Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

16 жилд Ардчилсан нам


Т.ЦЭЛМЭГ


Өнөөдөр Ардчиллын төлөөх таван нам нэгдсэн 16 жилийн ойн өдөр. 2000 оны арванхоёрдугаар сарын 6-ны өдөр Монголын Ардчилсан нам, Сэргэн мандалын нам, Монголын социал демократ нам, Монголын Үндэсний ардчилсан нам, Монголын Шашинтны ардчилсан нам нэгдсэн билээ. Тухайн үед МоАН-ын дарга С.Эрдэнэ, Сэргэн мандалын намын дарга Д.Бямбасүрэн, МҮАН-ын дарга Р.Амаржаргал, МСДН-ын дарга Р.Гончигдорж, МШАН-ын дарга Ц.Баярсүрэн байв. 2000 оны УИХ-ын сонгуульд ардчиллын төлөөх намууд ганцхан суудалтай үлдсэн юм. Ардчилсан нам болсны дараахан бие даагч Л.Гүндалай элсэн орж, УИХ-д хоёрхон гишүүнтэй нам болж байлаа. Энэ их ялагдлын дараа ардчиллын төлөөх намууд нэгдэж нийлэх ёстойгоо ухаарч, ийм шийдэлд хүрсэн тухай олон хүний дурсамж, намтар түүхэнд өгүүлсэн нь бий. Ингээд Ардчилсан нам болж нэгдэн Улсын дээд шүүхэд бүртгүүлээд 16 дахь жилдээ буюу өргөн хүрээгээр нь авч үзвэл 26 настай ид залуу үедээ хүрлээ.

Улс төрийн таван хүчин нэгдэж нийлснээс хойш тоолбол Ардчилсан намыг зургаан дарга удирдаж авч явжээ. Таван нам нэгдэж анхны даргаар Д.Дорлигжавыг сонгож, 2000-2002 он хүртэл ажилласан. Улс төрийн намын туйлын зорилго болох засгийн эрхийн төлөөх төрийн сонгуульд оролцож, үзүүлсэн амжилтаар нь тухайн даргыг хэр сайн удирдан манлайлагч байв гэдгийг дүгнэдэг.
Дөнгөж нэгдээд удаагүй байхад анхны сонгуульд бэлтгэж, амжилттай оролцоно гэдэг амаргүй даваа нь мэдээж.

Д.Дорлигжав дарга болоод удаагүй 2001 онд Ардчилсан нам Ерөнхийлөгчийн сонгуульд оролцсон. Р.Гончигдоржийг өрсөлдүүлсэн ч ялагдал хүлээж, тухайн үеийн Монгол Ардын хувьсгалт намын нэр дэвшигч Н.Багабанди 58,81 хувийн саналаар Ерөнхийлөгчөөр улиран сонгогдсон. Энэ хугацаанд Ардчилсан нам парламентын гадна байсан болохоор жинхэнэ утгаар сөрөг хүчин байж чадсан юм.

Дараагийн дарга нь М.Энхсайхан 2005 он хүртэл ажиллав. Ардчилсан нам болж нэгдээд парламентын анхны сонгуульд оролцсон нь энэ. 2004 оны сонгуулиар “Эх орон-Ардчилал” эвсэл болж нэгдэн 35 суудалтай болов. Нэр дэвшүүлэхдээ Эх орон намд олон нэр дэвших эрх өгч, дийлэнх нь суудал авч чадалгүй ялагдсан гэсэн гомдол Ардчилсан намд гарч үүнээс үл ойлголцол эхэлсэн гэдэг. Аль ч нам олонхийг дангаараа бүрдүүлэхээргүй байсан тул эвсэл байгуулж, Засгийн газраа бүрдүүлсэн. М.Энхсайхан 2005 оны Ерөнхийлөгчийн сонгуульд Ардчилсан намаас өрсөлдөөд Монгол ардын хувьсгалт намын нэр дэвшигч Н.Энхбаяр 53,4 хувийн саналаар сонгогдон Ерөнхийлөгч болсон юм. Намын даргаа өгснөөр М.Энхсайхан удалгүй Үндэсний шинэ нам гэж байгуулсан билээ. Гэхдээ энэ хугацаанд дээр дурдаад өнгөрсөн багагүй асуудал Ардчилсан намд үүссэн байдаг. Намынхаа гишүүдийн итгэлийг алдсан учир М.Энхсайханыг даргаас чөлөөлөх хүсэлт гаргаж, удаа дараа шийдвэрлэх гээд чадаагүй аж. Арга буюу Р.Гончигдоржийг дараагийн дарга болгосон ч М.Энхсайхан тамга тэмдгээ хүлээлгэж өгөлгүй Ардчилсан нам хоёр тамгатай, хоёр даргатай болж Улсын дээд шүүх хүртэл зарга хийсэн түүх бий. Гэхдээ асуудлыг Их хурлаараа шийдэж албан ёсоор Р.Гончигдорж Ардчилсан намын даргаар ажилласан юм.  

Гуравдахь дарга Р.Гончигдорж ганцхан жил Ардчилсан намыг удирдсан. Түүхэндээ хамгийн богино хугацаанд ажилласан дарга. 2005-2006 оны хооронд ямар нэг сонгуульд удирдаж ороогүй ч ерөнхийдөө М.Энхсайханаас тамга тэмдгээ салгаж авахын тулд түр дарга тавьсан хэмээн тайлбарлах нь бий. Фракцуудын зөрчил ч төдийлэн намжаагүй цаг үе ч гэдэг. Ингээд төд удалгүй АНУ-ыг зорьсон Ц.Элбэгдорж эргэн ирж, Ардчилсан намын шинэ дарга болов.  

2006-2008 онд Ц.Элбэгдорж намын дарга болсноор гал намжаах бодлого барьж ажилласан байна. Ерөнхий сайд, УИХ-ын даргаа ээлжлэн томилох эвслийн гэрээний дагуу Ц.Элбэгдорж гүйцэтгэх засаглалыг тэргүүлэв. Тухайн үед Ерөнхий сайд нь намын дарга байх зарчмыг баримталж Ардчилсан намын даргын суудлыг мөн түүнд өгсөн байдаг. Харин МАХН гэрээгээ зөрчиж сайд нар нь танхимаа орхин гарснаар огцорсон. Гэсэн ч намын даргын хувиар Ардчилсан намыг 2008 оны УИХ-ын болон орон нутгийн сонгуульд удирдан орж, дангаараа 28 суудалтай болсон юм. 

Түүний дараа жилийн Ерөнхийлөгчийн сонгуулиас өмнө Ардчилсан намын даргыг шинээр сонгосон. З.Энхболд, Н.Алтанхуяг нар өрсөлдөөд олонхийн саналаар Н.Алтанхуяг Ардчилсан намын даргаар ажиллаж эхлэв. Ингээд 2009 оны Ерөнхийлөгчийн сонгуульд Ардчилсан намаас Ц.Элбэгдоржийг сойсон. МАХН-аас нэр дэвшигч Н.Энхбаяртай өрсөлдөөд Ц.Элбэгдорж сонгогчдын 51,2 хувийн саналыг авч анхны ардчилсан Ерөнхийлөгч болсон юм. Н.Алтанхуягийг даргаар ажиллах хугацаанд оролцсон бүх шатны сонгуульд Ардчилсан нам ялалт байгуулж, олонхийг бүрдүүлсэн байдаг. 2012 оны УИХ-ын сонгуульд Ардчилсан нам 34 суудалтай болж парламентад олон суудалтай ч олонхи хараахан болж чадаагүй. МАХН-МҮАН-ын “Шударга ёс, эвсэл”-тэй хамтран Засгийн газраа эмхэлсэн. 2013 оны Ерөнхийлөгчийн сонгуульд мөн Ц.Элбэгдоржийг Ардчилсан намаас нэр дэвшүүлэн өрсөлдүүлж, ялалт байгуулав. 2014 онд нь Н.Алтанхуяг намын даргаас чөлөөлөгдсөн. Тэрээр 16 жилийн түүхийн хугацааны зургаан жилд нь Ардчилсан намыг тэргүүлжээ. Гэхдээ тухайн цаг үеийн нөхцөл байдал Ардчилсан намд ээлтэй жилүүд байсан гэсэн тайлбарыг ч хэлэх нь цөөнгүй.
Зургаа дахь дарга нь З.Энхболд. Тэрээр Н.Алтанхуягийг Ерөнхий сайдаас огцруулсны дараа Ардчилсан намын даргын албан тушаалд очсон. УИХ-ын дарга намын дарга болсон анхны тохиолдол. Энэ үеэс тус намын дунд үүссэн зөрчил ил гарч эхэлсэн билээ. Яг үүнтэй зэрэгцэн Үндэсний зөвлөлдөх хорооны нөхөн сонгууль /ротаци/ хийгээгүй олон жил явсан талаар гишүүдээс гомдол гарч, дотоод асуудал гадна гартлаа даамжирсан. Гэхдээ энэ нь өмнөх дарга Н.Алтанхуягтай холбоотой гомдол. Ерөнхийдөө ойлголцохгүй явсаар 2016 оны сонгуультай Ардчилсан намынхан золгов. УИХ, Нийслэлийн ИТХ-ын сонгуульд олон тойрог, суудлаа алдаж Ардчилсан нам ялагдлаа хүлээн зөвшөөрөхөөс өөр аргагүй байдалд хүрэв. Парламентын 34 суудал ес болтлоо буурсан. Иймээс З.Энхболд Ардчилсан намын даргаас огцорч, хариуцлага хүлээхээ мэдэгдсээр хагас жилийг үдэж байна. Энэ хугацаанд Ардчилсан намыг Д.Эрдэнэбат удирдаж, орон нутгийн сонгуульд чамлахааргүй амжилттай оролцоод байгаа.

З.Энхболдоос тамга тэмдгээ хүлээн авах даргыг харин Ардчилсан намын бүх гишүүдийн саналаар сонгох их сунгаа удахгүй эхэлнэ. Хэрхэн яаж өрсөлдөхийг өнөөдөр эхлэх Ардчилсан намын VI их хурлын 1210 төлөөлөгч шийдэж батална. Үүний дараа Ардчилсан намын дараагийн түүхийг бичих долоо дахь даргыг албан ёсоор сонгох юм. Тэр хүний хамгийн эхний ажил 2017 оны Ерөнхийлөгчийн сонгууль байх болно.   

0 Сэтгэгдэл
Ц.Элбэгдорж нь АН-ын арай гайгуй гэсэн бухнийг хэлс хэргээр АТГ-аар шалгуулж, нэр хундийг нь унагаж, бух шатны сонгуульд АН-аа ялагдуулж, журамын нохдуудийнхээ хооронд нь "яс хаяж" намаа хагалж, эв тунжингуй байдалд оруулчихаад, одоо хувийн эрх ашгаараа нэгдсэн “нам дамнасан булэглэл” уусгэж, улс орныхоо онготэй оодтэй бухнийг авч, Монгол улсыг суйруулэхэд бэлэн болсон байна даа. УИХ-ын гишуун асан Уянга тэргуутэй нохдууд нь Ц.Элбэгдоржийг Еронхийлогчоос ОГЦРУУЛАХААР гаргасан ажлааг нь олон нийтэд танилцуулж байгаад Монголын шударга ард тумэн дэмжиж нь дамжиггуй. Ер нь Ц.Элбэгдорж нь 10-р анги тогсоод, шууд их дээд сургуульд орж чадаагуй, Эрдэнэтийн уйлдвэрт туслах ажилтан хийж байгаад л цэрэгт явж, тэндээсээ арай гэж цэргийн ДУНД БОЛОВСРОЛТОЙ, сэтгуулч болсон санаатай шуу дээ. Энэ хуний дэргэд Н.Алтанхуяг БОЛОВСРОЛТОЙ, сэтгуулч болсон хун шуу дээ. Одоо энэ хуний тухай омно хийж байсан зуйлээс нь санаанд орсон хэсгээс нь товч бичье. М.Энхсайхан нь 2004 онд АН-ын дарга байхдаа УИХ-ын сонгуульд намаа удирдаж, оороо Ховсголоос нэр дэвшиж оролцож 25 суудал авсан юм. Хэрэв АН нь МАН-тай хамтарсан засаг байгуулахаар болвол ядаж УИХ-ын дарга юм уу, эсвэл Шадар сайд ч болох боломжтой байсан тул АН-ын даргын хувьд МАН-тай хэлэлцээр хийж байтал, зэрэгцээд Ц.Элбэгдорж нь тухайн уед УИХ-д сонгогдсон Г.Батхуу, С.Баярцогт нарын гишуудтэй хамтарч МАН-тай хэлэлцээр хийж, Н.Энхбаярыг УИХ-ын дарга болгож, Ц.Элбэгдорж нь Еронхий сайд болж, М.Энхсайхан нь юу ч угуй гадаа хаягдаж, бур АН-ын даргаасаа хоогдож байлаа. Ингээд Ц.Элбэгдорж нь намынхаа байрны хаалга уудийг эвдэж “тамга, тэмдэг”-ээ Р.Гончигдоржид авч огч АН-ын дарга болгож байлаа. Оороор хэлбэл тэр уеэс л Ц.Элбэгдорж нь М.Энхсайханыг АН-аас шахсан гэсэн уг л дээ. Ингээд энэ олон жил Ц.Элбэгдоржид шахуулж АН-аас хол байсан М.Энхсайханыг сая Норвегийн Вант Улсад элчин сайдаар томилж "олон жилийн нугэлээ наманчлах шиг боллоо. Ер нь Ц.Элбэгдорж нь ийм л “Том эрх ашигыг ойлгодоггуй, оорт нь их тус дэм болсон хунээ л дандаа чимхэж байдаг СОНИН нохор шуу дээ". Одоо Монголын маань хуухэд залуучууд нь ЗОВ АМЬДРАХ АРГА УХААНААС СУРАЛЦАЖ ЧАДАХГУЙ байгаа нь бидний эцэг болсон Еронхийлогч болон торийн ондор албан тушаалтангуудын алс хэтийг харсан бодлого ойлгодоггуй, ЭРХ МЭДЭЛ, АЛБАН ТУШААЛ, ЭД МОНГОНИЙ ТОЛОО, ХУН ЧАНАРГУЙ, ХУУЛЬ ДУРЭМГУЙ, УЛГЭР ДУУРАЙЛАЛГУЙ ЗУТГЭДЭГ, ХУЛГАЙЧУУДТАЙ ШУУД ХОЛБООТОЙ юм. Тэгээд ч хуухэд залуучууд маань “энэ томчуудын буруу улгэргуй уйлдлийг дуурайж, амар хялбар аргаар амьдрахын тулд хар тамхины наймаа хийж хурдан ИХ МОНГОТЭЙ болох, эсвэл охид бусгуйчууд маань биеэ унэлэж ИХ МОНГОТЭЙ болохоор зэргээр ажиллаж, энэ уйлдэл нь улс орон даяар газар авч, эруугийн нохцол байдал хундэрч, УЛС ОРОН НОЦТОЙ байдалд ороод байхад, манай УАБЗ-ийн дарга Еронхийлогч Ц.Элбэгдорж, гишуун УИХ-ын дарга М.Энхболд, Еронхий сайд Ж.Эрдэнэбат нар маань юу ч болоогуй юм шиг “чих нь дуулий, нуд нь сохор” мэт чимээгуй л суугааж байна. Харин ч Ц.Элбэгдорж, М.Энхболд нар нь “Эрдэнэтийн 49 хувийг, хувийн компаниар дамжуулж, хувьдаа авсан ХУУЛЬ БУС ХЭРЭГТ ХОЛБОГДООД л байгаа биз дээ”. Ер нь Ц.Элбэгдорж нь анх Эрдэнэтийн захирал Ганзоригийг шахаж гаргаад, тууний оронд оорийн найз Цагаандарийн Энхтувшинг Эрдэнэтийн захиралаар тавихаар баахан ажиллаж, эцэст нь олон нийтийн зугээс ТААГУЙ ХЭЛ АМ УУСЭЭД эхэлмэгц АМЕГ-т ажилладаг байсан Даваацэрэн гэдэг залуутай хувиараа тохиролцоо хийгээд л туунийг Эрдэнэтийн захиралаар томилсон биздээ. Дараа нь Даваацэрэнг “дарамталж” байгаад л Эрдэнэтийн монгоор “Ачит-ихт” гэдэг хувийнхаа зэсний уйлдвэрийг бариулж, ашиглалтанд оруулсан юмдаг. Одоо энэ уйлдвэр нь ЕТГ-ын дарга асан П.Цагааны нэр дээр уйл ажиллагаа явуулж, ашиг орлогоо Ц.Элбэгдоржид огч ажиллаж байх шиг л байна даа. Мон Ц.Элбэгдорж нь, ихэнх хувьцааг нь Хятадууд эзэмшдэг Саусгоби Сэндс компанид УУЧЛАЛТ узуулэх замаар МОНГОЛ УДСЫГ МАШ ИХ ХОХИРОЛД ОРУУЛСАН хундээ. Саусгоби Сэндс компани нь “ОРЛОГОО НУУН ДАРАГДУУЛАХ ЗАМААР УЛСАД ОНЦ ИХ ХЭМЖЭЭНИЙ ХОХИРОЛ УЧРУУЛСАН, ТАТВАРААС ЗАЙЛСХИЙСЭН, 6.1 их наяд тогрогийн МОНГО УГААСАН хэргээр хууль хяналтын байгууллагаар шалгагдаж, тогтоогдоод АНХАН ШАТНЫ ШУУХЭЭС гадны хоронго оруулагч нэрээр ялыг нь бага зэрэг хонгорч 35.3 тэрбум тогрогийн татварыг Улсын тосовт товлоруулэхээр шийдвэр гарч дараа дараагийн ШАТНЫ ШУУХИЙН ШИЙДВЭР ГАРААГУЙ БАЙХАД, Монгол Улсын Еронхийлогч Ц.Элбэгдорж маань “Шуухийн процессыг тасалдуулж, дундуур нь тухайн хэрэгт нь УУЧЛАЛ узуулсэнээр Монгол улс маань МОНГО ч БАЙХГУЙ, УХСАН НУХ, ОВООЛСОН ШОРООТОЙ, ХООСОН ХОЦОРСОН ЮМ ДАА. Эцэст нь Ч.Сайханбилэг нь энэ компанийг УЛАМ ДАВРААЖ, ЯМАР ч ТЕНДЕРГУЙГЭЭР “Эрдэнэс Таван Толгой” ХК-ийн ашиглалтын талбайд ХАМГИЙН АШИГТАЙ БАРУУН ЦАНХЫН хэсэгт олборлолт хийлгэж МАШ ТОМ ШАГНАСАН юм даа. Энэ нь Таван толгойн ордод Хятадын бас нэг компани л нуурсний олборлолт хийдэг болсон гэсэн уг шуу дээ. Энд хир хэмжээний ХЭЭЛ ХАХУУЛ ЯВСНЫГ хэн ч мэдэхгуй, хууль хяналтын байгууллага ч шалгахгуй, зугээр л онгоруулсэн байгаа биздээ. Энэ нь ШУДАРГА ЯВДАЛ МОН УУ? Мон Ч.Сайханбилэг нь олон алдаатай хууль бус уйлдлуудийг хийснээс гадна хамгийн суулд, засгийн газрын гишуудээсээ нууцаар, Дубайд очиж, ЧИНГЭС БОНДЫН 1.5 ТЭРБУМ доллариас ИХ 2 ТЭРБУМ долларийн ТАТВАРЫН ТОЛБОРИЙГ ОЮУ ТОЛГОЙ КОМПАНИАС ЧОЛООЛЖ, бас болоогуй Монголынхоо орд газрыг банкны барьцаанд нь тавьж байгаад ГАДНЫ КОМПАНИД ГАДНЫ БАНКНААС МОНГО ЗЭЭЛ АВЧ ОГСОН байвал яах вэ? Тэгэхээр Ч.Сайханбилэг гэдэг хун бол нэг талаар юу ч ойлгодоггуй хун, ногоо талаар монго л узвэл Монголыг ч огоход бэлэн хуйтэн сэтгэлтэй хун юм. Саяхан Ц.Элбэгдоржийн удирдлагын дор Ч.Сайханбилэг нь Эрдэнэтийн 49 хувийг, хувийн компаниар дамжуулж, хувьдаа авсан ХУУЛЬ БУС УЙЛДЛИЙГ ХИЙЖ тороос яаж хулгай хийж болдог болохыг узуулээд оглоо шуу дээ. Одоо уйлдэл нь шалгагдаж байна. Удахгуй "дээлээ номрох" байлгуй дээ. Одоо Монголд олон нийтийн ЭРХ АШИГ, НИЙТИЙН ОМЧИЙГ ХАМГААЛДАГ ТОР ЗАСАГ БАЙХГУЙ БОЛСОН ЮМ БАЙНА. Ц.Элбэгдорж нь Шуух Хууль Хяналтын Байгууллагыг ДОХИО ЗАНГААГААРАА ажиллуулдаг болгохын тулд ШААРДЛАГА ХАНГАХГУЙ, ЧАДВАРГУЙ, МЭДЛЭГГУЙ олон хунийг ШУУГЧЭЭР томилж, МяоНГОЛЫН НИЙГМИЙН ШУДАРГА ЕСИЙГ АЛДАГДУУЛЖ, одоо нийгэмд ШУДАРГА ЕС ТОГТООХЫН ТОЛОО, ЗЭВСЭГТ ТЭМЦЭЛТ ХОДОЛГООН ГАРГАХАД ч ХУРГЭЭД БАЙНА ШУУ ДЭЭ. Одоо та бухэн захын хунээс “Шуухийн шийдвэр хир зэрэг шударга гарч байна вэ? гээд асуугаад узвэл ойлгомжтой болно доо. Ц.Элбэгдорж нь торийн Тэргууний хувьд, ямар ч асуудалд “Эцэг хун шиг” оорийн биеэр УЛГЭР ДУУРАЙЛАЛ узуулэхийн оронд дандаа хууль бус уйлдлууд хийж байгаагаас гадна, хамтран ажиллаж байсан, оорийг нь Торийн ийм ТОМ ондорлогт хургэсэн Н.Алтанхуяг, Х.Баттулга гээд журмын олон ноходийгоо “уг дуугуй угэнд ордоггуй, эсвэл тороос хулгай хийхэд минь тус нэмэр болдоггуй гээд эсвэл “оорийнхоо ирээдуйн орсолдогч” гэж узээд ГАНЦААРДУУЛАХ эсвэл УЗЭЛ БОДОЛООС нь МОХООХЫН ТУЛД, ЗОХИОМЛООР ГЭМТ ХЭРЭГТЭН БОЛГОХООР хууль хучний байгууллагаар уг яриа, уйлдэл ходолгоон бухнийг нь нууцаар тагнаж чагнуулж, ГЭМТ ХЭРГИЙН ЗОХИОЛ БИЧУУЛЖ, туугээр нь СЭЖИГТЭН болгуулж, ХМХ-ээр цацаж нэр хундийг нь унагааж УЛС ТОРООС ЗАЙЛУУЛДАГ эсвэл ШОРОН ГЯНДАНД ОРУУЛЖ ГЭСГЭЭДЭГ болоод байгаа биз дээ. Мон Еронхийлогчийн бурэн эрхийн хугацаандаа багтааж "С.Зориг агсны хэргийг, ходоо гадааны хаа хамаагуй хумуусээр ч хулээлгэж, энэ хэрэгт ЦЭГ тавина” гээд л ажиллаад байгаа тухай ХМХ-ээр бичигдэх боллоо. ЭНЭ БУХЭН чинь ХУУХЭД, ЗАЛУУЧУУДАД маань ХУМУУЖЛИЙН ЯМАР НОЛОО УЗУУЛЭХ БИЛЭЭ. Освор залуу уеийнхэнд УЛГЭРГУЙ БУРУУ НОЛООЛОЛ УЗУУЛДЭГ, ХУМУУЖИЛГУЙ, ХУН ЧАНАРГУЙ, “ЭРХ МЭДЭЛ АЛБАН ТУШААЛАА АШИГЛАЖ, НИЙТИЙН ОМЧ ХУЛГАЙ ХИЙСЭН” энэ НОХОРООС НЭГ ч ХОНОГ АЛДАХГУЙ САЛЦГААЯ МОНГОЛЧУУД АА !!!!!!!
Хамгийн их уншсан