Зөвшөөрөлгүй хашаа хайс, хаяг, сурталчилгааны самбарыг буулгаж байна
Сагсан бөмбөгийн 3х3 шигшээ баг тамирчдыг “Go Mongolia” элчээр өргөмжлөн батламж гардууллаа
Нутгийн зарим хэсгээр бороо, нойтон цас орно
Нөөцийн махны өргөтгөсөн худалдааг 25 байршилд зохион байгуулна
БНСУ-ын Кёнсанбүг мужтай байгальд ээлтэй эрчим хүчний чиглэлээр хамтран ажиллана
Хайлаастын замд зам тээврийн ноцтой осол гарчээ
Олимпын бамбар асаж, Парис хүрэх аялалдаа гарлаа
ЗГ: Ипотекийн зээлийн хэрэгжилт болон түрээсийн орон сууцны талаар хэлэлцэнэ
БНСУ-д хууль бусаар оршин суугаа гадаад иргэдийг буцаах, дахин нэвтрүүлэхгүй байх арга хэмжээг авч эхэлжээ
НӨАТ-ын сугалааны азтанууд өнөөдөр тодорно
Delta Air компани Трампыг дэмжигчийг онгоцондоо хэзээ ч суулгахгүй
АНУ-ын агаарын тээврийн томоохон компани Delta Air өнөөдөр сонгогдоод ерөнхийлөгчөөр байгаа Дональд Трампын нэг дэмжигчийг “насан туршид нь” тээвэрлэхгүй хэмээн мэдэгдсэн байна. Трампыг дэмжигч тэр эр энэ компанийн онгоцоор зорчиж явахдаа онгоцонд нь замбараагүй байдал үүсгэсний төлөө ийм арга хэмжээ авч байгаа юм байна хэмээн The Guardian сонин 29-ний дөөр мэдээлжээ. Энэ сарын 22-ны өдөр америкийн иргэн Эдвард Бастиан гэгч Атлантаас Аллентаун орохоор нисч явах үедээ ардчилсан намаас ерөнхийлөгчид нэр дэвшигч Хилари Клинтоныг элдвээр хэлж доромжилсон юм байна. Тэрээр согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ Дональд Трампыг ерөнхийлөгчөөр соногдсонд баярлаж байгаагаа хэтэрхий замбараагүй илэрхийлж, шаардлага тавьсны төлөө “Хиллари юу юм бэ, бидний хувьд гичий шүү дээ” гэж хашгирсан дүрс бичлэг интернетээр тарсан юм.
Агаарын тээврийн компани эхлээд Ардчилсан намаас нэр дэвшигч Хилари Клинтоноос уучлал гуйсан боловч энэ нь интернет хэрэглэгчдийн сэтгэлд хүрээгүйгээс Delta Air компани Twitter-тээ энэ хүнийг “Delta компанийн онгоцоор үйлчлүүлэхийг насан туршид нь зөвшөөрөхгүй” гэж мэдэгдэж байгаагаа нийтэлжээ.

0 Сэтгэгдэл