Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

З.Энхболд: 2020 он хүртэл “СУББОТНИКОО” сайн хийх хэрэгтэй байна



Т.ЦЭЛМЭГ

Ардчилсан намын VI Их хурал хоёр өдөр хуралдаж өндөрлөлөө. АН-ын үндсэн дүрмийн өөрчлөлтийн төслийг 1210 төлөөлөгч хэлэлцээд хоёр заалтыг баталж, үлдсэн дээр нийт гишүүдийнхээ саналыг авах хэлэлцүүлэг явуулахаар болов. Ингээд 2017 оны хоёрдугаар сарын 12-ны өдөр АН-ын VII Их хурлыг хуралдуулан түүгээрээ батлахаар шийджээ. Үүний тулд одоогоор бүртгэлтэй байгаа 180 мянга гаруй гишүүнээ цахимаар дахин бүртгэх нь. Намын даргаа бүх гишүүний саналаар сонгох учраас бүртгэлийг үнэн зөв гаргахыг чухалчилжээ.

МАН-ынханд шаардлага хүргүүлэв

АН-ын шинэтгэлийг эхлүүлсэн хурал боллоо гэж дүгнэж байна. ҮЗХ /Үндэсний зөвлөлдөх хороо/-ны гишүүн Х.Тэмүүжингийн шинэтгэлийн тухай илтгэл, АН-ын дарга З.Энхболдын улс төрийн илтгэлийг хэлэлцүүлж, сонгуульд оролцсон байдалд үнэлэлт дүгнэлт өгчээ. АН-ын VI Их хурлын төлөөлөгчдөөс УИХ дахь МАН-ын бүлэг, Засгийн газарт шаардлага хүргүүлсэн байна. Шаардлагад “Хууль зүйн шинэчлэл, Эрүүгийн хууль, Зөрчлийн хууль, Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай багц хуулиудыг хүчин төгөлдөр болгож, 2017 оны эхний хагас жилд багтаан хэрэгжүүлж эхлэх. Төрийн албан хаагчдыг хоморголон халж байгаа хууль бус, бусармаг үйлдлээ нэн даруй зогсоож хохирсон хүмүүсийн эрхийг сэргээх. Төрийн албыг 60 тэрбум төгрөгөөр арилжсан баримтыг хуулийн байгууллагаар тогтоож бодит мэдээлэл өгөх. Хамтын тэтгэврийн тухай хууль, Хүүхдийн эрхийн тухай, Хүүхэд хамгааллын тухай хуулийн хэрэгжилтийг хойшлуулсныг яаралтай хэрэгжүүлэх. Орон нутгийн сонгуулийн үр дүнгээр олонхи болсон Сүхбаатар аймаг, Баянзүрх дүүрэг, 20 аймгийн 74 сумын ИТХ-ын хууль ёсны шийдвэрээр сонгогдсон Засаг дарга нарыг яаралтай томилох.

Орхон аймгийн ИТХ-ын сонгуулийг дахин явуулах Улсын дээд шүүхийн шийдвэрийг нэн даруй хэрэгжүүлэх. Улс оронд тулгамдаж байгаа хүндрэлийг даван туулахын тулд Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай, Төрийн албаны тухай хуульд өөрчлөлт оруулах, Улс төрийн намын тухай хуулийг шинэчлэн батлах чиглэлээр өмнөх дөрвөн жилд гарсан дэвшлийг үргэлжлүүлэхэд УИХ-д суудалтай намууд бусад улс төрийн хүчнүүдтэй хамтран ажиллах” зэргийг тус тус шаардлагадаа дурдсан байна.

Шинэтгэлийг эхлүүллээ...

АН-ын гишүүдийн анхан шатны үүрүүд дэх бүртгэлийг цэгцэлж цахим болгох аж. Цахимаар бүртгүүлээд төв намаас батлахаа авах өөрчлөлтийг дүрмэндээ оруулж баталсан байна. Монголын улс төрийн намуудаас анх удаа намын даргаа нийт гишүүдийн санал сонгуулиар сонгодог болж байгаа учраас бүртгэлийг бодитой болгохоор шийджээ. 2017 оны нэгдүгээр сарын 29-нд намын даргын сонгууль болно. АН-ын даргын сонгуулийг Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуультай адил улс нэг тойрог гэж авч үзэхээс эхлээд бусад зарчмын дагуул явуулах юм байна. Түүний тулд АН-ын нийт гишүүдийн нэрсийн жагсаалтыг гаргаж, саналын хуудсаар санал авна. Сурталчилгаа хэрхэн явуулах, яаж бүртгүүлэх зэргийг хэрэгжүүлэх сонгууль зохион байгуулах ажлыг хариуцах аймаг, дүүргийн төлөөлөлтэй нийт 30 гишүүнтэй хороо байгуулжээ. Сонгуулийн ерөнхий хороо шиг гэж үзэж болох нь. Саналыг автомат машинаар бус гараар тоолж, 50+1 зарчмаар бус хамгийн олон санал авсныг нь шууд АН-ын дарга болсонд тооцно. Ингэж сонгууль явуулахдаа гадаадын туршлага судалсан гэнэ. 1997 онд Английн Консерватив нам парламентын 130 суудал алдаад парламентын бүлгээс даргаа сонгодог дүрмээ нийт гишүүдээсээ сонгодог болгож өөрчилж байжээ. Хэдхэн хүн, хамаатан саднаараа хүрээлүүлсэн дарга нарын нам боллоо гэдэг шүүмжлэлийг АН хүлээн аваад энэ томоохон өөрчлөлтийг хийжээ. Намын даргад өрсөлдөх хүмүүст хэд хэдэн шалгуур тавьсан байсныг Их хуралд оролцсон гишүүдийн шаардлагаар хассан байна. АН-ын гишүүн, 18 нас хүрсэн л бол даргын сонгуульд өрсөлдөж болох нь. Маргааш буюу олон улсын хүний эрхийн өдөр, Монголын ардчилсан холбооны анхны сонгууль болсон өдөр АН-ын даргад нэр дэвшигчдийн өргөдлийг хүлээж авч эхэлнэ. Энэ сарын 19-нөөс буюу санал хураахаас 40 хоногийн өмнө сонгуулийн сурталчилгааны ажил эхэлж байгаа. Сурталчилгаа хэрхэн хийх, аймаг, дүүргийн хурлуудаа яаж хийх, нэр дэвшигчид мөрийн хөтөлбөрөө хэрхэн боловсруулж, танилцуулах, санал өгөх гишүүдийн нэрсийн жагсаалтыг ил болгох, саналын хуудас хэвлэж тараана, сонгуулийн дүнг гаргах гээд бүгдийг төрийн сонгууль шиг явуулах болжээ.

АН-ын даргын сонгуулийн дараа хоёрдугаар сарын 12-нд болох Их хурлаас бусад аймаг, дүүргийн намын даргаа сонгохоо шийднэ. 109 суманд ИТХ-д олонхи, хоёр аймгийн ИТХ-д олонхи болсон учир үүнээс бусдад нь АН-ын даргыг нийт гишүүдээс нь сонгох байдлаар сонгууль явуулах аж. Шинэчлэл хийх зургаан зарчим цаашид үргэлжлэнэ. Хариуцлагатай, нээлттэй, цахим, бүх гишүүдэ­э­сээ намын дарга сонгоддог байх зэрэг бүх зарчмаа батлаад Их хурал өндөрлөсөн гэлээ. АН-ын дарга З.Энхболд “Ард иргэд АН-ын шинэчлэлд санаа зовж буйд бид талархаж байгаа. Эрх баригчдын зүгээс санаа зовж байгаад ч бас их гайхаж байна. Ингэж шинэчлэгд, тэгж хий гэж олон нийтийн сүлжээгээр их явуулж байсан. Бид өөрийнхөө шинэчлэлийг өөрс­дөө хийчихэж чадна, са­наа зовох хэрэггүй. Эрх баригч­дад хийх ажил маш их бий” гэв.

 Ингээд тэрээр сэтгүүлчдийн сонирхсон асуултад хариулт өглөө.

-АН-ын дүрмийн тө­сөл ажлын хэсгийн боловс­руулснаас өөрчлөгд­сөн байсан гэсэн?
-Явцын дунд дүрмийн төсөл өөрчлөгдөөд байгаа юм. Яаж өөрчлөгдсөнийг сайн мэдэхгүй байна. Давхардсан тоогоор хэдэн зуун хүн байр сууриа илэрхийлж саналаа хэлсэн байх. Ямар ч байсан энэ том дүрмийн өөрчлөлтийг 1210 хүн цуглаад хоёрхон өдөрт хийж болохгүй гэдэгт санал нэгдэж байгаа. Сум болгоноос ирсэн гишүүд энэ дүрмээ буцаж очоод бусаддаа тайлбарлах үүрэг хүлээсэн. Дараагийн Их хуралд 1210 дээрээ сум, хороо бүрээс хоёр хүн ирүүлэхээр тооцож байгаа. Хамгийн олон хүн багтах хэмжээтэй заалны суудлын тоогоор төлөөлөгчөө оролцуулахаар тогтсон. Явцын дунд дүрмийн төслөөс өөрчлөгдсөн аль нэг заалт алга болсон гэдэг бол жижиг асуудал. Яагаад гэвэл бид том асуудал шийдэж яваа. Зарим санал тусаагүй гэдэг ердийн байдаг зүйл.

-Н.Алтанхуягийг Авли­га­тай тэмцэх газраас шал­гаж байгаа асуудалд АН мэдэгдэл гаргасан. Үүнийг Их хурлаар хэлэлцсэн үү?
-Хуулийн байгууллагын ажил хуулийн дагуу явах ёстой. Зөрчлийн хуулиар хуулийн байгууллагууд тухайн хүн хэрвээ хууль зөрчсөн хурдан шалгаад шийдүүлэхээр байсан. Одоо хэмжээ хязгаар­гүйгээр 10 жилээр ч хамаагүй шалгадаг буруу тогтолцоог МАН-ын хууль тогтоогчид сэргээчихлээ. УИХ-аар батлагдсан хуулийг хүчингүй болгож байгаа нь буруу.
Нэг хүнийг Ерөнхий сайд байхад нь эхэлсэн мөрдөн байцаалт одоо хүртэл үргэлжилж байгаа нь баталгаа, нотлогоотой баримт байхгүй гэсэн үг. Аль ч процессын хувьд дууссан байх ёстой асуудал. Тийм учраас улс төр орсон байна гэж АН-ын Гүйцэтгэх зөвлөл үзсэн. Ерөнхийлөгчид нэр дэвшинэ гэхээр нь асуудлыг сэргээж байдаг ийм байдлаа зогсоо гэсэн.

-Ерөнхийлөгчид нэр дэвшүүлэхийг АН-ын Их хурал шийддэг. Хэрэв Н.Алтахуягийг АН-аас Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшүүлэхгүй бол өөр намын нэр дээр өрсөлдөнө гэж байгаа тухайд?
-Боломжгүй л дээ. Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшүүлэх гурван нам бий. Нөгөө хоёр нь бол дэвшүүлэхгүй байх. АН бол Ерөнхийлөгчийн сонгуулийн хуульд заасан хугацаанд болох Их хурлаараа шийднэ. Хэдэн ч хүн хүсэлт илэрхийлж болно. Тэр болгоныг бид ил тод хэлэлцүүлэг явуулж шийдэх болно.

-Намын дүрмэнд ха­риуц­ла­гыг хэрхэн тусгасан бэ. Таныг вип өрөөнд суугаад гишүүдтэйгээ нүүр тулж уулзахгүй байна гэсэн шүүмжлэл хэлж байсан?
-1210 хүн оролцож байгаа Их хурал дээр ийм үг хэлэх хүн гарна. Гишүүдийнхээ дунд ч суусан. Тэр өрөөнд сууж бичиг цаастай ноцолдсон нь ч үнэн. Илтгэлээ уншихын өмнө өөрчилсөн учраас засах зүйл байсан. 1210 хүнээс нэгийнх нь үгийг өлгөж аваад ярих нь ажил хэрэг биш байх. Янз бүрийн үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлээд явдаг нь манай намын онцлог. Намын даргынхаа зааснаар бүгд ярсхийтэл гар өргөдөггүй. Сонгуулийг өөрсдөө мэдэрсэн хүмүүс л энэ хуралд оролцсон. Энэ жилийнх шиг хэцүү сонгууль бид үзээгүй. Гүтгэсээр байгаад сонгуульд ялсан шүү дээ МАН. Иргэн бүрийг 15 сая төгрөгийн өртэй гэж гүтгэж байгаад ялсан. Одоо энэ компаниудын өр байсан юм байна гэж хэлж байгаа. Хуулийн байгууллага сонгуулиар үндсэндээ ажлаа хийгээгүй. Улаан цайм мөнгө тараагаад шүүх хүртэл яваад хэрэгсэхгүй болж байсан тохиолдол байгааг та бүхэн мэднэ. Цаашид ийм маягаар сонгууль битгий явуул гэсэн юм. АН нэг удаад нь ялагдаж болно. Долоон удаагийн сонгуульд ана мана л явсан. Монголын ард түмэн сонгосон УИХ, Засгийн газраасаа маш их зүйл хүсдэг. Хүссэнийг хийхгүй бол сольдог юм байна. Тэр нь сая боллоо шүү дээ. 2020 онд АН ард түмний итгэлийг хүлээсэн нам байж чадах юм бол бид 2020 онд ялна. Тэр болтол “субботникоо“ сайн хийх хэрэгтэй юм байна. Намаа удирдаж аль ч шатны сонгуульд ялах юм бол заавал Засаг дарга, Ерөнхий сайд бол гэж байгаа юм. Хариуцлагаа ч хүлээ. Сонгуульд ялсан АН-ын дарга нь сум, дүүрэг, аймагтаа Засаг дарга, УИХ-д ялбал Ерөнхий сайд болно. Ахиж тодорхойгүй зүйл байхгүй. Бүгдийг тодорхой болгож дүрмээ өөрчилнө. Олон улсын жишигт хүртэл намынхаа шинэчлэлийг хийнэ. МАН-ын алдаан дээр бид суралцаж байгаа. 2020 оны сонгуулиас эхлээд АН-ын ямар нэг сюрприз байхгүй. Элбэгдорж, Энхсайхан хоёр намаа булаацалдсан шиг асуудал дахиж гаргахгүй. Дөрвөн жилдээ Засаг дарга, Ерөнхий сайд нь тогтвортой ажиллаж, мөрийн хөтөлбөрөө хэрэгжүүлдэг сахилга баттай нам болж байгаа. 

-Намын даргын сонгууль болтол шинээр гишүүн элсүүлэх үү. Намын даргад нэр дэвшигчид баахан шинэ гишүүн элсүүлээд санал өгүүлэх вий гэсэн болгоомжлол байгаа?
-Шинээр гишүүн элсүү­лэхийг зөвшөөрнө. Намын даргыг сонгох, шинэч­лэлтэд оролцох хүсэл эрмэлзэлтэй хүмүүс байна. Интернэттэй бол анкетаа бөглөөд элсчихээр хялбаршуулсан. Будлиан гаргахгүйн тулд сонгуульд оролцуулдаг шиг хурууны хээг нь шалгаж санал өгөх хүмүүсийг оруулна. Саналыг гараар тоолно. Хар машин нь бидэнд олдохгүй учраас.

-18 нас хүрсэн л бол гэхээр хэтэрхий нам босготой юм биш үү?
-Нэр дэвшихээ илэрхийл­сэн 5-6 хүн л өрсөлдөнө. Тэгж их олон хүн өрсөлдөхгүй болов уу. Чөлөөтэй бүртгэхээр байгаа. 180 орчим мянган жирийн гишүүний саналаар шийднэ. Хэн дуртай нь ирээд дарга болж чадахгүй байх. Ямар нэг байдлаар сонгуульд оролцож үзсэн, нэрийг нь мэддэг хүмүүсээс сонголт хийх байлгүй.

-Намын дарга Ерөнхий­лөгчийн сонгуульд өрсөлдөж болохгүй гэсэн заалт дүрмэнд орсон уу?
-Тийм заалт дүрмэнд орсон. Хасах саналтай хүн гараагүй. Цагаан сарын өмнө намын даргатай болоод ажлаа цэгцэлдэг нь Ерөнхийлөгчийн сонгуулийн хуулиар заагдсан хугацаа эхлэхтэй холбоотой. Тэр ажилдаа цаг гаргаж байгаа юм. Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүмүүс намын даргад өрсөлдөөгүй гишүүд дундаас гарах болов уу гэж бодож байна.

-Шинэчлэлийн хөдөл­гөөний шаардлагуудыг хүлээж авсан уу?
-Шинэчлэлийн хөдөлгөө­ний залуучуудыг ҮЗХ-ны хурлаар дүрмийн төсөл боловсруулах ажлын хэсэгт оруулсан. Тэдний боловсруулсан дүрмийн төслийг хэлэлцсэн. Зарим санал туссан, тусаагүй гэдэг гомдол байна билээ. Тэр бол байдаг л зүйл. Ерөнхий хана нь боссон. Сар гаруйн хугацаанд тэд сайн ажиллалаа. УИХ-ын гишүүн Д.Эрдэнэбатын ахалсан дүрмийн төсөл бэлтгэх ажлын хэсэгт 76 хүн гурван долоо хоног ажилласан байна. Хэдэн зуун хүнийг үгийг сонсч, саналыг тусгана гэдэг их том ажил. ҮЗХ-ны гишүүд бүгд хоёр сая төгрөг өгч байж Их хурлаа хийсэн. Энэ бүхнээ бид ил тод болгож байгаа. Сонгуулийн хандиваа бас бүгдийг нь ил тод болгоно.

Бид хэн нэг баян хүний халаасанд орохгүйгээр ажлаа явуулах зорилго тавьсан. Цаашид намын санхүүжилтийн тал хувийг улсын төсвөөс гаргуулдаг, УИХ дахь суудлын тоогоор санхүүжилт авдаг байхаар батлуулахыг оролдоно. Энэ өөрчлөлтийг хийхгүй бол том компаниудын халаасанд орсон улс төрийн нам байж болохгүй. 2020 оны сонгуульд нэр дэвшүүлэх бэлтгэл сонгуулийг бид 2017 ондоо явуулж дуусах гэж байгаа. 109 суманд намын даргын сонгууль явагдахгүй. Ялсан учраас. УИХ-ын есөн суудалд нэр дэвшигчийн сонгууль явуулахгүй гэсэн үг. Төрийн сонгуулийн шаардлага  намын сонгуульд адилхан тавигдана. Сонгуулийн үеэр гэнэт УИХ-аас үл хамаарах шалт­гаа­наар өөрчлөлт гар­сан. ҮХЦ дээр шийдэгдээд бүх зүйл бужигнасан учир эмэгтэйчүүдийн квот дээр нэр дэвших хүн олдохгүй хэ­цүү байсан. Тиймээс ҮЗХ-нд сонгогдох хүний дөрвөн ги­шүү­ний нэг нь заавал эмэгтэй байна гэж дүрмэндээ оруулна.

0 Сэтгэгдэл
ENE ATIISAN NOVSH ZAILAACH. ARDCHILALIIG CHINI JINXENE ALJ BN DAA.
Хамгийн их уншсан