Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Төрийн тэргүүнийг ээрч эхэлсэн нь энэ намын гол шинэчлэл үү


Б.ШИРНЭН


Нийслэлийн Ардчилсан намын дарга Э.Бат-Үүл 2016 оны УИХ-ын сонгуулийн дараа “Сонгуулийн үр дүн АН-ын хувьд улс төрийн “цунами” байлаа. Бид ялна гэдэгт итгэлтэй байсан ч ийм үр дүн гарлаа. Энэ сонгуулиар бүтээн байгуулалт хийснээс илүү түүнийг харлуулсан улс төрийн хүчнийг сонгогчдын олонхи дэмжлээ. Хүнийг утга учиргүй гүжирдэж, харлуулах замаар сонгуульд амжилт олж болдог гэдгийг харууллаа” гэж хэлсэн билээ. Түүний энэ үгийг АН-ын даргын суудлаа өгөхөө мэдэгдээд байгаа З.Энхболд намынхаа Их хурлаар иш татав. Зургаан сарын өмнөх сонгуулийн талаар ийн хэлэх болсон нь Зэ даргын ялагдлын “шок” бүрэн арилаагүйг илтгэх ч, сонгуулийн үр дүнд хэн ч бэлэн биш байсныг   ялагдсан АН байтугай, ялсан МАН ч өөрсдөдөө итгэж ядсанаас нь харж болох.
Үнэхээр өнгөрсөн сонгууль АН-ын хувьд улс төр, нийгэм, эдийн засгийн хүнд үед, магадгүй 26 жилийн туршид тохиосон хамгийн хүнд нөхцөл нь байж магадгүй. Өөрөөс болоод өрөөлөөс шалтгаалсан ялагдлын хүчин зүйлс, эсвэл зүгээр л аз нь харьчихсан гэмээр АН-ын энэ уналт тэдэнд 10 жилийн турш завсарлаад байсан Их хурлыг нь хуралдуулах хамгийн том хөшүүрэг болж, хоёр өдрийн турш хэлэлцэж, хэрэлдэж, анх удаа Үндсэн дүрмээ өөрчлөх асуудлыг сөхөхөд хүргэсэн юм. Үндсэн дүрмээр АН-ын даргыг хэрхэн сонгохоос эхлээд, бүтэц бүрэлдэхүүний томоохон өөрчлөлт хийгдэх юм. Гэсэн ч АН өөрчлөгдөж, цааш явахад дүрмээс гадна саад тотгор буйг тус намын лидерүүд тал, талаас нь ярьсан нь эцэстээ эвлэж, “өрөм дотроосоо өтдөг” гэх үг бүтэв бололтой. Тэдний үг АН угшилтай Төрийн тэргүүнийг ээрч эхэлсэн бөгөөд лидерүүдийн тохилцоон ил гарсан нь даамжирч, “Элбэгээг эсвэл...” гэх сонголтыг энэ намын Их хурлын гишүүд удахгүй хийж, намын даргаа сонгох бололтой.


Со: АН-аас Сосорбарам гарсан, гүйцээ

Урьд шөнө хар дарж зүүдэллээ. Урт гар намайг зовоолоо. Хэлэх үг минь боогдож, харах нүд минь хаагдав. Аз болж эхнэр намайг сэрээж, энэ хуралд ирлээ. Нэг ч үг бэлдээгүй ирсэн ч та нарын нүүрийг харж байгаад хэлэх үг бий.

...Өчигдрийн үйл явдал баяртай, мартъя. Өнөөдөр цоо шинэ нам болох хэрэгтэй. 1996-2000 оны хооронд “Ардчилсан холбоо” эвсэл засаг барьж байхдаа гаалийн татварыг тэгэлж, суурь үнийг чөлөөлж Монголын эдийн засгийг “сэп” хийтэл босгоод ирсэн. Энэ том ололт байсан. Илүү олон ололт байгаа ч дурдах нь цагийн гарз. 1996-2000 он хүртэл АН сайн ажилласан. Гэхдээ үүнээс хойш Монголын ардчилал “дууссан”, амьгүй болсон.
2008 онд Н.Алтанхуяг намын дарга болоод өөрөө Ерөнхий сайд болсон. Гэвч, АН ялахдаа тахир дутуу ялсан. Эвсэл болох, эвслээрээ дамилдуулж завших. Зөвшилцөх, зөвшлөөрөө дамилдуулж хулгай хийх, луйвардах, албан тушаалын уралдаанд оролцдог болсон. Энэ байдлаараа АН найман жил явлаа. Энэ хугацаанд намын Их хурал хуралдаагүй. Хууль бус, дүрмийн бус намын дарга найман жил ажилласан. Дараа нь З.Энхболд дарга хоёр жил намаа удирдсан. Энэ хугацаандаа намаа ялалтад хүргэж чадсангүй.

Тиймээс АН-ын дарга нар аа, миний үеийн дарга нар аа, одоо болсон. Зайгаа тавьж өгөх цаг нь ирсэн. Хүмүүст боломж олгодог, бизнесээ, хөрөнгө мөнгөө арвижуулахад нь бодлогоор тусалдаг нам Монголд хэрэгтэй байна. Түүнээс МАН шиг коммунист, АН шиг улаан социалист,  МАХН шиг фашист, Үндэсний тусгаар тогтнолын нам шиг нацист нам бидэнд хэрэггүй.
АН нэрээ хүртэл солих хэрэгтэй. Либериал үзэлтэй нам ямар нэртэй байх хэрэгтэй, яг тийм нэр. Тэгэхгүй бол энэ нам шинэчлэгдэх царай алга. Ийм байдлаараа байвал шинэчлэгдэхгүй хонгорууд аа. Цоо шинэ үзэл санаа, түүнийг дагасан зөв дүрэм, юу хийх нь тодорхой бичээстэй байдаг, түүнийгээ дагадаг болохгүй бол энэ нам шинэчлэгдэхгүй.
АН баяртай, би шинэ нам хүлээнэ. Түүнийг байгуулах шинэ үзэл баримтлалтай хүнийг би дэмжинэ. Өнөөдрөөс эхлээд АН-аас Сосорбарам гарсан, гүйцээ.


Эрдэнэбат: Шинэчлэлийг шинэ даргын манлайлал дор хийх ёстой

Гишүүдийнхээ бухимдаж байгааг буруутгах арга байхгүй. Хурал дээрээ бүх зүйлээ гаргаж ярина гэж бодсон хүмүүс бий. Зарим нь ингэхийг нь өдөөж ч байгаа. Энд ямар хүмүүсийн төлөөлөл байгааг харсан байх. Энд Монголын жирийн иргэдийн төлөөл бий. Манай намд хүн болгон зангиатай орж ирээд том том юм ярьдаггүй. Жирийн иргэдийг төлөөлөн намынхаа Их хуралд сууж байгаа хүмүүс АН тараасай бутраасай гэж ирээгүй нь лавтай. Гэхдээ АН-д өөрийнхөө үзэл, байр суурийг чөлөөтэй илэрхийлэх боломж хэзээд байх болно. Тиймээс бид зарим хүний үгэнд эмзэглэх ямар ч шаардлагагүй. Намын даргаа огцруулснаар, нэг хүн намаас гарснаар асуудал шийдэгддэг байсан бол бид өнөөдөр маш их асуудал шийдчихсэн байх байлаа. Тиймээс бид урагшаа харж ажиллах ёстой. Их хурлын дараа марафон хийж шинэ намын даргаа сонгосны дараа бид шинэчлэлийнхээ процессыг шинэ даргынхаа манлайлал дор хийх ёстой. Энэ удаагийн дүрмийн өөрчлөлтийн нэг онцлог бол шинээр байгуулагдах ҮЗХ, дунд шатны намын хороод намын даргаас үл хамааралтай болж эхэлнэ. Бид өмнө нь ҮЗХ-гоо хуралдуулах бүртээ намын даргын асуудлаа ярьдаг байлаа. Яагаад гэвэл, хуучин дүрмээр ҮЗХ намын даргыг томилох, огцруулах эрхтэй байсан. Одоо бол нийт гишүүдээс сонгогдсон даргыг ҮЗХ-ны гишүүд хэлэлцээд огцруулах тухай ойлголт байхгүй болж байгаа. Шинэ ҮЗХ зөвхөн бодлогын асуудлаа л ярьдаг болно. Энэ бол том алхам.


Женко: Урд хөршөөс хараат болж өөрчлөгдсөн

Ганц АН гэлтгүй Монгол Улс шинэчлэгдэх болсон. 1990 оноос өмнө бид нэг улсаас хараат байсан бол 1990 оноос хойш урд хөршөөсөө хараат болж өөрчлөгдсөн байна. Тусгаар тогтносон улсын чадамж алга. Эдийн засгийн бүх л шийдвэр нь урд хөршөөс хамааралтай болсныг дүгнэж ярих цаг нь болсон.
...Намын даргаа бүх гишүүдээсээ сонгодог байх нь зөв. Хурлаар дарга сонгодог, дараа нь нөгөө дарга нь таалагдахгүй бол фракцууд нь нийлээд даргаа огцруулдаг. Харин намын бүх гишүүдээс сонгогдсон дарга хүчтэй дэмжлэг авсан учраас зоригтой шийдвэр гаргаад ажиллах болов уу гэж бодож байна. Гэхдээ фракцгүй нам болох амаргүй ажил. АН анх таван нам нэгдэж байгуулагдсан. Анх байгуулагдсан, аль намаас орж ирсэн үндэс сууриа яриад байдаг учраас фракцгүй болно гэдэг хэцүү.


Зэ: Намыг өмчлөх, худалдаж авах  сонирхол бодитой болж байна

Намын бүх шатны байгууллага толгойлж сонгуульд орсон намын дарга нар тухайн шатны Засаг даргаар шууд томилогдон ажилладаг тогтолцоог намын дүрмэнд тодорхой суулгаж, зөрчсөн тохиолдолд дээд шатны байгууллага нь батламжилдаггүй байх тогтолцоог бүрдүүлэх хэрэгтэй. Өнгөрсөн түүхээ эргэж харахад манай намын бүх шатанд энэ зарчмыг зөрчиж ирснээс албан тушаалын төлөөх өрсөлдөөн мөнхийн асуудал болж, намын дотоод зөрчлийг бий болгох үндэс болж ирсэн байна. АН-ыг  толгойлж байсан дарга нараас ганцхан Н.Алтанхуяг намын даргын хувьд намын дүрмийн дагуу Ерөнхий сайдаар томилогдсон  байх жишээтэй.

Түүнээс бусад тохиолдолд өөр хүн Ерөнхий сайд болж байсан. Жишээ нь, 1996 онд Ц.Элбэгдорж намын дарга байхад “Ардчилсан Холбоо” эвсэл сонгуульд ялалт байгуулж, тэрээр Ерөнхий сайд болох байтал М.Энхсайхан урдуур нь орж Ерөнхий сайд болж байлаа.  Хоёр жилийн дараа намын дарга Ц.Элбэгдорж Ерөнхий сайдаа авч байв. 2004 онд эвслийн засгийн газар байгуулах үед М.Энхсайхан Намын дарга байсан боловч  Ц.Элбэгдорж Ерөнхий сайд болсон. Дээрээ суудлаа олохгүй бол доороо гүйдлээ олохгүй гэгчээр энэ дүрмийн бус “хариугаа авах” гэсэн томилгоо аймаг, сум, дүүрэгт халдварлаж ужгирснаас намын дотоод ардчиллын зарчим алдагдсан.

Сонгуульд ялагдсан тохиолдолд бүх шатны намын удирдлага ямар ч маргаангүйгээр өргөдлөө өгч чөлөөлөгдөх бөгөөд дараагийн дөрвөн жилд тухайн шатныхаа намын удирдлагад өрсөлдөхгүй байх ёс зүйн дэг жаягийг хэвшүүлэх хэрэгтэй. Мөн нам бол төрийн эрх мэдлийн төлөө өрсөлддөг субъектын хувьд улс үндэстний үндэсний аюулгүй байдлын баталгаа болж өөрөө цэвэр ариун байх үүрэгтэй. Гэтэл сүүлийн үед компаниудын удирдлага, тэдний бүлэглэл намыг өмчлөх, худалдаж авах  сонирхол бодитой болж  байна.
Намыг өмчлөх гэсэн компанийн ар талд гадаадын хөрөнгө оруулагчид байх магадлал өндөр болж байгаа нь Монгол Улсын үндэсний аюулгүй байдалд хор уршиг учруулж болзошгүй юм. Тийм болохоор энэ сонирхлыг таслан зогсоох зохицуулалтыг намын дүрэмд тусгаж намын бүх шатны байгууллагын санхүүжилтийг тухайн шатны гишүүдийн хандив татвараар санхүүждэг тогтолцоог бүрдүүлэх нь шударга ёсонд нийцнэ гэж бодож байна.


Алтанхуяг: Ингээд л төмсөгдүүлээд суух юм уу

Шинэчлэлийн Засгийн газрыг огцруулсан АН-ын гишүүдийг би ердөө буруутгадаггүй. Харин огцруулсан зохион байгуулагчийг л ярьдаг. Цаашаа явахын тулд эхлээд юу болсныг мэдэх хэрэгтэй. Тэгэхгүй агаар тэнгэрийн тулалдаан хийгээд шинэчлэл урагшлахгүй шүү.

АН-ыг ялагдуулах гэж Засгийн газрыг огцруулсан гэж би боддог. Хоёрдугаарт, Засгийн газрыг огцруулчихдаг юм гэхэд яах гэж МАНАН-гийн Засгийн газрыг байгуулж, 10 гаруй жилийн дараа АН-д өгсөн иргэдийн итгэлийг эвдсэн бэ гэдгийг бодох хэрэгтэй. УИХ-ын долоон гишүүнийг хуралд нь оруулахгүйгээр, найман гишүүнийг янз бүрийн арга саам, барьцаагаар эсрэг кноп даруулж Засгийн газрыг унагасан. Мөн АН дандаа өөр хоорондоо хэрэлдэж байдаг хүмүүс гэх дүр зургийг олон нийтэд цацсан.

2012 онд намайг Ерөнхий сайд болгохгүй гэж хэлсэн. Болсны дараа намынхаа даргын ажлаа өг гэсэн. Дараа нь намайг одоо чи 2014 онд багтаж намын даргаа өгвөл Ерөнхий сайдаа хийгээд яв гэсэн. Би хоёрдмол удирдлага бий болгохыг хүсээгүй. Нөгөө талд нь АН, МАН-д намын утга алдагдуулдаг зүйлийг хэдхэн л хүн хийж байна. Нам дамнасан бүлэглэл бий болсон. Аль ч нам ялсан нөгөө хэд л хожиж байдаг. Ийм тогтолцоог бий болгохын тулд намайг шахсан. Тавантолгой, Оюутолгойгоор шахсан. “Эрдэнэт” тэр үед яригдаж эхлээгүй байсан. Харин “үгүй” гэж хэлэхээр булаагаад авдаг юм байна. Зарим нь барьцаанд байгаа учраас дуугарахгүй. Дуугарсан хүнийг нь хашраадаг жишээ би байна.

1989, 1990 онд бид ийм зүйлийн төлөө яваагүй. Би нэг хүний хязгааргүй шунал, тачаалыг хангахын төлөө тэмцээгүй. Монголын нийгэмд хонгил бий болсон. Мөрдөн байцаагчаасаа эхлээд магадгүй Элбэгдорж хүртэлх хонгил бий болсон. Үүнийг дан ганц Элбэгдорж хийгээгүй, МАН-тай хамтарч байгаа. М.Энхболд чимээгүйхэн шиг нэг юмны ард ороод наанаа АН-ыг алах зүйлийг хамтран хийсэн.
Жишээ нь, АТГ-ын дарга Н.Ганболд таван жил ажиллаад өргөдлөө өгөөд явсан. Тэр хүн М.Энхболдыг Хотын дарга байхад Цагдаагийн газрын дарга, М.Энхболдыг Ерөнхий сайд байхад ТЕГ-ын дарга байсан хүн. Монголын нийгмийг ийм л болгож байна. АН-д эр зориг хэрэгтэй. Нэг, нэгнээ хараад, дув дуугүй өгөөд л төмсөгдүүлээд суух юм уу. Бид нэг ойлголттой болох юм бол АН хэнд ч дийлдэхгүй. Тиймээс зоригтой байя.

Би энэ өдрийг их хүлээлээ. Юунаас болж ялагдав, юунаас болж ялагдуулав гэдгийг бодох хэрэгтэй. Нэг жишээ хэлэхэд, Ч.Сайханбилэгийн Засгийн газар байгуулагдахад ТЕГ, Цагдаагийн даргыг сольсон. Гэтэл АН-аас МАН-ын Засгийн газар болж солигдож байхад энэ газруудын дарга солигдохгүй байна. Юу гэсэн үг вэ?

0 Сэтгэгдэл
Алтанхуяг л намынхаа шинэчлэл, өөрийгөө өөрчлөхөөс илүүтэй өрөөлийг, Ерөнхийлөгчөө л ярих юм. Өөрийн толгой дээрх өвсийг харахгүй байж өрөөлийн толгой дээрх өвсийг харах юм даа
Шударга унэн ярьгаажээ ингэж байж луйварчидаа намаасаа хеех хэрэгтэй гэдэг дугнэлтээ хийж чадаж байвал шинэчлэл яригдана
ШИНЭЧЛНЭ ШҮҮ
Ha ha ha MAN ii ZGazar bas heden huuliinhand buldugduulchihsen suuj baigaa biz dee
Za ymarch baisan Elbegdorj namdaa ireh nuurgui bolloo
намаа шинэчлэх гээд хуралдаад бна уу өөрсдийн алдаа дутагдалдаа бусдыг буруутгах тоглолт яваад бна уу?Алтанхуяг ч үнэхээр ичихгүй худалч л даа
Элбэгдоржийг АН-аас хөөх хэрэгтэй
ЭНЭ АЛТАНХУЯГ ГЭЖ ӨС САНАСАН ХӨГИЙН ХОРЧИН ХҮН БАЙНАА, АЛЬ ХЭДИЙН ӨНГӨРӨӨД ОГЦРОО Л БИЗ, ТЭРИЙГЭЭ МЯНГАН ЖИЛ ЯРИХ ЮМ.ХЭРВЭЭ АЛТАНХУЯГ ЗАСАГТ БАЙХДАА ХАМААТАН САДНАА БОНДЫН МӨНГӨНД ХУТГААГҮЙ,АЖЛАА ШУДАРГА ХИЙЖ ЯВСАН БОЛ ДЭМЖИНЭ Ш ТЭЭ, ТЭГЭЭГҮЙ ӨӨРИЙГӨӨ САЙН ДУРААРАА ЕРӨНХИЙЛӨГЧИД ДЭВШИЖ БНА ГЭЖ ЗАРЛАЧИХААД ОДОО ТЭРҮҮГЭЭР ТҮРҮҮ БАРИНА ГЭЖ БАЙХГҮЙ ЭЭ.ХҮҮХЭД Ч ХУУРТАХГҮЙ, НААД ЗАЛЬ МЭХЭНД ЧИНЬ
Унэн шуу дээ
Sosor Baram teneg hulgaich hol yavj chadahgui shuu dee? Bat tulga Bat huu Altan huyag. Gonchig dorj geeed ardchilalaas urvasan hulgaichuud AH dotor zondoo baina shuu? ted odoo zailah tsag ni bolson shuu?
elbegdorjoos ehelj huuh gej baigaa bol zuv l baina
СО ЗӨВ ЯРЬСАН, ҮНЭНИЙГ Л ХЭЛСЭН. ИЙМ БОЛГОСОН НӨХДҮҮД ШИНЭЧИЛНЭ ГЭЖ БАЙХГҮЙ. БҮГД ЗАЙЛААД, ЗАЙЛАХГҮЙ БОЛ ЗАЙЛУУЛААД ДАРАА НЬ ШИНЭЧЛЭЛЭЭ ХИЙХ ЁСТОЙ.
Hurts gedeg hun Mongoliig udirdaad bgaa yum bish uu mongolchuudaa
Сосорбурам зөв л юм ярьсан байна. Алтанхуяг өөрөө өндөг шиг өөгүй ыбайсан бол, хамаатан садангаараа нийлуж бондын мөнгө угаагаагүй байсан бол өмөөрөх л байлаа. Одоо бүх булай булхайгаа ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших болсонтойгоо холбогдуулан тайлбарлах юм. инээдтэй ч юм болдоо. сайн дураараа өөрийнхөө нэрийг зарлачихаад албан ёсоор дэвшсэн юм шиг ойлгоод яриад байх юм. ичээч алцанхуяг. 2008 онд Н.Алтанхуяг намын дарга болоод өөрөө Ерөнхий сайд болсон. Гэвч, АН ялахдаа тахир дутуу ялсан. Эвсэл болох, эвслээрээ дамилдуулж завших. Зөвшилцөх, зөвшлөөрөө дамилдуулж хулгай хийх, луйвардах, албан тушаалын уралдаанд оролцдог болсон. Энэ байдлаараа АН найман жил явлаа. Энэ хугацаанд намын Их хурал хуралдаагүй. Хууль бус, дүрмийн бус намын дарга найман жил ажилласан. Дараа нь З.Энхболд дарга хоёр жил намаа удирдсан. Энэ хугацаандаа намаа ялалтад хүргэж чадсангүй.
MANgaruud shuumjlel huleej surah heregtei shuu tegeed ta nariig dandaa magtaj baih estoi yu mun muurvuu
угаас хэвийн биш юмнуудаар дүүрсэн ан чадахгүй л дээ.
Хамгийн их уншсан