Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

О.Батхуяг: Хан-Уулчууд шударга ёсыг хүлээж байна, бид тэмцвэл Засгийн газар ч огцорч мэднэ


Хан-Уул дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн хурал дахь Ардчилсан намын бүлгийн гишүүн О.Батхуягтай ярилцлаа.

-2016 оны орон нутгийн сонгууль боллоо Хан-Уул дүүргийн Иргэдийн хуралд маргаантайасуудал үүсээд Ц. Буяндалай, Ж.Алдаржавхлан гэсэн 2 засаг даргатай болоод байна. Энэ талаар тайлбарлана уу?
2016 оны 11 сарын 11-нд хуралдсан Анхдугаар чуулганаар МАН төлөөлөгчид хурал хаяж гарсан, энэ хуралд Ц.Буяндалай олонхийн санал авч тамгатай тогтоолоор баталгаажуулан явуулсан боловч Хотын дарга хууль бус тамгагүй албажаагүй иргэдийн хурлын тогтоолыг баталгаажуулж Ж.Алдаржавхланг томилсон. Энэ нь эргээд захиргааны шүүхийн маргаан үүсгэж байна.

-Анхдугаар хуралдаан яг ямар процессор үргэлжилсэн юм бэ?
-Хуралдааныг насаар ахмад нь даргалах хуулийн заалттай. Насаар ахмад нь Д.Батбилэг, О.Баярсайхан, Ч.Пүрэвсүрэн нарын хүмүүс байсан. Д.Батбилэг даргалан хуралдааныг нээж ёс горимын дагуу явсан. Хуралдааны явцад  “9 мандат дээр захиргааны шүүхийн хэрэг үүссэн тул дээрхи 9 нэр дэвшигчдийн бүрэн эрхийг батламжлах боломжгүй гэсэн санал танхимаас гарсан ”Захиргааны шүүхийн хэрэг үүссэн, маргаантай тохиолдолд анхдугаар хуралдааныг явуулчихбал хурал хүчингүй болдог юм.
Гэтэл МАН-с сонгогдсон нэр дэвшигчид хүлээн зөвшөөрөөгүй тул маргаан үүссэн даргалагч хуралдааныг түр завсарлуулсан. Завсарлаж байх хооронд хэсэг төлөөлөгчид хууль зөрчин Уранцэцэг гэх хүнээр хурлыг даргалуулан хууль бус хуралдаан хийсэн,хуулинд дараагийн насаар ахмад нь хурлыг удирдана гэсэн хуулийн заалт байхгүй. МАН- сонгогдсон нэр дэвшигчид “Манайх хурлаа хийчихсэн” гээд хуралдааныг хаяад гарч явсан. Тэд “Манайд Нийслэлийн Засаг дарга байгаа. Хүчиндээд батлуулна” гэсэн.

Харин завсарлага авсан хурал үргэлжилж Д.Батбилэг хурлын даргад, Засаг даргад Ц.Буяндалай нар сонгогдож Хотын дарга уруу албан бичгээр явсан.
Захиргааны хэргийн шүүхийн маргаантай хэдэн нэр дэвшигч нар байгаа юм бэ?
ХУД-ийн иргэдийн хуралд 9 мандат дээр захиргааны хэрэг үүссэн шүүхийн шатанд хянагдаж байна. Тухайлбал, Хан-Уул дүүргийн 10 дугаар тойрог дээр Сонгуулийн хороо сонгуулийн өмнөх өдөр хуралдан АН-аас нэр дэвшигчийг хассан. Ямар нэгэн хууль зүйн тодорхой үндэслэлгүйгээр хүний сонгогдох эрхийг хязгаарласан. Энэ нь нэг талаасаа нэр дэвшигчийн сонгогдох эрхэнд бүдүүлгээр халдсан явдал гэж харж болох ч нөгөө талдаа сонгогчийн эрхийг ноцтойгоор зөрчсөн үйлдэл юм.
Мөн Хан-Уул дүүргийн 12, 13 дугаар тойргуудад цэргийн ангид алба хааж буй цэргүүд хууль зөрчин санал өгүүлсэн. Монгол орны өнцөг булан бүрээс ирсэн цэргүүд хорооны өөрөө удирдах ёсны байгууллагын төлөөллийг сонгодог болчихлоо. Энэ нь өөрөө хууль зөрчсөн үйлдэл.
Түүнчлэн 16 дугаар хороон дээр бэлэн мөнгө тараасан асуудал нь хууль хяналтын байгууллагаар шалгагдан Захиргааны болон Эрүүгийн хэрэг үүсгэгдэн шалгагдаж байгаа.

-Үндсэн хуулиараа Монголын ард түмэн сонгох, сонгогдох эрхтэй гээд заачихсан. Сонгуулийн Хороо Үндсэн хууль зөрчсөнөөрөө ард түмнээ л хорлоод байна гэж ойлголоо. Сонгуулийн хэсгийн хорооны гишүүдийг томилоход эхнээс нь анзаарч болоогүй юу?
Нийслэлийн сонгуулийн хорооноос дүүргийн Сонгуулийн хороог байгуулсан. Бид дүүргийн сонгуулийн хороог хууль зөрчиж байгааг захиргааны шүүх, нийслэлийн сонгуулийн хороонд удаа дараа албан бичгээр мэдэгдэж байна.
Хан-Уул дүүрэгт Сонгуулийн хэсгийн хороо анханаасаа маш олон хуулийн заалтыг зөрчсөн зүгээр хуульгүйгээр хүч хэрэглэн түрэмгийлэн сонгуулийг зохион байгуулсан. Сонгуулийн хороог төрийн албан хаагчдаар бүрдүүлэх ёстой байтал нэг намын угшил бүхий хүмүүсээр бүрдүүлсэн. Сонгуулийн хороотой холбоотой олон асуудал шүүхийн шийд хүлээж байна. Дарга нь болох Ичинноров гэх хүн Нийслэлийн газрын албаны мэргэжилтэн.

-Танай намынхан чинь тамга тэмдгээ өгөхгүй гээд зугтаасан юм биш үү?
-Ямар ч үндэслэлгүй зохион байгуулалттай тараасан мэдээлэл. Шинээр сонгогдсон ИТХ-ын дарга Д.Батбилэг ажлаа хийгээд албан өрөөндөө суухад Засгийн Газрын ХЭГ-аас  шинэ тамга хийлгэж, Үндсэн хуулиар баталгаажсан орон нутгийн бүрэн эрхт байдалд бүдүүлгээр халдлаа.
Тамга өгөхгүй байна хэмээн цагдаад гомдол гаргаж хүчний байгуулагууд хүртэл Иргэдийн хурлын төлөөлөгч нарыг дуудаж байцаалт авч байна. Захиргааны маргаантай асуудал үүссэн  шийдвэртХотын дарга шүүхийн шийдвэр гараагүй байхад нэг талыг харж шийдвэр гаргаж байна.
Бид иргэдээс сонгогдсон тул Нийслэлийн Засаг даргын гаргасан шийдвэртэй холбогдуулан Ерөнхий сайд, Захиргааны хэргийн шүүхэд гомдол гаргасан. Шүүхийн маргаантай олон асуудал шийдэгдээгүй байхад хууль бус Засаг дарга ажлаа авсан өдрөө хүмүүсийг ажлаас нь хоморголон халж байна.

-Шүүх эцсийн байдлаар хэн нэгний гэм буруутайг тогтоогоогүй байхад намын далбаан доор хууль зөрчдөг эрх зүйн орчин гэж баймааргүй юм?
Бид Шүүхийн эцсийн шийдвэрийг харна, бидэнд итгэл байна. Ардчилсан намаас сонгогдсон бид тэмцэл хийгээд жагсаал цуглаан хийгээд явах боломж байна. Бид тийм зүйл хийгээгүй. Хууль хэрхэн үйлчлэх нь вэ гэж харж, итгэж байтал нөгөө тал хуулийг үл тоон хүч түрэмгийлж байна. Би өөрөө хуульч хүний хувьд энэ бүхнийг харахад албан тушаалын төлөө хууль бол юу ч биш байдаг юм байна. Хуулийг уландаа гишгэдэг орчныг бий болгочихож. Ямар ч хууль байсан түүнийг хэрэглэх сонирхол алга, тэдэнд. Тамга нь ИТХ-ын даргынхаа өрөөнд байсаар байтал цагдаагаас тодорхойлолт гаргуулаад, Засгийн газрын ХЭГ тамга хийлгэж байна. Энэ чинь юу болж байна вэ. Төрийн эрхийг хууль бусаар л авч байгаа хэлбэр шүү дээ. МАН-ынхан хүчирхийлсэн, айлгасан байдалтай байна.

Гэхдээ бид нугараагүй хүлээж байна. Хүчээр ингэж шийдэж болохгүй, тэр тусмаа Хан-Уулыг бид бол Ардчилалын гол тулгуур бааз олон олон ахмад партизануудтай, биднийг ийм амархан дээрэлхэн гэж байхгүй, жагсаал цуглаан бол хамгийн сүүлчийн арга. Бид нэг тэмцвэл харин зогсоно гэж байхгүй, Засгийн газар ч огцорч мэднэ.

0 Сэтгэгдэл
Turiin ajliig avsan shigee ugch suraa... Tamgaa avch zugtaachihaad etsest ni iim hachin yum yarij humuusiig tuurugduuldeg mun ovilgogui humuusee
ЗӨВ ШҮҮ
Хамгийн их уншсан