Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

“Биенналь” наадамд оролцох уран бүтээлчдийг шалгаруулна


Дүрслэх урлагийн ертөнцөд хамгийн өндөр босго тогтоож чадсан Венецийн дүрслэх урлагийн “Биенналь” наадам ирэх онд 57 дахь удаагаа зохион байгуулаглах гэж байна. Сүүлийн жилүүдэд манай уран бүтээлчид эл наадамдамд идэвхтэй оролцох болсон бөгөөд ирэх оны наадамд оролцох уран бүтээлчийн сонгон шалгаруулахаар болжээ. Манай улс уг наадамд оролцох албан ёсны эрхээ аваад удаагүй бөгөөд төсөл хэрэгжүүлэх сан бий болгохоор холбогдох байгууллагууд хамтран ажиллаж эхэлжээ. Венецийн дүрслэх урлагийн Биенналийг 1895 оноос хойш, хоёр жилд нэг удаа зохион байгуулсаар ирсэн бөгөөд дэлхийн хамгийн нэр хүндтэй, олон улсын чанартай дүрслэх урлагийн наадам юм. Манай улс уг наадамд өнгөрсөн онд анх удаа оролцсон юм. 57 дахь удаагийн Биенналь ирэх оны тавдугаар сарын 13-наас арваннэгдүгээр сарын 26-ныг дуустал Венец хотноо долоон сарын турш үргэлжлэх юм. Эл уралдаанд эх орноо төлөөлөх уран бүтээлчдийг шалгаруулах комисст дотоод, гадаадын долоон хүний нэр дэвшсэн бөгөөд тун удахгүй олон нийтэд мэдээлэх аж.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан