Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Монгол эсгий урлалыг Гиннесийн амжилтад бүртгүүлэхээр зэхэж байна


Нүүдэлчин монголчуудын хувьд хонины ноосыг хагас боловсруулах замаар гутал хувцас хийхээс өгсүүлээд аж төрөх сууцаа ч дулаалан битүүлсээр ирсэн нь Хүннүгийн үеэс гар урлалын шинжтэй болж, зөвхөн ахуйн хэрэглээнд бус урлагийн төвшинд ашиглаж, үр шимийг нь хүртэх болжээ. Өдгөө монгол эсгий урлал дэлхий дахинд гар урлалын бүтээгдэхүүнээрээ хэдийнэ танил болоод байна. Тиймдээ ч удам дамжсан эсгий урлалын мастерууд Монголын эсгий урлалыг Гиннесийн амжилтад бүртгүүлэхээр “Учиг шингээж урам хайрлах, утас зүү эрхшээх эсгийгээ зочлуулах” нэртэй ёслолын ажиллагааг маргааш Спортын төв ордонд хийхээр төлөвлөж байна. Үүнээс өмнө Хэнтий аймгийн хэсэг урчууд Монголын уламжлалт гэр урлал болох зээг оёдлоор эсгий нь дээр Монголын нууц товчоог урлаж, “Гиннесийн ном”-д бүртгүүлэхээр болсон билээ.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан