гэж МАН-ынханд шоглуулах нь. Ийм байдлаар Засгийн газар бүрдсэн тохиолдолд МАН-ынхан тэдний амар заяаг үзүүлнэ ээ гэж байхгүй. Юм л бол завсарлага авч, тээг садаа болох нь тодорхой. Тиймээс л улсын ажил урагшлахгүй хэцүүдэх вий.

Харин АН-ынхан хуучны анд МАН-тайгаа хамтарч МАНАН-ын Засгийн газраа бүрдүүлж болно. Ингэхэд учир их байна аа. Адаглаад л хэдхэн сарын дараа болох Орон нутгийн сонгуульд хэрхэн оролцох вэ гэсэн асуудал гарч ирнэ. Энэ удаагийн НИТХ-ын сонгуульд АН өнгөтэй байсан. Тиймдээ ч буурал баатраар хотоо удирдуулах болсон. Харин Орон нутгийн сонгуулийн үеэр МАНАН татчихвал АН-ынхан орон нутагт Засаг даргын суудал авна гэж горьдох ч хэрэггүй болно. Магадгүй энэ бүхэн МАХН-д орон нутагт эзэн суух боломж олгож ч мэдэх юм. За тэгээд 2013 оны Ерөнхийлөгчийн сонгууль гэж том ажил байна. Ерөнхийлөгчийн зүгээс МАН-тай эвсэхийг таатайгаар хүлээж авахгүй нь ойлгомжтой. Ингээд АН-ынханд МАН-тай эвслийн Засгийн газар байгуулж болохгүй олон шалтгаан урган гарч ирээд байгаа юм.

Ерөнхий сайдын суудалд хэн… ?

АН-ынхан 30 гаруй суудал авлаа гэсэн мэдээ дуулдсан цагаас эхлээд Ерөнхий сайд хэн байх вэ гэсэн таамаг яриг­даж эхэлсэн. УИХ-ын гишүүн Ч.Сайханбилэг “Намын дарга Н.Алтанхуяг Ерөнхий сайд болно. Дүрэм ёсоор намын дарга Ерөнхий сайд болдог ёстой” гэсэн утгатай зүйл ярина билээ. Уг нь ийм заалт байдаг л даа. Гэхдээ Ч.Сайханбилэгийн энэ үг “Шонхор” фракцынханд таалагдахгүй байгаагаар барахгүй нам дотор бэсрэг дайн хийхэд хүргэсэн сурагтай. “Шонхор” фракцын тэргүүн З.Энхболд “би сайд хийж үзээ­гүй” хэмээн “туньдаг”. Энэ удаа­гийн сонгуульд “Шон­хор” фракцынхан одтой байсан. З.Энхболд, Д.Ганхуяг, Г.Баярсайхан, С.Эрдэнэ нар бүгд гишүүн болсон. Ингэхдээ З.Энхболдоос бусад нь тойрогт ялалт байгуулсан. Тий­мээс энэ фракцын хүч сулраагүй гэсэн үг. Энэ удаад Шонхор, МоАХ гэсэн хүчтэй фракцууд “Алтангадас”-ыг унагах төлөвлөгөөнд хэдийнэ шилжсэн нь ойлгомжтой.
Тэр  ч бүү хэл Алтангадас фракцын тэргүүн Н.Алтанхуягт хариуцлага тооцох талаар яригдаад эхэлж. Одоогийн намын дарга ямар гэм нүгэл хийсэн болоод ийм яриа гарав гэж гайхах нэгэн байгаа байх. Намын даргынхаа эсрэг үг чулуудаж байгаа хүмүүс “АН энэ удаад 40 гаруй суудал авах байсан ч намын удирдлагуудаас болоод чадсангүй. Магадгүй намын дарга нь энэ удаагийн сонгуульд зөв тактик боловсруулсан бол АН-ынхан өдийд аль намтай эвсэх вэ гэж толгойгоо гашилгаж суухгүй байсан” гэж бухимдсан сурагтай. Тэд энэ бүх бухимдлаа намын даргаа сольсноор тайлах бололтой юм. Ийнхүү Ерөнхий сайдаа сонгохоос өмнө АН-ынхан намын даргаа авч хаях, авч үлдэх хоёрын аль нэгийг нь шийдэх бололтой.

Энэ удаад эмэгтэйчүүдийг дээрэлхэж чадахгүй шүү

Өмнөх УИХ-д гуравхан эмэгтэй гишүүн байлаа. Дээрх гурван гишүүн хэдийгээр нэг намынх биш ч гэлээ зарим тал дээр байр сууриа нэгтгэж чаддаг байсан. Тухайлбал, Жендерийн тухай хууль. Хэдийгээр энэ хуульд удирдах албан тушаалд эмэгтэйчүүдийн төлөөллийн тоог нэмэгдүүлж чадаагүй ч Сонгуулийн тухай хуульд эмэгтэйчүүдийн квотыг 20 хувьд хүргэх заалтыг суулгаж өгсөн. Үүний ачаар энэ удаагийн парламент есөн эмэгтэй гишүүнтэй болсон.

0 Сэтгэгдэл
хэн нь ч барихгүй ээ
Хамгийн их уншсан