Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

13 аймгийн 54 сум зудын байдалтай байна



Өнгөрсөн сарын эхэн үеэс энэ сарын 18-ны хооронд улсын хэмжээнд 13 удаа цас орж, нийт нутгийн 70 гаруй хувьд 20-50 см цасан бүрхүүл тогтсон байдалтай байна. Энэ сарын 22 буюу өчигдрийн байдлаар Архангай аймгийн Жаргалант, Тариат, Цахир, Эрдэнэбулган сум, Булган аймгийн Баяннуур, Булган, Гурванбулаг, Сэлэнгэ, Тэшиг, Хангал сум, Дорнод аймгийн Баяндун, Баян-Уул, Баянтүмэн, Булган, Цагаан-Овоо, Сэргэлэн, Халхгол, Хөлөнбуйр, Хэрлэн, Чойбалсан сум, Завхан аймгийн Баянхайрхан, Баянтэс, Тосонцэнгэл, Тэс сум, Орхон аймгийн Баян-Өндөр сум, Сэлэнгэ аймгийн Ерөө, Зүүнбүрэн, Хушаат, Хүдэр сум, Увс аймгийн Баруунтуруун, Завхан, Зүүнговь, Өндөрхангай, Малчин, Наранбулаг, Сагил, Түргэн, Хяргас сум, Баян-Өлгий аймгийн Булган, Сагсай сум, Төв аймгийн Угтаалцайдам, Цээл сум, Ховд аймгийн Алтай, Булган, Үенч сум, Хөвсгөл аймгийн Ренчинлхүмбэ, Цэцэрлэг, Хатгал сум, Хэнтий аймгийн Биндэр, Дадал, Дархан, Өлзийт, Норовлин сум, нийслэлийн Налайх дүүргийн нутгаар цасны зузаан 21-42 см-т хүрч 13 аймгийн 54 сум цагаан зудын байдалтай байгаа тухай Цаг уур, орчны шинжилгээний газар (ЦУОШГ)-аас мэдээллээ.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан