Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Хүүхдүүд андгай өргөж иргэний үнэмлэхээ гардлаа


Монгол Улсын Ерөнхий сайдын ивээл дор 14 дэх жилдээ зохион байгуулагдаж байгаа “Монгол Улсын иргэний андгай өргөх ёслол”-ыг арваннэгдүгээр сарын 28-нд Өмнөговь аймгийн Нутгийн удирдлагын ордонд амжилттай зохион байгууллаа. Энэ арга хэмжээнд 150 хүүхэд андгай өргөн Монгол Улсын иргэний үнэмлэхээ гардан авсан юм. Хүндэтгэлийн арга хэмжээнд аймгийн Засаг дарга Н.Наранбаатар болон холбогдох албаны хүмүүс оролцож, хүүхдүүдэд баяр хүргэж амжилт хүсэв. Мөн энэ үеэр Л.Тэгшдүүрэн, Г.Батпүрэв, Ч.Мөнхболд, Б.Давхарбаяр, Э.Урангоо нарыг Монголын залуучуудын холбооны “Тэргүүний сурагч” алтан медалиар шагналаа.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан