Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Ангела Меркель намын даргаар улиран сонгогдож, сонгуульд өрсөлдөх эрхтэй болов

Б.СУВД

ХБНГУ-ын Христосын ардчилсан холбоо өчигдөр хуралдан намын даргаа сонгосон байна. Намын төлөөлөгчдийн 89.5 хувийн саналаар Германы канцлер Ангела Меркель холбооны даргаар улиран сонгогдож, ирэх жилийн сонгуульд өрсөлдөх болзол хангасан байна. Германы Канцлер Ангела Меркель өнгөрсөн сард 2017 онд болох сонгуульд өрсөлдөхөө албан ёсоор мэдэгдээд байсан билээ. Тэрээр 2005 оны арваннэгдүгээр сараас хойш Германы Канцлерын албан тушаалыг хашиж байгаа юм. Хэрэв тэрээр 2017 оны есдүгээр сард болох сонгуульд ялбал дөрөв дэх удаагаа улиран сонгогдож, Канцлераар хамгийн удаан ажиллаж буй анхны хүн болох юм.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан