Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Москвад монгол киноны өдрүүд 2017 оны эхний хагаст болно

Монгол Улсын БСШУ-ы сайд Ж.Батсуурь, ОХУ-ын Соёлын сайд Владимир Мединкийтэй уулзах үеэрээ 2017 оны эхний хагас жилд Москва хотноо монгол киноны өдрүүд зохион байгуулахаар ярьж тохирлоо гэж Оросын Соёлын яамны хэвлэлийн алба мэдээллээ.

Албаны  мэдээнд дурдсанаар бол ОХУ-ын Соёлын сайд Владимир Мединский энэ саналыг дэмжиж “Энэ арга хэмжээг 2017 оны эхний хагас жилд нийслэл Москва хотод зохион байгуулъя” гэж хэлсэн байна.

Оросын соёлын яамны тэргүүн хариуд нь Монголд оросын ккино өдрүүд зохион байгулуах тухай санал гаргаж “Танай тал хүлээж аваад дэмжвэл бид ч бас Оросын кино өдрүүдийг Монголд зохион байгуулж болох юм. Монголчууд манай оросын киног аль болох ихээр үзэж байгаасай л гэж бид бодож байна” гэжээ.

Монгол Улсын БСШУ-ны сайд энэ тухайд Оросын соёл урлагийн өдрүүдийг 2018 онд Монголд зохион байгуулъя гэсэн санал дэвшүүлжээ.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан