Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Ж.Батзандан: “Эрдэнэт”-ийн асуудлаар энэ долоо хоногийн сүүлчээр мэдээлэл өгнө

Т.ЦЭЛМЭГ

УИХ-ын гишүүн Ж.Батзандан өчигдөр хэвлэлийнхэнд хандлаа. Тэрээр Ардчилсан намын даргын сунгаанд өрсөлдөхөө зарласан. АН-ын дүрмийн өөрчлөлтийн төсөлд саналаа хүргүүлсэн талаараа “АН-ын шинэчлэлтэй холбоотой намын дүрмийн шинэчлэл, үзэл баримтлал бэлэн болсон. Миний дэвшүүлсэн 11 санаачилгын ихэнх нь дүрмийн төсөлд тусгагдсан. АН-ыг илүү нээлттэй болгох шинэчлэлийн төсөл боловсруулж байгаа. Бүх шатны намын даргыг нийт гишүүд дэмжигчдээс сонгох санал ажлын хэсэг дээр дэмжлэг авсан. Нээлттэй, хариуцлагатай орчин үеийн нам болох томоохон шинэчлэлүүд хийж байгаа. Залуус болон эмэгтэйчүүдийг намын шат, шатны байгуул­лагад түлхүү оруулах санал дэмжигдсэн. Манай нам хэвтээ тогтолцоогоор явж, асуудлаа шийдэж, дүрмээ ч шинэчилж чаддаггүй байсан. Тэгвэл энэ удаад дүрмийн шинэчлэлээр АН хагас босоо тогтолцоотой болж өөрчлөгдөж байна. Дээд шатны намын дарга удирдлагууд нь доод шатныхаа дарга нарыг батламжилдаг тогтолцоотой болно.
АН-ын үзэл санаа бол хүний эрх, эрх чөлөө, нийгмийн шударга ёс, бизнес болон өмчийн эрх чөлөөг хангахад чиглэсэн. Бид үнэхээр баруун төвийн нам юм бол хүний эрх, эрх чөлөөтэй хамт үндэсний эрхийг хамгаалдаг тогтолцоо руу шилжих ёстой. Тиймээс иймэрхүү агуулгатай заалт дүрмийн өөрчлөлтийн төсөлд оруулсан.

АН-ын Их хурал 1200 төлөөлөгч оролцож ирэх сарын 6-нд хуралдана. Анхан шатны намын хороод хуралд оролцох төлөөлөгчдөө дүрмийн дагуу сонгосон. Зөвхөн намын үзэл баримтлал, шинэ дүрмийг энэ удаагийн Их хурлаар батална. Намын дүрмийн шинэ төслөө баталж чадвал жинхэнэ АН болж чадна. Түүнчлэн намын Их хуралд ажиглагчаар 300-гаас доошгүй хүнийг оролцуулах ёстой. АН-ын гишүүдээс гадна олон нийтээр хэлэлцүүлэгдэж байж батлагдах учиртай. Намын Их хурлаар бүлэглэ­лүүд өөрсдийнхөө сонирхолд нийцүүлж дүрмийг өөрчлөх вий гэсэн болгоомжлол бий. Намын нийт гишүүдээсээ даргаа сонгох саналыг бүлэглэлүүд өөрчлөх санаар­халтай байгаа мэдээлэл ирсэн. Одоогийн болох Их хурал бол намын дарга сонгохгүй, дүрмээ өөрчлөн батлах хурал байна” гэж байр сууриа илэрхийллээ.

Харин “Эрдэнэт” үйлдвэ­рийн 49 хувийг худалдан авсан үйл ажиллагаанд шалгалт хийх ажлын хэсэгт орж буйн хувьд түүнээс явцын талаар мэдээлэл өгөхийг хүссэн. Үүнд тэрээр ““Эрдэнэт” үйлдвэрийн 49 хувийн худалдан авалтыг шал­гах ажлын хэсгийн дүгнэлт энэ долоо хоногийн сүүл­­чээр гарна. Ажлын хэс­гийн дүгнэлтийг иргэд, олон түмэндээ танилцуулна. Дүгнэлтэд тулгуурлаж тогтоол шийдвэрийн төсөл гаргаж УИХ-ын чуулганд оруулахаар төлөвлөж байгаа” гэж хариуллаа.

0 Сэтгэгдэл
Хуухэд залуучууд маань ЗОВ АМЬДРАХ АРГА УХААНААС СУРАЛЦАЖ ЧАДАХГУЙ байгаа нь манай Торийн ондор албан тушаалтангууд нь дотоод гадаадын хулгайчуудтай хамтарч, ЭРХ МЭДЭЛ, АЛБАН ТУШААЛ, ЭД МОНГОНИЙ ТОЛОО, ХУУЛЬ ДУРЭМГУЙ, УЛГЭР ДУУРАЙЛАЛГУЙ ХУЛГАЙ ХИЙСЭНТЭЙ ШУУД ХОЛБООТОЙ юм. Хуухэд залуучууд маань “амар хялбар аргаар амьдрахын тулд хар тамхины наймаа хийж хурдан ИХ МОНГОТЭЙ болох, эсвэл охид бусгуйчууд маань биеэ унэлэх ИХ МОНГО олохоор зорьсон нь улс орон даяар газар авч, эруугийн нохцол байдал хундэрч, НОЦТОЙ байдалд ороод байхад, манай УАБЗ-ийн дарга Еронхийлогч Ц.Элбэгдорж, гишууд УИХ-ын дарга М.Энхболд, Еронхий сайд Ж.Эрдэнэбат нар маань “чих нь дуулий, нуд нь сохор” мэт чимээгуй л суугаад, харин ч Ц.Элбэгдорж, М.Энхболд нар нь “Эрдэнэтийн 49 хувийг, хувийн компаниар дамжуулж, хувьдаа авсан хэрэгт холбогдоод л байгаа биз дээ”. Ер нь Ц.Элбэгдорж нь анх Эрдэнэтийн захирал Ганзоригийг шахаж гаргаад, тууний оронд оорийн найз Цагаандарийн Энхтувшинг тавихаар хооцолдсон ч олон нийтийн дотор ТААГУЙ ХЭЛ АМ гараад эхэлмэгц АМЕГ-т ажилладаг байсан Даваасурэнтэй хувиараа тохиролцоо хийж, туунийг Эрдэнэтийн захиралаар томилсон биздээ. Дараа нь Даваасурэнг “дарамталж” байгаад Эрдэнэтийн монгоор “Ачит-ихт” гэдэг хувийнхаа зэсний уйлдвэрийг бариулж, ашиглалтанд оруулж ашиглаад л байгаа биз дээ. Одоо энэ уйлдвэр нь ЕТГ-ын дарга асан П.Цагааны нэр дээр уйл ажиллагаа явуулж, ашиг орлогоо Элбэгдоржид огч байх шиг л байна даа. Мон Ц.Элбэгдорж нь, ихэнх хувьцааг нь Хятадууд эзэмшдэг Саусгоби Сэндс компанид УУЧЛАЛТ, ОРШООЛ узуулэх замаар МАШ ИХ ТУСЛАСАН ДАА. Саусгоби Сэндс компани нь “орлогоо нуур дарагдуулах замаар улсад ОНЦ ИХ ХЭМЖЭЭНИЙ ХОХИРОЛ УЧРУУЛСАН, ТАТВАРААС ЗАЙЛСХИЙСЭН, 6.1 их наяд тогрогийн МОНГО УГААСАН хэргээр шалгагдаж тогтоогдоод, анхан шатны шуухээс “гадны хоронго оруулагч нэрээр ялыг нь хонгоруулж” 35.3 тэрбум тогрогийг Улсын тосовт оруулахаар шийдвэр гарч, БУХ ШАТНЫ ШУУХИЙН ШИЙДВЭР ГАРЧ ЭЦЭСЛЭЭГУЙ БАЙХАД, Монгол Улсын Еронхийлогч Ц.Элбэгдорж маань “Шуухийн процесс-д саад учруулж, тухайн хэрэгт нь УУЧЛАЛ узуулснээр, Монгол улс маань МОНГО ч БАЙХГУЙ, УХСАН ХООСОН НУХТЭЙ, СУЙРСЭН ГАЗАР НУТАГТАЙ, ХООСОН ХОЦОРСОН ЮМ ДАА. Эцэст нь Ч.Сайханбилэг нь энэ компанийг УЛАМ ДАВРААЖ, ЯМАР ч ТЕНДЕРГУЙГЭЭР “Эрдэнэс Таван Толгой” ХК-ийн ашиглалтын талбайн ХАМГИЙН АШИГТАЙ БАРУУН ЦАНХАД ОЛБОРЛОЛТ ХИЙЛГЭЖ, ШАГНАСАН ЮМ. Тэгэхээр Хятадын бас нэг компани л ТАВАН ТОЛГОЙД ОЛБОРЛОЛТ ХИЙДЭГ болсон гэсэн уг юм л даа. Энд хир хэмжээний ХЭЭЛ ХАХУУЛ ЯВСНЫГ хэн ч мэдэхгуй, хэн ч шалгахгуй онгоруулж байгаа биз дээ. Мон Ц.Элбэгдорж нь Шуух Хууль Хяналтын Байгууллагыг ДОХИО ЗАНГААГААРАА ажиллуулдаг болгохын тулд ЧАДВАРГУЙ, МЭДЛЭГГУЙ, ТУРШЛАГАГУЙ, ШААРДЛАГА ХАНГАХГУЙ хунийг ШУУГЧЭЭР томилж, НИЙГМИЙН ШУДАРГА ЕСИЙГ АЛДАГДУУЛСАН. Одоо та бухэн захын хунээс “Шуухийн шийдвэр хир зэрэг шударга гарсан бэ? гээд асуугаад узвэл ойлгомжтой болно доо. Торийн Тэргууний хувьд “Эцэг хун шиг” оорийн биеэр УЛГЭР ДУУРАЙЛАЛ узуулэхийн оронд дээрх бух уйлдлуудийг хийснээс гадна, хамтран ажиллаж, оорийг нь ийм Торийн ондорлогт хургэсэн Н.Алтанхуяг, Х.Баттулга гээд журмын олон ноходийгоо “Угэнд ордоггуй, эсвэл тороос хулгай хийхэд тусладаггуй, эсвэл оорийнхоо орсолдогч” гэж узээд ГАНЦААРДУУЛАХ, УЗЭЛ БОДОЛООС нь МОХООХЫН ТУЛД, ЗОХИОМЛООР ГЭМТЭН, БУРУУТАН, ХЭРЭГТЭН БОЛГОХООР хууль хучний байгууллагаар уг яриа, уйлдэл ходолгоон бухнийг нь нууцаар тагнаж, чагнуулж, ГЭМТ ХЭРГИЙН ЗОХИОЛ БИЧУУЛЖ, туугээр нь СЭЖИГТЭН болгож, хууль хучний байгууллагаар шалгуулж, нэр хундийг нь унагааж УЛС ТОРООС ЗАЙЛУУЛДАГ эсвэл ШОРОН ГЯНДАНД ОРУУЛЖ ГЭСГЭЭДЭГ болоод байгаа биз дээ. Мон оорийнхоо бурэн эрхийн хугацаандаа “ходоо гадааны хаа хамаагуй хумууст С.Зориг агсны хэргийг хулээлгэж ЦЭГ тавина” гээд л яригдаад байгаа. ЭНЭ БУХЭН чинь ХУУХЭД, ЗАЛУУЧУУДАД ХУМУУЖЛИЙН ЯМАР Ч САЙН НОЛОО УЗУУЛЖ ЧАДАХГУЙ, БУРУУ УЛГЭР ДУУРАЙЛАЛ БОЛОХ ТУЛ УЛГЭРГУЙ, ХУМУУЖИЛГУЙ, ХУН ЧАНАРГУЙ “ЭРХ МЭДЭЛ АЛБАН ТУШААЛАА АШИГЛАЖ АРД ТУМНЭЭСЭЭ ХУЛГАЙ ХИЙСЭН” энэ НОХОРООС НЭГ ч ХОНОГ АЛДАХГУЙ ОГЦРУУЛЖ САЛЬЯА.
Хамгийн их уншсан