Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Дэлхийн шилдэг киноны хөгжмүүд ганцхан удаа эгшиглэнэ


Бүх урлагийн дотроос хамгийн аугаа нь кино урлаг гэдэг. Гэвч хаан урлагийг амьдруулдаг хамгийн чухал зүйлсийн нэг бол хөгжим. Хөгжимгүй хаан урлагийг хэлгүй дуучинтай ч зүйрлэж болох. Тэгвэл кино сонирхогч та бидний сэтгэл зүрхэнд хоногшсон дэлхийн болоод Монголын олон сайхан хөгжмийн бүтээлүүд Улсын филармонийн тайзнаа ганцхан удаа эгшиглэх нь. “Баянмонгол” жазз найрал хөгжмийн дэлхийн шилдэг дэлгэцийн бүтээлүүдээс дээжлэн толилуулах “Movie swings” тоглолт маргааш болох гэж байна. Тоглолтод удирдаач, Соёлын тэргүүний ажилтан С.Саруул-Од, “Баянмонгол” жазз найрал хөгжим бүрэн бүрэлдэхүүнээрээ оролцохын сацуу дуучин Н.Наранбаатар, Ц.Хулан, П.Өнөржаргал, Б.Солонго, “Лемонс” хамтлагийн дуучин Одноо нар оролцон тоглох ажээ.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан