Энэ онд 17 байршилд 19.5 км авто замыг засаж шинэчилнэ
3х3: Монголын шигшээ өнөөдөр Азийн аваргын эхний тоглолтоо хийнэ
Нийслэлийн зургаан дүүрэг болон төв аймгийн зарим байршилд цахилгаан эрчим хүч хязгаарлана
“Спартак” балетыг таван жилийн дараа тайзнаа дахин толилуулна
Дөрөвдүгээр сард зохион байгуулах бөхийн барилдааны хуваарь
Улаанбаатарт 0 хэм дулаан, үүлшинэ
Бага тойруугийн 30 гаруй байршилд өдрийн цагаар зогсоол хамгийн эрэлттэй байна
Замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хамтран сайжруулах талаар санал солилцлоо
Хотын соёлыг төлөвшүүлэх хүрээнд амьтны хүрээлэн, музейн хөтөлбөрүүдийг хэрэгжүүлж байна
П.Сайнзориг: Дагуул хотын ерөнхий хууль байж болох ч төлөвлөлт, үйл ажиллагааны чиглэл нь ялгаатай
Калифорничууд тусгаар тогтнох бүх нийтийн санал асуулгад бэлтгэж байна
Калифорни мужийг АНУ-ын бүрэлдхүүнээс гаргах талыг баримтлагчид энэ талаарх бүх нийтийн санал асуулга явуулах тухай өргөдлөө мужийнхаа Ерөнхий прокурорын газарт өнгөрсөн даваа гарагт гардуулж өглаа гэж Los Angeles Times сонин мэдээллээ.
Өргөдөл санаачлагчид энэ баримт бичгээ Их британи Европын холбооноос гарах санал асуулгаа Brexit гэж нэрлэсэн жишгээр “Calexit: Калифорниг тусгаар тогтнуудах тухай 2019 оны санал асуулга” гэж нэрлэсэн байна.
Энэ өргөдлийг өгснийхөө дараагаар Калифорниг тусгаар тогнуулах талыг баримтлагчид өөрсдийн санаачилгыг дэмжүүлэхээр гарын үсэг цуглуулж эхлэх юм. Энэ ажиллагаа хавар гэхэд дуусна гэж тэд төсөөлж байгаа юм.
Ард иргэдээс гарын үсэг цуглуулахад зохих хэмжээний санхүү шаардлагатай ч энэ ажилд сайн дураараа оролцож гарын үсэг цуглуулна гэж 13 мянган хүн хэдийнээ нэгджээ.
Энэ бол АНУ-ын холбооны санхүүд өөрийн муждаа хэрэглэдгээс илүү их мөнгө төлж байгаа татвар төлөгчдийн нийтийн эрх ашиг гэж энэ хөдөлгөөнд өөрийнхөө хоёр ч жилийн үйл ажиллагааг зориулж байгаа Yes California-ийн үүсгэн байгуулагч, дэд ерөнхийлөгч Руис Эванс хэлж байна. Санаачлагчид бас Калифорнийн ард түмний соёл түүхийн хандлага нь ч АНУ-ын бусад хэсгээс огт өөр гэж байгаа юм.
Зохион байгуулагчид энэ өргөдлөө өгөхөө АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгууль өнгөртөл хүлээсэн, харин ч Дональд Трамп ерөнхийлөгчөөр сонгогдсон нь энэ ажлыг түргэтгэлээ гэжээ. Калифорни мужийн сонгогчдын дийлэнх нь Ардчилсан намаас нэр дэвшсэн Хилари Клинтоны төлөө саналаа өгсөн юм.

0 Сэтгэгдэл