Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

ҮЗХ дүрмийн төслөө нягтлав


АН-ын Их хурал өнөөдөр хуралдаж, үндсэн дүрмийн томоохон өөрчлөлт хийхээр зэхэж байна. Үүнтэй холбогдуулан өчигдөр тус намын ҮЗХ хуралдаж, намын дүрмээ Их хурлаараа хэлэлцүүлэхэд бэлтгэлээ. Хуралдаанд УИХ-ын дарга асан З.Энхболд, УИХ-ын гишүүн байсан болон Засгийн газрын газрын хуучин гишүүд ирсэн юм.
Энэ дүрмийн төслийг боловсруулах ажлын хэсгийг УИХ-ын гишүүн асан Ш.Түвдэндорж ахалж байгаа бол Их хуралд бэлтгэх ажлын хэсгийг тус намын даргын үүрэг гүйцэтгэгчээр ажиллаж байгаа УИХ-ын гишүүн Д.Эрдэнэбат ахалж байгаа юм. Дүрмийн шинэчлэлээс гадна энэ шинэчлэлийг батлах Их хуралд 1210 төлөөлөгч оролцох юм. Энэ нь:
1. Сум бүрээс нэг төлөөлөгч
2. Аймгийн ИТХ-д АН-аас сонгогдсон төлөөлөгчид
3. НИТХ-д сонгогдсон төлөөлөгчид
4. Дүүргийн ИТХ-д АН-аас сонгогдсон төлөөлөгч
5. Үндэсний зөвлөлдөх хорооны гишүүд
6. Хяналтын Ерөнхий хорооны гишүүд
7. Намын дэргэдэх байгууллагуудын төлөөллүүд нийлээд 1210 болж байгаа юм.
Мөн дүрмийн шинэчлэлээр 228 байдаг ҮЗХ-ны гишүүдийн тоог 380 болгож, хоёр жил тутамд 50 хувийг нь шинэчилж байхаар болжээ. Харин хамгийн томоохон өөрчлөлт нь намын даргыг сунгаагаар сонгодог болох аж. Дүрмийн төслийг баталснаар АН-ын даргад нэр дэвших сонирхолтой байгаа гишүүн бүх шатны намын байгууллагаар орж, дэмжлэг авах ёстой болох юм.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан