Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Трамп “нохой тэжээдэггүй” гэж түүхэнд үлдэнэ


АНУ-ын өнгөрсөн 180 жилийн түүхэнд тэжээмэл нохойгүй анхны Ерөнхийлөгч нь Дональд Трамп болж байна. Хамгийн сүүлд 1829-1837 онд АНУ-ын төрийг барьж байсан Эндрю Жексон л нохой болон элдэв амьтан тэжээдэггүй байсан гэнэ.

АНУ-ын үе үеийн төрийн тэргүүн янз бүрийн амьтан, шувуутай нөхөрлөж, түүнийгээ Цагаан ордонд ирэхдээ авчирдаг байв. Теодор Рузвельт дорготой, Кальвин Кулижэд усны үхэртэй, Авраам Линкольн галуу, гахайтай байсан аж.

Сүүлийн үеийн Ерөнхийлөгч нарын хувьд янз бүрийн үүлдрийн нохой тэжээдэг байлаа. Жорж Буш спаниель, бага Буш скотч-терьертэй байсан бол Барак Обамагийнх португалийн усны нохойтой юм.

0 Сэтгэгдэл
nohoi tejeeh alba uu nadaa lav nohoi baihgui yagaad heregteig oilgodoggui
Хамгийн их уншсан