Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Далай ламаас болоод Хятад улс Монголтой харилцаагаа зогсоолоо

Төвдийн бурхны шашинтнуудын тэргүүн, Дээрхийн гэгээн XIY Далай лам Монголд айлчилснаас болоод Бээжин Улаанбаатартай хоёр талын харилцаагаа “тодорхойгүй хугацаагаар” зогсоолоо.

Ирэх долоо хоногт Монголын удирдагчидтай хийхээр  төлөвлөөд байсан олон уулзалт хэлэлцээрээ БНХАУ-ын эрх баригчид өөрчилсөн байна. Шинжээчдийн үзэж байгаагаар бол Бээжингийн ингэж татгалзсан нь өнөөдөр хүнд байдалд байгаа Монголын эдийн засагт ноцтой цохилт болно гэж байна. Эдийн засгийн хямралд орсноо өнгөрсөн наймдугаар сард зарласан Улаанбаатарын засаг захиргаа гадаадаас тэгэхдээ Хятадаас  тусламж авахаар горьдож байсан юм.

Монгол Улсын Гадаад хэргийн сайд Ц.Мөнх-Оргил БНХАУ-тай төмөр зам, нүүрс, зэсийн уурхай зэрэг асуудлаар хэлэлцээр хийхээр төлөвлөж байсан юм. Харамсалтай нь хятадын тал уулзалтуудаа  болиулаад үүнийгээ “Далай ламын хүлээн васанаас” гэж тайлбарлажээ.

Дээрхийн гэгээнтэн Монголд энэ сарын 18-21-ний өдрүүдэд айлчилсан. Тэрээр энэ орны бурхны шашны холбогдолтой газруудад очсон юм. Хүн амынх нь олонхи нь бурхны шашныг шүтдэг, энэ оронд Далай лам 1979 оноос хойш хэд хэдэн удаа айлчлаад байгаа юм.

Энэ удаа Хятад улс хоёр орны харилцаанд хүндрэл учруулахгүйн үүднээс төвдийн салан тусгаарлагчдын тэргүүн Далай ламыг хүлээн авахгүй байхыг Монголчуудаас хүссэн юм байна.

Монгол Улсын Гадаад хэргийн сайд хариуд нь энэ айлчлал “цээр шашны” шинжтэй, үүнийг зөвхөн Гандан хийд зохион байгуулж байгаа, Засгийн газартай ямар ч холбоогүй гэж мэдэгдсэн байна хэмээн blagovest-info.ru сайтад бичжээ. 

0 Сэтгэгдэл
Mongol xel xaachiv aa
Hujaa nartaigaa zailaaa
Хүссэн зүйлээ авч чадаагүй байх нь заримдаа гайхалтай азтай явдал болсон байдаг. Далай лам.
hyatad ulsiin Mongolchuudiig omnoo sohruuleh arga. neeree zeel avbal nuguu 76 l huvaaj ideed offshortoo hiine. yamar ch hereggui zuil. mah gurilaa ideed yavj baihad Mongolchuud bidend hytadiin jan hereggui baih aa.
zeel awlaa gehed 76 huwaaj ideed ard tumen toloh bolno! odoo gadnaas zeel awdagaa bolih heregtei!
Энэ зээлийг авсан аваагvй Монголчууд амьдардагаараа л амьдарна
harin ch sain yum bollloo. Ene zeeliig avchihval bid ter chigeeree hyatad ulsiin noloond oroh ni bn. harin bidniig ene asuudlaas gargaj ogloo. bayarlalaa geh bus uu. Zaaval hyatadaas zeel hiih hend heregtei yum. Oor busad 3 dahi ornuud bn sh tee. Bid mongolooroo baimaar bna. hen negen ulsiin erhsheeld ormoorgui bn
harin ch sain yum bollloo. Ene zeeliig avchihval bid ter chigeeree hyatad ulsiin noloond oroh ni bn. harin bidniig ene asuudlaas gargaj ogloo. bayarlalaa geh bus uu. Zaaval hyatadaas zeel hiih hend heregtei yum. Oor busad 3 dahi ornuud bn sh tee. Bid mongolooroo baimaar bna. hen negen ulsiin erhsheeld ormoorgui bn
Хамгийн их уншсан