Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Фиделийн дараа “Эрх чөлөөний арал” хаашаа явах бол


Кубын хувьсгалын удирдагч Фидель Кастро бодит амьдралаас хагgцан одсон ч гэлээ түүний амьдралтай хамт Кубын улс төрийн амьдрал нэг их тэгэхдээ ганцхан хоногийн дотор өөрчлөгдчих нь юу л бол. Хэдийгээр хүслээ ч гэхэд шүү дээ.

Кубыг 60 шахам жил хаалттай авч явсан энэ алдарт хувьсгалчийн нас барсанд  дэлхий дахин ёстой янз бүрийн л байдлаар хандаж байна. Энэ нь мэдээж Эрх чөлөөний энэ арлын  талаарх бодит мэдээлэл бага, аялагч жуулчдын, гадаадын мэргэжилтнүүдийн сэтгэгдэл төдийг мэддэг хүнээс ч, зарим нь бүр сэтгэл хөдлөлийн үүднээс ч хандаж таамаг дэвшүүлэхэд хүрч байгаа нь нууц биш. Хамгийн гол нь тус орны иргэд, эндээс дүрвэн гарсан куба хүмүүсийн хувьд домогт хувьсгалчийн нас барсны дараа эх орон нь ямар болох бол гэдэг нь юунаас ч илүү сонирхолтой байгаа.

Гэхдээ л анхаарлын төвд Куба урьдынхаараа хаалттай хэвээр, коммунизмаа тунхаглаж, империализмыг үзэн ядсаар, эрх чөлөөг хүссэн иргэд нь АНУ- руу дүрвэсээр байх уу, саяхнаас АНУ-тай харилцаагаа сэргээх гэсэн оролдлого хийж байгаа нь өөрчлөлийн эхлэл үү гэдэг асуудал. Фиделийг амьд сэрүүн байхад түүний дүү Рауль Кастро АНУ-тай дипломат харилцаагаа сэргээж, хоёр нийслэлд ЭСЯ нээсэн нь, Фиделийг нас барсны дараа улам хүчээ авах болов уу гэсэн таамаг байгаа нь ч нууц биш.

Ганцхан Кубын ганц түнш Оросын шинжээчид АНУ, Кубын харилцааг нэг их сайжрахгүй байх гэж таамаглаж, үнэнийг хэлэхэд ингэж хүсч байгаагаа сүүлийн хэдэн өдөр хэвлэлээр зарласаар байна.

Улс төр, нийгэм эдийн засгийн судалгааны хүрээлэнгийн шинжээчдийн зөвлөлийн гишүүн Алексей Зудин бол Кастрогийн гэр бүлийн дэглэм нэг хэсэгтээ л хэвээр үргэлжилнэ гэж байна. “Юуны түрүү Фидель Гаваны улс төрийн амьдралд бараг л ямар ч нөлөөлөхгүйгээр  хэдэн жил болсон. Улстөрчийн хувьд өөрийн нь үхэлтэй хамт улс төрийн нь үйл ажиллагаа  хамт өнгөрдөг. Том Кастро  улс төрөөс хөндийрсөн тэр хугацаанд  энэ улсын улс төрийн бодлого тун бага өөрчлөгдсөн. Тэгэхээр Кастрогийн өв байгаа учраас тэр, өнөөдөр ч өөрчлөгдөхгүй биз” судлаач “Ридус”-т ярилцлага өгчээ.
Гэхдээ бас дэлхий дахины бодит байдлаас үзэхэд улс орныхоо нийгэм, эдийн засгийн амьдралыг либералчлахаас өөр зам Кубын удирдагчдад байхгүй гэдгийг Зудин тэмдэглэсэн байна.
“Кубын хувьд газар зүйн байрлалын талаас нь харахад хаашаа ч гарах газаргүй. Орос хол, тэгээд ч тэд Гаванатай нэг их тэврэлдээд байхгүй. Хятад кубын коммунистуудтай нэг хөнжилд байдаг ч дахиад газрын хол нь хятад-кубын ойртоход садаа болж байгаа” гэжээ.

Юутай ч гэсэн Фидель Кастро кубчуудын сэтгэл зүрхэнд бүх ард түмний бэлгэ тэмдэг болон яг л хятадын Мао шиг удаан хугацаагаар үлдэж хоцорно гэж судлаач Зудин  хэлж байна.

“Америк алдаагаа ойлгож байгаа нь энэ”
ОХУ-ын Төрийн думын олон улсын харилцааны хороон дарга Леонид Слуцкий:


Мэдэж ядах юмгүй, олон улсын давцан дээр Куба урьдынхаараа манай түнш хэвээрээ үлдэнэ. 50 жилийн турш куыыг бүслэн хаасан ч Кастрогийн удирдплагаар кубын ард түмэн бүхий л хүндрэл бэрхшээлийг даван туулж АНУ-ын эсрэг зогсон ялж чадсан. Америкийн засаг захиргаа саяхан Кубатай харилцаагаа сайжруулахаа мэдэгдээд байгаа нь энэ улсын эсрэг ямар хориг, хаалт ашиггүй, үр дүнгүй юм байна гэдгээ ойлгосныг харуулж байна.


“АНУ эндээс юу ч олж долоохгүй”

Кубатай найрамдах Оросын нийгэмлэгийн дэд ерөнхийлөгч Михаил Макарук:



Кубыг өөрийн улс төрийн бодлогоо өөрчилнө гэж АНУ найдах хэрэггүй. Гаваны бодлого ямар л байсан тэр хэвээрээ үлдэнэ. АНУ-тай дипломат харилцаагаа  сэргээсэн нь юунд ч нөлөөлөхгүй. Вашингтон аугаа хувьсгалчийн нас барсныг нь далимдуулан ашиглах гэж бодож байгаа ч энэ нь хэзээ ч биелэхгүй.



“Өөрчлөгдөнө, гэхдээ  тийм түргэн биш”
Санкт-Петербургийн их сургуулийн Олон улсын харилцааны салбарын профессор Лазарь Хейфец

“Фидель Кастрогийн удирдлагаар Кубын нийгэм өөрчлөгдөж тогтвортой, ирээдүйдээ итгэлтэй болсон. Тэгэхээр энэ улсын хувьд улс төрийн огцом өөрчлөлт гэж байхгүй. Яахав Куба АНУ-ын хамтрагч болохгүй ч эрт орой хэзээ боловч өөрчлөгдөнө. Кубын удирдагчдын үе солигдож, шинэ хүмүүс гарч ирсэн цагт л шинэ үзэл санаа гарна. Гэхдээ шинэ үеийг хувьсгалын тогоонд бий болдгийг мартаж болохгүй.

0 Сэтгэгдэл
хүн хөдөлмөр мэдлэг чадвар авьяасаараа хангалуун амьдардаг нийгэм байх ёстой.түүнээс биш улсынхаа баялгийг засгийн эрхээ ашиглан цөлмөн хоосолж буцаад ард түмнээ дарамталж хоосон ходоодоор нь эрэлт хэрэгцээгээр нь эрх ашгаа тулгадаг цөөнх бий болгосон нийгэм хэрэггүйг харлаа.та нар хүчтэй төр хүсдэг гэтэл хүчтэй ард түмэн хэрэгтэй гэтэл ард олныг ядуу буурай,мөнгө хоол л сэтгэдэг болгох юм бол хүчтэй улс бий болохгүй.Ард түмэн хүчтэй байвал тэр төр гээд байгаа зүйл чинь ч хүчтэй болно.
МОНГОЛ ШИГ ЗАМБАРААГҮЙ ЗАДГАЙ ЦАГААН ЗАСАГТАЙ ОФШОР ДАНСАНД засгийн мөнгө урсдаг улс л битгий болоорой
Хамгийн их уншсан