Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Үсчин, гоо сайхны олон улсын хөгжил хөтөлсөн их наадам болж өнгөрлөө

Б.ЦЭДЭВСҮРЭН

Хэдхэн жилийн өмнө өөртөө зохиж байгаа эсэхээ мэдэхгүй ч шинэ технологийг туршиж толгойгоо тод өнгөөр гэрэлтүүлэгчид гудамжаар нэг байлаа. Мэдээлэл технологи хөгжихийн хэрээр дэлхийн чиг хандлагад нийцүүлэн өөрийн царай нүүрэнд тохирсон байдлаар үсээ янзалдаг болж. Үс сайхан бол зүс сайхан гэгчээр залуус өнгөлөг болсон гээд хэлчихэд маргах хүн гарахгүй л болов уу.

Энэ хөгжилд манай үсчин гоо засалчид мэдээж томоохон үүргийг гүйцэтгэсэээр ирснийг дурьдах нь зүйтэй. Монголын үсчин гоо засалчдын холбоо өнөө жил 20 жилийн ойтойгоо золгож буйгаа тохиолдуулан Үндэсний Улсын аварга шалгаруулах үсчин, гоо засалч, Хумс дизайн урлалын 23 дахь удаагийн их наадмыг зохион байгууллаа. Тус наадамд есөн дүүрэг, 18 аймгаас ирсэн оролцогчид өрсөлдөв. Мөн наадмын үеэр үсээр хийсэн бүтээлийн үзэсгэлэн дэлгэгдсэн байсан юм. Энэхүү наадмын шилдгүүд ирэх онд болох Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд оролцох эрхтэй болох аж.

Өнгөрсөн 20 гаруй жилийн хугацаанд Монголын үсчин гоо засалчдын холбоо Дэлхийн холбоонд элссэн нь дэлхийн хөгжлийг Монголдоо нутагшуулах эхлэл болжээ. 2006 онд манай улсаас анхны дэлхийд эрхтэй шүүгч төрсөн бол энэ онд дэлхийн аварга үсчинтэй болсон түүхэн амжилт бий. Энэ талаар Монголын үсчин гоо засалчдын холбооны тэргүүн Ц.Цогзолмаа “Бид дэлхийн аваргатай болж чадсан. Цаашид амжилтаа бататгахын хажуугаар үсчин, гоо сайханчдадаа үйлчилгээний ёс зүйг төлөвшүүлэхийг л зорьж байна. Үсчдийнхээ, гоо сайханчдынхаа нэр хүндийг унагасан ёс зүйгүй үйлдэл л гаргахгүй байх тал дээр анхаарч байгаа. Бид чадвараараа дэлхийн жишигт хүрсэн гэж хэлж болно. Үүнийгээ ч баталчихсан” хэмээн ярилаа. Монгол бөхийн өргөөнд болсон тус их наадмын үеэр үсчид хүний үсийг засахаас гадна маникан толгойг засч байгаа харагдсан. Сүүлийн жилүүдэд дэлхий даяар эдийн засгийн хямрал нүүрлээд буй. Тиймээс моделио дагуулан олон улсын тэмцээн уралдаанд оролцоод явах хүнд тул маникан толгойг тэмцээнд хэрэглэхийг олон улсын тэмцээнд зөвшөөрчээ. Гэхдээ Хонгконгд үйлдвэрлэсэн маникан толгой шаардлага хангадаг учир Монголын үсчин гоо засалчдын холбоо оруулж ирээд үсчиддээ тарааж өгдөг байна. Зарим үед нэг толгойг олон удаа ашиглах ч шаардлага гардаг талаар үсчид ярьж байсан. Мөн зохион байгуулагчид энэхүү их наадамд шалгарсан хүнийг дэлхийн аваргад оролцуулна гэж амлаж чадахгүй. Амлаад явуулах хөрөнгө мөнгө байхгүй тул зардлаа даагаад явах боломжтой нь л явдаг талаар учирлаж байсан. Харин тэдний хувьд монголдоо болж буй тэмцээн уралдааныг аль болох олон улсын стандартад нийцсэн байдлаар зохион байгуулж, шүүн явуулахыг эрмэлзэж тэдэнд тус хүргэдэг талаараа ярьж байсан. Тиймээс цаашид төрийн дэмжлэг хэрэгтэй талаар ч уламжилсан юм.

Өчигдөр Бөхийн өргөөнд болсон тус их наадамд Хөвсгөл аймгийнхан нэг алт, нэг мөнгө, хоёр хүрэл, нэг тусгай байр хүртсэн амжилтаар багийн дүнгээр гранпри авав.

0 Сэтгэгдэл
zurag bxgun mu
Хамгийн их уншсан