Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Финляндын хил дээр согтуу монгол эрийг саатуулжээ


Финлянд-Оросын хилийн “Ваалимаа” шалган нэвтрүүлэхийн хилчид энэ сарын 23-ны өдөр авто маишнтай монгол эрийг саатуулсан байна. Жолоо барьж явсан тэр эрэгтэй хөл дээрээ тогтож чадахгүй согтуу байсан гэж хилийн албаныхан тэмдэглэжээ. Тэр бүү хэл согтуурал  хэмждэг үлээх багажийг ч зөв үлээж чадахгүй байсан гэж албаны мэдээнд дурджээ. Багажны заалтаар монгол эрийн согтуурлын хэмжээ 0,75 мг/л гарчээ.

Согтуу эрийг цусны шинжилгээ хийлгэхээр Хамина хотын эрүүл мэндийн төв рүү илгээсэн байна. Түүнийг согтуугаар жолоо барьсан хэмээн буруутгаж байна.
Финляндад цусан дахь спиртийн хэмжээ 0,5 промилл буюу 0,22 мг/л байхад жолоо барихыг зөвшөөрдөг юм байна. Харин монгол эрийнх 0,75 мг/л буюу зөвшөөрөгдсөн хэмжээнээс гурав дахин их байсан гэж http://fontanka.fi сайт мэдээллээ.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан