Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

“Golden Compass Mongolian Tourism Awards 2016” болно

 

Монголын Аялал Жуулчлалын Холбоо, Байгаль орчин, аялал жуулчлалын яам, Нийслэлийн Аялал жуулчлалын газартай хамтран аялал жуулчлалын салбарын шилдгүүдийг тодруулах “Golden Compass Mongolian Tourism Awards 2016” ёслолын арга хэмжээг 2 дахь жилдээ 2016 оны 12 дугаар сарын 28-нд Улаанбаатар хотноо зохион байгуулах гэж байна.

Аялал жуулчлалын салбарт манлайлан ажиллаж байгаа байгууллага, хувь хүмүүсийг олон нийтэд таниулан алдаршуулах, шилдэг санал санаачилга, ололт амжилт, бүтээн байгуулалт, хөрөнгө оруулалтыг салбарын хэмжээнд түгээн дэлгэрүүлэх, шилдэг туршлагыг хуваалцах, аялал жуулчлалын салбарт үйлчилгээний мэргэшсэн зөв стандартыг тогтоох, Монголын аялал жуулчлалын салбарын өрсөлдөх чадварыг нэмэгдүүлж, дэлхийн стандартад хүргэх зорилгоор “Golden Compass Mongolian Tourism Awards 2016” ёслолын арга хэмжээг анх удаа зохион байгуулж байгаа юм.

Манлайлагчдыг есөн номинациар шалгаруулах бөгөөд шалгуурыг олон улсын тогтвортой аялал жуулчлалын “TraveLife” байгууллагаас гаргасан тогтвортой аялал жуулчлалын шалгуур үзүүлэлтийн Монголд улсад зориулсан загварчлалын дагуу гаргасан байна. Шалгуур үзүүлэлтэд нийгмийн хариуцлага, тухайн орон нутгийн хөгжилд оруулж байгаа хувь нэмэр, байгаль орчин, соёлын өвийг хамгаалахад чиглэгдсэн ажил, салбартаа хэрэгжүүлсэн шилдэг, шинэлэг туршлага зэргийг оруулснаар гадна дэлхийн аялагчдын хамгийн том цахим сүлжээ “Trip Advisor”, “Lonely Planet Forum” дахь сэтгэгдлүүдийгч харгалзсан байна.

Шилдгүүдийг дараах  9 номанициар шалгаруулна:

1.    Аялал жуулчлалын шилдэг эвент/фестиваль (Best Event/Festival): Орон нутгийн хөгжил, иргэдийн амьжиргаанд бодит нэмэр оруулсан, соёл болон экологид сөрөг нөлөөгүй,  цаашид тогтвортой зохион байгуулагдах боломжийг хангасан, гадаад, дотоодын жуулчид ихээр зорин очдог 3-аас дээш жилийн хугацаанд тогтмол зохион байгуулагдсан

2.    Аялал жуулчлалын шилдэг зорин очих газар (Best Destination): Гадаад болон дотоодын жуулчид ихээр зорин очдог, экологи болон орон нутгийн иргэдийн соёлд сөрөг нөлөө бага учруулсан, нутгийн иргэдийн амьжиргаанд аялал жуулчлалын салбар зохистойгоор нөлөөлдөг Улсын болон орон нутгийн Тусгай хамгаалалттай  газар.

3.    Аялал жуулчлалын салбар дахь шилдэг Хөрөнгө оруулалт (Best Investment): Гадаад болон дотоодын аялагчдын таалалд нийцсэн, олон улсын стандартын дагуу байгальд хор хөнөөл багатай байхаар бүтээгдсэн бүтээн байгуулалт эсвэл Монголд ирэх жуулчдыг татах, аялал жуулчлалын нөөцийг хамгаалах чиглэлээр бодит сурталчилгаа, томоохон хөрөнгө оруулалтыг хийсэн, шинэ санаачлага инновацийг нэвтрүүлсэн гадаад дотоодын хөрөнгө оруулагч, хэвлэл мэдээлэл, технологийн байгууллага байна.

4.    Шилдэг ресторан/хоолны газар (Best eatery): Үйл ажиллагаандаа гадаад болон дотоод аялагчдын сэтгэлд нийцсэн шилдэг хоол, үйлчилгээтэй, олонд сайнаар танигдсан, татвараа бүрэн төлдөг, хариуцлагатай бизнесийн зарчмуудыг мөрдөж ажилладаг, шинэлэг үйлчилгээ, туршлага нэвтрүүлсэн байгууллага байна.

5.    Шилдэг жуулчны бааз (Best tourist camp): Гадаад болон дотоодын зочдын сэтгэл ханамжийг хангасан шилдэг үйлчилгээ үзүүлсэн, нутгийн иргэдэд ажлын байр бий болгосон, олонд сайнаар танигдсан, байгаль орчин болоод соёлд сөрөг нөлөө бага үзүүлдэг, зочдын тоогоор тэргүүлэгч жуулчны баазыг шалгаруулна.

6.    Шилдэг зочид буудал (Best Hotel): Олон улсын стандарт, шаардлагад нийцсэн, зочдын сэтгэл ханамжийг хангасан шилдэг үйлчилгээ үзүүлсэн, мэргэжлийн байгууллагаар зэрэглэл тогтоолгож, зэрэглэлийн тохиролын үнэлгээ хийлгэсэн, зочдын тоогоор тэргүүлэгч зочид буудлыг шалгаруулна.

7.    Шилдэг нийгмийн хариуцлагатай байгууллага (Best social responsibility initiative): Нийгмийн хариуцлагаа ухамсарлан ядуурлыг бууруулах, байгаль хамгаалал болон нийгмийн сайн сайхны төлөө санаачлага гарган ажиллаж, бодит дэмжлэг үзүүлсэн, төсөл, хөтөлбөр хэрэгжүүлсэн, шилдэг туршлагыг нэвтрүүлсэн байгууллага байна.  

8.    Шилдэг outbound аяллын компани (Best outbound tour operator): Аялагчдад тав тухтай, танин мэдэхүйн ач холбогдолтой, шинэлэг аялал санал болгож, аялагчдыг хөтөлбөрийн дагуу сэтгэл хангалуун аялуулсан, жуулчны тоогоороо тэргүүлэгч, татвараа бүрэн төлдөг 3 жилээс дээш хугацаанд тогтвортой үйл ажиллагаа явуулсан байгууллага

9.    Шилдэг inbound аяллын компани (Best Inbound tour operator): Зохион байгуулж буй аялал нь нутгийн байгаль экологид сөрөг нөлөө бага үзүүлдэг, тухайн нутгийн байгаль экологи, соёлын тухай цогц мэдлэгийг жуулчдад олгодог, аяллын шинэ чиглэл хөтөлбөрийг санаачилсан, тогтвортой/хариуцлагатай аялал жуулчлалын зарчмуудыг судлан үйл ажиллагаандаа хэрэгжүүлдэг, жуулчдын сэтгэл ханамжыг дээд зэргээр бүрдүүлсэн 5 жилээс дээш хугацаанд тогтвортой үйл ажиллагаа явуулсан байгууллага байх аж.

 

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан