Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Далай ламын айлчлалтай холбогдуулан дөрвөн уулзалтыг цуцалжээ


Гадаад Харилцааны сайд Ц.Мөнх-Оргил өнөөдөр сэтгүүлчдэд мэдээлэл өглөө. Тэрбээр "Далай ламын Монгол улсад хийсэн айлчлал Засгийн газартай огт холбоогүй. Зөвхөн Гандантэгчинлэн хийдээс зохион байгуулсан, дан ганц номын айлчлал байсан. Монголын улс төр, шашин тусдаа, ямар нэгэн холбоогүй. Хятадын талаас ийм мэдэгдэл гаргасанд харамсч байна. Сүсэгтэн олонд хүлээлт байсан учраас Далай лам Монголоор дайраад явсан" гэдгийг мэдэгдлээ.
Далай ламын айлчлалтай холбогдуулан Хятадын талаас  дөрвөн томоохон уулзалтыг цуцалсан гэх мэдээллийг ч өглөө. Үүнд:
Шадар сайд У.Хүрэлсүхийн айлчлал,
Гадаад харилцааны сайд Ц.Мөнх-Оргилын айлчлал,
ОХУ-Монгол-Хятад улсын зам тээврийн сайдуудын уулзалт,
Монгол-Хятадын парламентчдын уулзалтууд
Эдгээр айлчлалтай холбогдуулан Хятадын талтай ярилцаж зөвшилцөх болно гэдгийг Гадаад харилцааны сайд хэллээ.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан