Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

ТЕНДЕРИЙН УРИЛГА

Огноо: 2016 оны арван нэгдүгээр сарын 22-ны өдөр
Тендер шалгаруулалтын нэр: “Байгууллагын цайны газрын хэрэгцээнд үхэр, хонины мах махан бүтээгдэхүүн ” нийлүүлэх

Тендер шалгаруулалтын дугаар: М-2016/01-01
“Улаанбаатар Дулааны Сүлжээ” ТӨХК нь эрх бүхий тендерт оролцогчоос  “Байгууллагын цайны газрын хэрэгцээнд үхэр, хонины мах махан бүтээгдэхүүн”  нийлүүлэх нийлүүлэгчийг сонгон шалгаруулах тухай битүүмжилсэн тендер ирүүлэхийг урьж байна.
Тендерт оролцох сонирхолтой этгээд нь тендерийн баримт бичгийг /Хүсвэл нэмэлт хувийг/ бичгээр хүсэлтээ гаргаж, эргэж төлөгдөхгүй нөхцөлтэйгээр 50,000 /тавин мянга/ төгрөг, эсхүл түүнтэй тэнцэх хэмжээний чөлөөтэй хөрвөх валютаар худалдан авч болно.

Данс: Худалдаа хөгжлийн банкны 806-р салбар, 406005907
Тендер нь түүнийг нээсэн өдрөөс эхлэн 45 хоногийн дотор хүчинтэй байна.
Тендерийн хамт тендерт оролцохыг санал болгож байгаа үнийн хоёр хувьтай тэнцэх хэмжээний төрөг, /эсхүл түүнтэй тэнцүү чөлөөтэй хөрвөх валют/ -ийн дүнтэй тендерийн баталгаа ирүүлнэ.
Тендерийг 2016 оны арванхоёрдугаар сарын 22-ны өдрийн 13 цаг 00 минутаас өмнө доорх хаягаар ирүүлэх ба нээлтэд оролцох хүсэлтэй тендерт оролцогчийг байлцуулан тендерийг 2016 оны арванхоёрдугаар сарын 22-ны өдрийн 13 цаг 20 минутанд нээнэ.

Борлуулалтын хэмжээ: Санал болгож буй дүнтэй дүйцэхүйц
Тусгай зөвшөөрөл шаардлагатай эсэх: Шаардлагатай
Гадаадын этгээд тендер ирүүлэх эрхгүй.
Дотоодын давуу эрхийн зөрүү тооцно.
Сонирхсон этгээд тендерийн баримт бичгийг доорх хягаар авч болно.

Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 3-р хороо, Ф.Энгельсийн гудамж, “Улаанбаатар Дулааны сүлжээ” ТӨХК-ийн байр, 201 тоот өрөө,
худалдан авалт хариуцсан мэргэжилтэн
Утас: 75753047-238,  Факс: +976-11-342397

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан