Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

“Гоёл- 2017” эхэллээ

Монголын загварын ертөнцийнхнийг нэг дор цуглуулдаг “Гоёл-2017” наадмын загварын долоо хоног “Blue Sky”-ын “Crystal” танхимд эхэллээ. Монголын дизайнеруудын холбооноос жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг “Гоёл” наадмын сүүлийн шатны шалгаруулалт ирэх  сарын 1-нд болно. Тус наадмыг угтаж зохион байгуулдаг загварын шоу хоёр өдөр үргэлжилнэ. Загварын шоуг “Эвсэг” ХК-ийн дизайнерууд ноолууран пальто, өдөр тутмын хувцасны загвараар нээлээ.
 
Монголын дизайне­руудын холбооноос 29 дэх жилдээ зохион байгуулж буй “Гоёл” наадамд Монголд үйл ажиллагаа явуулж байгаа хувцас загварын агентлаг, салон, үйлдвэрүүдийн нийт 50 гаруй дизайнер “Шилдэг дизайнер”, “Шилдэг загвар”, “Шилдэг зохион бүтээх товчоо” зэрэг номинацид өрсөлдөх юм. Түүнчлэн уламжлал ёсоор “Шилдэг эрэгтэй, эмэгтэй загвар өмсөгч”, “Топ модель”-ийг тодруулах аж.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан