Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Эрхүүд монголын хуучны уран барилгын гэрэл зургийн үзэсгэлэн нээжээ


ОХУ-ын Эрхүүгийн техникийн их сургуулийн аспирант Н.Нарантуяа “Улаанбаатар хотын түүхийн дурсгалт уран барилга, цогцолборууд” гэсэн гэрэл зургийн үзэсгэлэнгээ  Эрхүү хотын И.И.Молчановын нэрэмжит номын санд дэлгэсэн байна.

Эл үзэсгэлэнд монголын нийслэл дэх уран барилга, хөшөө дурсгал, бурхны шашны сүм хийд зэрэг гэрэл зурагчны сүүлийн дөрвөн жилд авсан 30 гаруй бүтээлийг дэлгэн үзүүлж байна.
Энэ бол миний 2015 оны хоёрдугаар сард их сургуулийнхаа “Радуга” галарейд гаргасан “Улаанбаатар хот дахь уран барилгын түүхэн дурсгалууд” гэдэг үзэсгэлэнгийн үргэлжлэл гэж Н.Нарантуяа хэлж байна.

Энэ үзэсгэлэнгээр гэрэл зурагчин монголын хуучны уран барилгын хийцийг илүүтэй үзүүлэхийг зорьсон гэжээ. Гэрэл зурагчин зургуудаа монгол гэрийн бүрээс хийдэг эсгий хүрээнд хийж дэлгэсэн нь үзэгчдэд таалагдаж байлаа. Гэрэл зурагчин бүсгүй үүнийг эх орноосоо зориуд захиалан авчруулжээ хэмээн baikal24.ru сайт мэдээлжээ.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан