Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

ХЗДХ-ийн сайд С.Бямбацогт батлан хамгаалах нэгдмэл тогтолцоог задлах хуулийн төсөл оруулж ирсэн үү


Б.ШИРНЭН

Хууль зүй, дотоод хэрэг (ХЗДХ)-ийн сайд С.Бямбацогт энэ сарын 11-ний өдөр Хилийн тухай хуулийн шинэчилсэн найруулгийн төслийг УИХ-ын дарга М.Энхболдод өргөн барьж, үүнийг нь өнгөрсөн долоо хоногт хэлэлцэж эхэллээ.
Гэтэл нам нэгт УИХ-ын гишүүн Ж.Энхбаяр ХЗДХ-ийн яам хуулийн төслөө татаж авахгүй бол Засгийн газарт хариуцлага тооцно гэх мэдэгдэл хийсэн нь С.Бямбацогт сайдын санаачилсан хуулийн төслийг эргэн харахад хүргэсэн юм. Маш ноцтой нь УИХ-ын гишүүн Ж.Энхбаяр “Энэ Засгийн газар хоёр удаа албандаа итгэх итгэл, улс орны батлан хамгаалах чадавхийг сулруулах зүйл оруулж ирсэн” гэж мэдэгдсэн явдал байлаа. Эхнийх нь цэргийн алба хаагчдын тэтгэвэр, тэтгэмжийг хасах тухай бол удаах нь “Батлан хамгаалах нэгдмэл тогтолцоог задлах хуулийн төслийг оруулж ирсэн” гэж Засгийн газраа буруутгаж буй явдал юм. Энэ бол халамжийн тухай эсвэл улсын төсөв ярилцаж байгаа тухай асуудал огт биш гэдгийг бид анзаарах шаардлагатай болж байна. Улсын халдашгүй байдлыг илэрхийлдэг хил, түүнийг зохицуулах хууль нь батлан хамгаалах тогтолцоог задлах хэмжээнд очсон гэх аюулын харанга дэлдсэн хүн нь урьд Батлан хамгаалахын сайдаар ажиллаж байсан МАН-ын лидер улстөрчдийн нэг Ж.Энхбаяр тул анхаарал хандуулахаас аргагүйд хүрч байгаа гэдгийг дахин тодотгох ёстой.

Үүнтэй нь холбогдуулан Хилийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг харах шаардлага зүй ёсоор тавигдаж байна. Төрийн ордонд энэ хуулийн төсөл нь нэгдүгээрт, хилийн цэргийг цагдаа болгох, хоёрдугаарт, хилийн бүс гэдэг ойлголтыг байхгүй болгож байгаа гэх маргаан гаргаад байгаа юм. Тиймээс Хилийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөлд үнэхээр ийм үг, өгүүлбэр бий юу гэдгийг нягтлан үзэж, үнэн худлын туйлд гараад буй С.Бямбацогт болон Ж.Энхбаяр нарын тайлбарыг хүргэх нь зүй.

Хилийн бүс гэх ойлголт байхгүй болж байгаа нь үнэн

Одоо мөрдөгдөж буй Хилийн тухай хуулийн 25-р зүйл нь Улсын хил орчмын дэглэмийн агуулга гэж байдаг. Хилийн тухай хуулийн төсөлд ч гэсэн 25 дугаар зүйл нь Улсын хил орчмын дэглэмийн агуулга гэж оржээ. Гэхдээ доорх өөрчлөлт орсон байна.

Энэ харьцуулалтаар илүү ойлгомжтой харагдаж байна. Одоо хүчин төгөлдөр мөрдөгдөж буй Хилийн тухай хуулиар хилийн бүс гэх ойлголтыг тодорхойлж өгсөн бөгөөд энэ бүсэд мөрдөх журмыг мөн зохицуулж байжээ. Харин хэлэлцэгдэж буй Хилийн тухай хуульд хилийн бүс гэх ойлголт байхгүй болсон нь үнэн гэдгийг Хилийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын албан ёсны төслөөс авсан хуулийн заалтаас харж болохоор байна.

Тэгвэл Хилийн бүс яагаад хэрэгтэй вэ, яагаад шинэ хуульд оруулаагүй вэ? гэх асуултад хариулах шаардлага гарч байгаа юм.
Хил хамгаалах Ерөнхий газрын мэдээлснээр хилийн бүс гэдэг нь “Улсын хил хамгаалах, хилийн зөрчлөөс урьдчилан сэргийлэх зорилгоор тусгай журам тогтоосон нутаг дэвсгэрийг хилийн бүс гэнэ” гэж тодорхойлжээ. Түүний өргөнийг улсын хилийн шугамаас дотогш 100 км-ээр тогтоосон байдаг.

Гэхдээ 100 км-ээр хашаад хол хорио тогтоодог гэсэн үг бас биш юм. Хуульд зааснаар бол хилийн зурвас гэж бий. Энэ нь улсын хилийн шугамаас дотогш 15 км-ээс илүүгүй зурвасыг хэлдэг. Энгийнээр хэлбэл, хилийн зурвас руу 15 км-ээс дотогш нэвтэрч байгаа бол гадаад паспортоор гадаадад гарч байна гэсэн л үг.
Харин 100 км дотроо бол оршин сууж болдог. Ингэхдээ иргэний үнэмлэхний хаяг нь тухайн газрын хаягаар байх шаардлага тавигддаг. Энэ бүс дотор оршин суугч нь хилийн зурвас хүртэл чөлөөтэй зорчиж, нутаглаж, ажил, үйлдвэрлэл эрхлэх нь чөлөөтэй. Харин энэ бүсэд оршин суудаггүй иргэн, байрладаггүй байгууллага, аж ахуйн нэгж нь улсын хилийн бүсэд ажил, үйлдвэрлэл явуулах тохиолдолд Улсын хил хамгаалах байгууллагаас зөвшөөрөл авдаг юм. Улсын хилийг нэвтэрсэн гадаадын иргэн тухайн сумын  нутаг дэвсгэрээс өөр газар явахыг хүртэл хориглодог. Харин хилийн бүсийг Улсын хил хамгаалах байгууллага хянах, шалгах үүрэгтэй байдаг. Өөрөөр хэлбэл, өнөөдрийн хүчин төгөлдөр хуулиар улсын хилээс дотогш 100 км газарт хэн юу хийж, ямар үйлдвэр, үйлчилгээ эрхэлж байгааг хил хамгаалах байгууллага хяналтандаа байлгаж, хилээс дотогш 100 км-ыг хамгаалдаг гэсэн үг.

Харин Хилийн тухай хуульд Хилийн бүс, түүнд мөрдөх журмын тухай заалт байхгүй тул дээрх бүх зохицуулалт үндсэндээ алга болж, хилийн зурвас (хилийн шугамаас дотогш 15 км)-аас дотогш хил хамгаалах байгууллага хяналт тавьж чадахгүй болж таарах нь.

Тэгвэл хуулийн төсөл санаачлагч, ХЗДХ-ийн сайд С.Бямбацогт яагаад хилийн бүсийг байхгүй болгосноо “Хилийн бүсэд иргэд орохдоо зөвшөөрөл авдаг, аж ахуй нэгж байгууллага үйл ажиллагаа эрхлэхдээ хяналт дор ажилладаг гэхчилэн нилээдгүй хүндрэлүүд байсан. Тиймээс хилийн бүс гэдэг нэр томъёог хасч хил залгаа улстай хиллэж байгаа сумдын нутаг дэвсгэрийг хил орчмын нутаг дэвсгэр гэж томъёолж тусгасан” гэх тайлбарыг өгсөн юм. Түүний хэлсэнчлэн хилийн бүсэд ашигт малтмалын хайгуул, олборлолт, ажил үйлдвэрлэл, аялал жуулчлал зэрэг үйл ажиллагаа явуулахад Хилийн цэргийн штаб судалж, зөвшөөрлийг нь олгодог. Хэрвээ,  үйл ажиллагаа нь Үндэсний аюулгүй бай­далд сөргөөр нөлөөлж бо­лох үндэслэл байвал, улсын хил хамгаалалтын эрх ашигт нийцэхгүй байвал, холбог­дох хууль тогтоомжийн заалт­тай харшлах тохиолдолд зөвшөө­рөл олгохоос татгалздаг юм.

Харин энэ зөвшөөрлийг олгохын тул багагүй бичиг баримт шаарддаг ч эдгээр нь хилийн бүс, зурваст үйл ажиллагаа явуулах нутаг дэвсгэр, явах замнал, байрлах газар, бүлгийн ахлагч болон ажиллах хүмүүсийн нэрсийн жагсаалт зэрэг улсын хилдтүлхүү, түүний аюулгүй байдалд нөлөөлж болзошгүй зүйлсийг л шаарддаг. Түүнээс аж ахуйн нэгжийг татварын байгууллага шиг “нэгжиж”, данс тооцоогоор нь оролдож, хээл хахууль нэхээд байдаггүй гэдгийг дурдах ёстой.

Хэдийгээр ХЗДХ-ийн сайд С.Бямбацогт “100 км байсныг 15 км болгочихлоо гэж “мушгих” шаардлагагүй” гэж хэлсэн ч Хилийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөлд “хилийн бүс” гэх ойлголт байхгүй болж байгаа нь 100 км орчмын хяналт 15 км болно гэх Ж.Энхбаярын гишүүний үгийг бататгаж буй факт юм.

Хилийн цэрэг цаашид хэрэг болохгүй юу?

Хилийн цэргийн хариуцаж байсан 100 км орчмыг 15 км хүртэл багасгавал Хил хамгаалах Ерөнхий газ­рын үүрэг, хариуцлага тэр хэм­жээгээр багасах нь ойлгомж­той. Харин УИХ-ын гишүүн Ж.Энхбаяр “Оруулж ирсэн хуулийн төсөл дээр батлан хам­гаалах, төрийн бодлогын та­лаар нэг өгүүлбэр ч байх­гүй. Хилийн тухай хууль дээр хилийн цэрэг гэдэг нэр томъёоноос зайлсхийсэн, бат­лан хамгаалах байгууллага гэ­сэн ерөнхий агуулгатай” гэж хэлсэн.

Үүнээс гадна “улс орон, хил хязгаарын дархан байдлыг хамгаалах үндсэн үүргээсээ гажсан, хилчдийг зэвсгээсээ татгалзсан, гав бороохой зүүх хэмжээнд төслийг оруулж ирсэн” гэж буруутгаж байгаа юм. Гэхдээ Төрийн ордонд болон гадуур яригдаж байгаа шиг “хилийн цагдаа” гэх үг Хилийн тухай шинэчилсэн найруулгад ороогүй гэдгийг дурдах нь зүй. Харин “хилчин” гэх үг орж ирсэн нь улсын хил хамгаалах байгууллагад алба хааж байгаа офицер, ахлагч, сонсогч, гэрээт болон хугацаат цэргийн алба хаагчийг хэлнэ гэжээ.

Одоо мөрдөгдөж буй хуульд цэргийн албан хаагч гэх үгийг ашигласан байдаг ч шинэ хуульд зөвхөн “хилчин” гэж ашигласан байгаа юм. Харин хуулийн төслийг байнгын хороо, чуулганы хуралдааны үеэр өөрчлөх боломж нээлттэй байдаг тул Хууль зүйн байнгын хорооны хуралдааны үеэр Ц.Нямдорж гишүүний хилчинг хилийн цагдаа болгох асуудал хурцаар яригдаж, шүүмжлэл дагуулсан юм. Өөрөөр хэлбэл, буу барьж хилээ манадаг цэргүүдийг “цэргийн албан хаагч” гэж хуульчлаагүй тул цэргүүд биш цагдаа нар хилээ манасан ч хуулийн хүрээнд нээлттэй гэх гаргалгааг зарим эх баригчид сөргүүлэн тавиад байгаа хэрэг.
Мөн Ж.Энхбаяр гишүүний “гав бороохой зүүх хэмжээнд төслийг оруулж ирсэн” гэх үгийг “мөшгиж” хуулийн төслийг харах юм бол:
Хуульд улсын хил хамгаалах байгууллага, хилчин тусгай хэрэгсэл хэрэглэх талаар хуулийн заалт орж ирсэн байна. Үүнд нь: Гав, хүлэг, ороох цамц, хөдөлгөөн хязгаарлах бусад хэрэгсэл, бороохой, цахилгаан гүйдлээр цохигч, нулимс асгаруулагч, амьсгал боогдуулагчаар цэнэглэсэн буу, шүршүүр, резинэн ба хуванцар сумтай буу, бусад гэсэн зүйлс багтжээ.

Гэхдээ тусгаар улсын хилийн манаанд зогсох “хилчин” гэх тодотголтой хүмүүс нулимс асгаруулагч, бороохой бариад хилийн манаад зогсох нь байж боломгүй төсөөлөгдөж байгаа ч галт зэвсэг хэрэглэх заалт хуулийн төсөлд орсон гэдгийг орхигдуулж болохгүй.

Тухайлбал,
1. Монгол Улсын нутаг дэвсгэрт цөмөрсөн зэвсэгт халдлагыг няцаах
2. Улсын хил дээр үүссэн зэвсэгт өдөөн хатгалга, хорлон сүйтгэх ажиллагааг таслан зогсоох
3. Хил зөрчигчийн зэвсэгт эсэргүүцлийг таслан зогсоох
4. Хилийн зурвас, хилийн боомтод хүн, тээврийн хэрэгслийг барьцаалсан болон террорист үйлдлийн сөрөг тусгай ажиллагааны үед
Шинэ хуулийн төслөөр урьдчилан анхааруулахгүйгээр галт зэвсэг хэрэглэж болох заалт оржээ. Харин одоогийн мөрдөгдөж буй хуулиар (1-3 дахь хэсэг хамаатай) урьдчилан анхааруулахгүйгээр байлдааны зэвсэг, техник ашиглаж боло­хоор хуульчилсан байдаг юм.

0 Сэтгэгдэл
iim baij bolohgyie.hyatadyydiin zahialga sanhuujilteer iim huuli oryylj bn. zuuhun hyn amtai , gazar nutag tom ylsad ingej baij hyanalttai bn,bimbazogt gishyyn gadaadiin hurungu oryylaltiig daramtaas salgana gesen yg helsen. yyniigee mongoliin tysgaar togtnoliin asyydlaar naimaa hiigeed baigaa yum bish baigaa daa.
Estoi teneg gar
bolovsrolgui teneg ork... zail aa!
Ямар заваан шижгийн хөдөөний халтар лагааны зураг вэ
Hurelsukhdee dahin dahin zoduulahiin ulziitei yereel devshuuley
Hurelsukhdee dahin dahin zoduulahiin ulziitei yereel devshuuley
ЗӨВ ШҮҮ
yun medrel zuil yriad bainaa mongol ulsad hiliin bus baih ch bolno baisaar baihch bolni mongol uls hil hel mal gurawtaigaa baihad bayn shuu medrel bymbatsogtoo buruu zuileer togloj baij hench bish bolowoo
komunist niigem zuv niigem gej ireeduigees irsen zahiand bii batlan hamgaalah yam negdmel komunist deglemtei
Ямар заваан хөдөөний царайтай ***** вээ. Байж байгаагы нь хараач цаанаа л нэг худлаа наасан. хахаахха
bymbatsogt huuliin baiguullagiig udirdaj chadahgui hunshuudee
бямбацогтоо чадахгүй байж нээх сүрхий хүн болж энэ тэрийг өөрчилөх гээд хэрэггүй
Хилийн бүс гэж заавал байх ёстой шүү хөөе Хилийн бүс 100км нь монголчуудад ямарч саад болоогүй л байна. Хуулийн гууль сайдаа чи зүгээр замаа барьсан болоод явж бвал барав Ж. Энхбаяр зөв юм ярьж бгаа шүү ард түмэн дэмжинэ.
Хилийн цэрэг байх хэрэгтэй Орос хятад хоёр хилийн цэрэгтэй байгаа Хил хязгаараа цагдаагаараа мануулж байгаа ямар улс орон байна Гурван сая иргэнээ бүгдыг нь цагдаа бологчих тэгээд ***** тавиад өгчих
ХХЕГ-ын дарга Сэргэлэн яалт ч үгүй өөрөө буруу ярьсан шүү дээ. Уг нь хилийн цагдаа болох боломжгүй зүйл гээд л хэлчих ёстой байтал хилийн цагдаа болоход болохгүй зүйлгүй гэж хэлээ биз дээ.Одоо юу болж байна. ХХБ-ын хэмжээнд УИХ-ын гишүүн Ж.Энхбаярыг буруутан болгох ажил зохион байгуулаад эхэлчихсэн явж байна.Ж.Энхбаяр гэдэг нөхөр анхнаасаа буруу ярид байгаа гэдгийг хилчдэд ойлгуул гэсэн үүрэг өгөгдөөд явж байна. Энэ ариун явдал мөн үү? Монголын хилчид хэн юу ярив гэдгийг ойлгож ядаад байх тэнэг хүмүүс биш шүү!!!! Сэргэлэн Ам алдвал барьж болдоггүй, агт алдвал барьж болдог гэж үг бий дээ
100 км доторх ашигт малтмал, ус л гандныханд хэрэгтэй биз дээ.... Нямдорж гэж лай батлан, хилийнхнийг зодолдуулах гэх юм даа..тэр цагдааг нь нохой долоо
цагаан алтны ордтой газар юм уу сулинхээр
zarj idex gazar n bagadaad khiliin bus ruugee oroo yu. Asgatiin mungunii ordiig zarax n l de
100 dotor henii ord baidag m be
100 bish 15 km daraa n gazriin zyrgaa niiilyylchih hyyliiin saidaa
hiliin bysd hyanaltgyi boloh eee
Хамгийн их уншсан