Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Эрдэмтэд ховор номын дээжээс хандивлав



“Шинжлэх ухааны ажилтны өдөр”-ийг жил бүрийн арваннэгдүгээр сарын дөрөв дэх долоо хоногт тэмдэглэн өнгөрүүлдэг билээ. Тэгвэл энэ өдрийг тохиолдуулан Төрийн шагналт, академич Д.Содномдорж, академич Б.Пүрэвсүрэн нар өөрсдийн бүтээлээс Улсын үндэсний номын сан болон ШУА-ийн Эрдэм шинжилгээний номын санд өнөөдөр хандивлалаа.

 Энэ үеэр ном бэлэглэсэн академичдад Үндэсний ном төвийн сангийн зүгээс талархал гардуулсан юм.

Ном хандивлах ёслолын үйл ажиллагаанд ШУА-ийн Ерөнхийлөгч, академич Д.Рэгдэл, Үндэсний төв номын сангийн дарга Б.Ичинхорлоо, ШУА-ийн Түүх, археологийн хүрээлэнгийн захирал, профессор С.Чулуун нар байлцав.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан