Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

НИТХ-ын тэргүүлэгчид сонгогдлоо

Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын тэргүүлэгчдийг дөнгөж сая сонголоо. Нийтдээ 14 хүн нэрээ дэвшүүлснээс 11 хүн олонхын санал авч Шагдаррагчаа, Ононбаяр, Г.Ганхүү нар олонхийн дэмжлэг авч чадсангүй. Мөн НИТХ-д дахь улс төрийн намуудын төлөөлөл намынхаа бүлгийг байгуулжээ. Тухайлбал, олонх болон АН бүлэг байгуулж Э.Бат-Үүлийг даргаараа томилов. МАХН, МҮАН-ын бүлгийг Н.Баяраа, МАН-ын бүлгийг С.Амарбаясгалан даргалж ажиллахаар болов.  Мөн НИТХ-ын төлөөлөгчөөр сонгогдсон төлөөлөгчид Ашиг сонирхлын хуулийн дагуу Хөрөнгө орлогын мэдүүлгээ дахин мэдүүлэх ёстой. Үүнийг хүлээж авах хугацаа нь энэ сарын 20-нд дуусгавар болох юм.

НИТХ-ын тэргүүлэгч
Л.Нарантуяа  дэмжсэн 40
Л.Наранбаатар дэмжсэн 42
Д.Базарсан дэмжсэн42
Б.Түвшин дэмжсэн42
Ц.Энхцэнгэл дэмжсэн42
П.Батчимэг дэмжсэн42
Д.Баттулга дэмжсэн42
Г.Мөнхбаяр дэмжсэн 39
Д.Ганболд дэмжсэн33
С.Амарсайхан дэмжсэн 34
Л.Сайнтөгс дэмжсэн 33
Шагдаррагчаа дэмжээгүй 7
Ононбаяр дэмжээгүй 7
Г.Ганхүү дэмжээгүй 21

Г.Баатар

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан