Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

П.Чандмань: ЖДҮ-ийн зээлийн 80 хувьд батлан даалт гаргах саналтай байна



Жижиг, дунд үйлдвэрийн хөгжлийн дэд хороо хуралдаж, Жижиг, дунд үйлдвэрийн тухай хуулийн хэрэгжилт болон уг салбарт хэрэгжиж буй төсөл хөтөлбөрүүд, тулгамдсан зарим асуудлын талаар холбогдох яам, газруудын байр суурийг сонслоо. Жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгчдэд хамгийн ойр ажилладаг Зээлийн батлан даалтын сангийн удирдлагууд 2012 онд батлагдсан Зээлийн батлан даалтын сангийн тухай хуульд зарчмын өөрчлөлт оруулж, шинэчлэх шаардлагатайг энэ үеэр онцолж байв. Тус сангийн гүйцэтгэх захирал П.Чандмань хэлэхдээ “Өнөөдөр бидэнд арилжааны банкнаас хараат байдлаар батлан даалт хийх эрхзүйн орчин үйлчилж байна” гээд нийт зээлийн 60 хувьд гаргаж буй батлан даалтаас бусад хэсэгт л арилжааны банк эрсдэлээ тооцох ёстой гэв. Улмаар одоо хүчин төгөлдөр үйлчилж буй хуулийн хүрээнд тус сан нийт зээлийн 60 хувьд батлан даалт гаргах ёстой гэсэн хязгаарыг өндөрсгөж, 80 хувьд хүргэх саналтай байгаагаа ч хэлсэн юм. Ингэснээр жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгчдэд томоохон дэмжлэг болоод зогсохгүй тэдний эргэлтийн хөрөнгийн томоохон эх үүсвэр болж, арилжааны банкуудын оролцоо, хамаарал үлэмж багасна гэж тооцоолж байгаа ажээ.

Тэд дээрх агуулга, санаагаар баяжуулсан хуулийн төсөлдөө яамдаас санал авч, ойрын үед Засгийн газрын хуралдаанд танилцуулах аж. Гэвч батлан даах хувь, хэмжээ нэмэгдэхийн хэрээр сангийн эрсдэл нэмэгдэх аюултайг анхааруулах нь бий. Үүнд П.Чандмань “Угаасаа манай сан ямар ч барьцаагүйгээр баталгаа гаргадаг. Бидний ажилд эрсдэл өндөр ч итгэлцэл хамгийн чухал” гээд судалгааны баг, мэргэжилтнүүддээ найдаж буйгаа уламжилсан юм.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан