Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Ц.Нямдоржийн өмнүүр С.Бямбацогт гишгэдэг болжээ



Б.ШИРНЭН

УИХ-ын Тамгын газраас гаргадаг ирцийн мэдээлэлд дурдагдсанаар “ОХУ-д энэ сарын 5-наас 9-ны өдрийг хүртэл айлчлах хуваарьтай” байсан УИХ-ын гишүүн, Хууль зүй, дотоод хэргийн сайд С.Бямбацогт айлчлалын товоо дуусгалгүй, эх орондоо иржээ. Хэвлэлийн албанаас нь лавлахад, ОХУ дахь төлөвлөсөн ажил нь дууссан тул ирсэн гэх. Тэгээд ч  айлчлалын хугацаа нь энэ сарын 9 биш наймнаар дуусах байсан тухай хэлж, хугацаанаасаа өмнө ирсэн асуудал байхгүйг учирлав. Нэг хоногийн наана, цаана ирэх нь “жижиг сажиг” асуудал шиг байвч, тэрээр өчигдөр УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанд “амжиж” суусан тулдаа унахын даваан дээр байсан “оффшор”-ын хуулийн төслөө торгоож чадсан гэдгийг хэлэх нь зүй.

С.Бямбацогт сайдын “нэрийн хуудас” болох энэ хуулийн төслийг эзгүй хойгуур нь дэд сайд Б.Энхбаяр нь хариуцаж үлдсэн ч хуулийн төслөө аваад гарчихаж чадалгүй, бүдэрсэн. Тал хуудас хуулийн төсөл гурван сар дуншиж, хэлэлцүүлгийн явцад хэдэнтээ буцаагдаж, “нухагдсан” ч эцэстээ Хууль зүйн байнгын хороогоор дэмжигдээгүй нь хуулийн төсөл хэр хэмжээнд боловсруулагдсан бэ, гэдэгт дүн тавьж буйгаас өөрцгүй. Хэлэлцүүлгийн явцад ч гишүүд санал бодлоо янз бүрээр илэрхийлж, эцэстээ хэлэлцэх шаардлагагүй гэдэгтэй нэгдсэн юм. Энэ нь МАН-ын олонх оффшорын тухай хуулийг нэг мөр орхиж байгаа хэлбэр бус улам сайжруул гэх “сигнал” байсан. Энэ тухайгаа ч тодорхой үндэслэл дурдаж хэлсэн УИХ-ын цөөнгүй гишүүн бий.
Харамсалтай нь, хилийн дээс давсан Хууль зүй, дотоод хэргийн сайд С.Бямбацогт өчигдрийн чуулганы нэгдсэн хуралдаанд “бажигдаж” ирээд “...Хуулийн төслөө тайлбарлахдаа муу ажилласан байж магадгүй. Бид тусдаа хууль гаргах тал дээр ажиллана. Харин өнөөдөр энэ хуулийн төслийг батлаад явахгүй бол манай намын эсрэг буруу ойлголт явах вий...” гэж ард түмнээр “түрүү барьснаар” Хууль зүйн байнгын хорооны саналыг унагахад өөрийн үүргээ гүйцэтгэв бололтой. Ингэснээр өргөн баригдсанаасаа хойш дутуу дулимаг гэх шүүмжлэл дагуулсан хуулийн төслийг ирэх долоо хоногт батлахаар, Хууль зүйн байнгын хороонд шилжүүлсэн юм.

Гэвч, энэ асуудалд зайлшгүй анхаарал хандуулахаас аргагүйд хүрэв. “Оффшор хориглосон” гэх уриатай л бол дотор нь юу бичигдсэн, ямар агуулгатай гэдгээс нь үл хамааран “кноп”-дож, хуурай хууль гаргадаг, түүнийгээ дараа нь засахаас хойш хэмээн үл ойшоодог тогтолцоог одоогийн Хууль зүй, дотоод хэргийн яам бүрдүүлж байгаа юм биш биз дээ. Уг нь, УИХ-ын дэд дарга Ц.Нямдоржийн “Засгийн газраас шахаж байгаа хуулийг батлаад байх нь цааш цаашдын алдааны эх үүсвэр шүү” гэж сануулсан нь сүржин даржинаас хэтрэхгүй гэгэдэж байсан ч өчигдрийн байдлаас үзвэл, орой руу орохоор л үг байж. Ямартай ч, энэ хуулийн төслөөр МАН-ынхан дотроо хөлөө жийлцэж, хэвлэлээр нэгнийгээ “шантаажчин” гэх болсон нь үнэхээр асуудалтай хууль гэдгийг нь батлаад байх шиг. Ядаж байхад яр гэгчээр УИХ-ын дэд дарга Ц.Нямдорж Засгийн газрынхаа эсрэг байгаа нь гал дээр тос гээч нь болж, “оффшор”-той нөхдийн биш өөр хоорондын тэмцэл болж хувирав.
УИХ-ын дэд дарга Ц.Нямдорж, УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан, Д.Ганболд нар “оффшор”-ын эсрэг гэгдэх хуулийн төслийг байнгын хорооны хуралдааны үеэр унагахад хамгийн их “хувь нэмэр” оруулсан бөгөөд чуулганы нэгдсэн хуралдаанаар ч өөрсдийн байр сууриа илэрхийлсэн юм.

Тухайлбал, өчигдрийн чуулганы нэгдсэн хуралдааны үеэр:
УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан “Гэр бүлийн гишүүдийг хуулийн үйлчлэлд хамруулахгүй байгаа нь учир дутагдалтай байна. Тиймээс энэ хуулийн төслийг буцаах саналтай байгаа юм. Сү.Батболд дарга оффшор данстай нь гэдэг нь илэрсэн. Энэ хүнд яагаад хариуцлага тооцохгүй байгаа юм бэ” гэсэн юм. Тэрээр дэд сайд Б.Энхбаярыг Сү.Батболдын туслах байсан тул энэ хуулийн төсөлд гар бие оролцох нь утгагүй гэж мэдэгдсэн юм.
Үүнтэй нь холбогдуулан өчигдөр Б.Энхбаяр хэвлэлд ярилцлага өгсөн бөгөөд Т.Аюурсайханы талаар “...Нэр ус зарлаад л сонирхлын зөрчилтэй гээд л нэр хүнд муутгах гэсэн нь ямар сэдэл байгааг би мэдэхгүй. Гэхдээ хууль хяналтын хүчний байгууллагын удирдах албан тушаалд тодорхой хүнийг тавь гэдэг шахалтыг Т.Аюурсайхан гишүүн олон удаа үзүүлж байгаа.

Тусгай алба бол улс төрийн томилгоо биш, улс төрийн даалгавраар хольж сольдог ч алба биш. Тэр хүслийг нь гүйцэлдүүлээгүй. Хуулийнхаа тайлбарыг л хэлсэн. Тэрэнд л их бухимдаад яваад байсан юм. Тэгээд тэр тачаалаа одоо хангаж улс төрийн “өшөө авалт” хийж байна гэж ойлгосон” гэж ярьжээ.

Гэтэл энэ хуулийн төслийг дан ганц Т.Аюурсайхан тачаалаараа шүүмжлээд байгаа юм биш гэдгийг Хууль зүй, дотоод хэргийн дэд сайд Б.Энхбаяр мартав бололтой. Тухайлбал, УИХ-ын дэд дарга Ц.Нямдорж хамгийн ширүүн үгсийг дайсан. Тэрээр “Энэ чигээр нь баталчихвал “Өөрийнхөө нэр дээр оффшорт битгий бүртгүүл. Үр хүүхдийнхээ нэр дээр бичүүл” гэсэн хууль л болно. Тэр оффшор бүс гэдгээ бич л дээ. Хуулийн яамны нөхдүүд та нар хуучин ажиллаж байсан хууль бичдэг хүмүүсээ буцааж авч, яамныхаа чадварыг сайжруул. Б.Энхбаяр чи жишээ нь хууль бичихийн зовлонгоор дайраагүй хүн шүү. Хэцүү байдаг юм. Хуучин байсан хүмүүсээ буцааж авч ажлыг нь хийлгэ. Яаманд чинь голдуу шинэ хүмүүс болсон байна лээ. Та нар залхуу л харагдаад байна. Тавхан хуудас хууль дээр юунд нь залхуурдаг юм” хэмээн шүүмжилсэн. Харин Б.Энхбаяр гэр бүлийг нь оруулчихаар “Үндсэн хууль зөрчих болчихоод...” гэх тайлбарыг “тоть шиг давтсан” нь “Үндсэн хуулийн зөрчил та нарт падгүй” гэх хариугаар “ам руу алгадуулах” шалтгаан болсон юм.

Энэ талаар Б.Энхбаяр “Зарим хууль тогтоогч ярьж байна билээ. Дэд сайд Үндсэн хууль тайлбарладаг албан тушаалтан биш гэж. Үндсэн хууль зөрчиж байгаа бол тэр чигээр нь батлаад гаргана биз. Цэц нь тогтооно биз гэсэн” хэмээн хэлжээ. Т.Аюурсайханыг “тачаалаа хангаж байна” гэж хэлсэн хэрнээ Ц.Нямдоржийн нэ­рийг ч дурдаагүй Б.Энх­баяр “Муу нь муудаа, муна гадсандаа жанжин” гэдгийг мэддэг бололтой. Ямартай ч, Б.Энхбаярын тайлбарлаж байгаа тал хуудас хуулийн төслийг өргө­жүү­лэх, ядаж “оффшор” гэдэг ганц үгийг хуульд оруулах хэрэгтэй гэдэгтэй олон гишүүн санал нийлж байгаа. Үүний хажуугаар гэр бүлийг “хамсаатнаар” оруулж болохгүй гэх тайлбарыг нь няцаах хэд, хэдэн жишээ байна.

Төрийн ой санамжийг эргэн дурсвал, Б.Энхбаяр, С.Бямбацогт нарын боломжгүй гээд байгаа зүйлийг өмнө нь Г.Уянга, Ж.Батзандан нар хийж л байсан. Цаг хугацааны хувьд улстөрийн сонгууль ойртсоноос биш тэдний боловсруулсан хууль бие даасан байснаас гадна оффшор гэдэг үгийг оруулж чадсан байсан юм.
Тухайлбал, УИХ-ын гишүүн асан Г.Уянгийн боловсруулсан хуулийн төсөл “Гадаад дахь банк, санхүүгийн данс болон үл хөдлөх эд хөрөнгийн тухай хууль” нэртэй байв. Энэ нь  гурван бүлэг, долоон зүйлтэй бөгөөд төрийн албан хаагчид, албан тушаалтнууд гадаад дахь хөрөнгө орлогоо сайн дураар ил болгох, хөрөнгө орлогын эх үүсвэрээ тайлбарлах, зэргийг зохицуулахаар тусгасан байсан юм. Мөн оффшор данс, оффшор компаниудын ил тод байдлын тухай хуулийн төслийг боловсруулсан. Энэ хуулиар мөн төрийн албан хаагчид болон тэдний гэр бүлийн гишүүдийн гурван сарын хугацаанд гадаадад буй бүх төрлийн данс, үл хөдлөх хөрөнгөө ил болгох, заасан хугацаанд зохих мэдүүлгээ өгөөгүй бол хуулийн хариуцлага хүлээлгэх зохицуулалтыг тусгаад байсан юм.

УИХ-ын гишүүн Ж.Батзандан төрийн, улс төрийн, захиргааны болон тусгай албаны удирдах албан тушаалтан тухайн албан тушаалыг хашиж байх хугацаанд болон уг албан тушаалаас чөлөөлөгдсөнөөс хойш хоёр жилийн хугацаанд өөрийн болон эхнэр/нөхөр/, өрхийн бүртгэлд бүртгэлтэй хамтран амьдардаг насанд хүрээгүй хүүхэд, эцэг эхийн нэр дээр оффшор компани байгуулах, оффшор банк, банк бус санхүүгийн байгууллагад оффшор данс эзэмшихийг хориг­лох, гадаад улсад үл хөд­­лөх хөрөнгө өмчлөх бо­лон гадаад улсын аж ахуйн нэгж компанийн үнэт цаас эзэмших тохиолдолд тухай бүр Авлигатай тэмцэх газарт урьд­чилан мэдэгдэх хуулийн төсөл боловсруулж байсан юм.

Аль, аль нь одоогийн УИХ-ын гишүүд, нийгмийн хүлээлтийг хангасан хуулийн төсөл болж чадсан ч УИХ-ын сонгууль ойртож, үр дүнд нь С.Бямбацогт “оффшор”-ын асуудлыг хариуцах болсон нь угжирч, хэрүүлийн алим болоод байна. Өчигдөр УИХ-ын дэд дарга Ц.Нямдорж “Энэ хуулийн төсөлд гэр бүлийн гишүүд нь оффшор данс эзэмшихийг хориглох заалт оруулж өгөх хэрэгтэй. УИХ-ын гишүүд нь шаардлага хангахгүй байна гэж үзэж байхад сайд цахим ертөнцөд элдэв янзын юм бичээд сууж байх хэрэггүй. Цахим ертөн­цөд элдэв юм бичээд сууж байхаар хуулийн төсөл дээ­рээ ажиллаж, ганц нэг юм би­чиж сурах хэрэгтэй” гэсэн ч Т.Аюурсайханы “тачаалын та­лаар” аль хэдийнэ пост­лог­дож, ач тач үзэлцэхэд бэлэн гэсэн шиг С.Бямбацогт Ц.Ням­доржийн урдуур гишгэж, хуу­­лийн төслөө урагшлуулж чадав.

0 Сэтгэгдэл
ёстой үнэн.манай төрийн ганц гутамшиг энэ хүн
Byambatsogt hun chanaraa haruulj turt oysoo medehgui deedlehgui b.gaa yavdal yum b.a Nyamdorj guai hemjeend saidin ajillaa hiij chadaj baigaa yuu
NYMDORJIIN ZOV BAINA.GER BULIINHEE GISHUUDIIN NER DEER OFFSHIRT MONGOO NUUH N TEGEED ZOV YMUU ,LUIVARCHDAA
Нямдорж гэж үнэн юм шмг худлаа ярьж хаахалзсан цаагуураа бол хамаг балагийг тарьж яваа зөнөг залгасан хулгайч Энэ хүнд итгэж огтхонч болохгүй монголчуудаа Ийм этгээдүүдийг төрөөс зайлуулахгүйгээр монгол орон өөдөө гарна гэж огтхон ч байхгүй
ёстой үнэн.манай төрийн ганц гутамшиг энэ хүн
Manai deed alban tushaaltnuud bolon business erhlegchid uls orond hundrel uchraad baikhad ene mongoloosoo olj avsan ashig dollaroo mongoldoo bankind hadgalj, hagasiig ni ch bolov oruulj irj boldoggui um baikhdaa , ene olon sar zuvhun ofshor dansnii talaar deed tuvshind hichneen udaa uriv daa .
Manai deed alban tushaaltnuud bolon business erhlegchid uls orond hundrel uchraad baikhad ene mongoloosoo olj avsan ashig dollaroo mongoldoo bankind hadgalj, hagasiig ni ch bolov oruulj irj boldoggui um baikhdaa , ene olon sar zuvhun ofshor dansnii talaar deed tuvshind hichneen udaa uriv daa .
Manai deed alban tushaaltnuud bolon business erhlegchid uls orond hundrel uchraad baikhad ene mongoloosoo olj avsan ashig dollaroo mongoldoo bankind hadgalj, hagasiig ni ch bolov oruulj irj boldoggui um baikhdaa , ene olon sar zuvhun ofshor dansnii talaar deed tuvshind hichneen udaa uriv daa .
Бод л доо гаднаас 500 сая долларын хөрөнгө оруулъя гэтэл манай улсад эдийн засгийн ,хууль эрх зүйн баталгаа байхгүй, авлигал их, хэзээ ч ямар ч төслийг унгагах их магадлалтай иэгэхлээр хөрөнгө оруулагчид оффшордохоос яах дээ. Энэ төсөл ниргэсэн хойно нь хашгирсантай адил юм. Эхлээд юмаа засаад тэр оффошорт байгаа мөнгө юмаа наашлуулах арга хайвал ямар вэ? Хууль гарснаар одоогоор эдийн засагт хэрэгтэй юу ч шийдэхгүй юм биш үү
Хамгийн их уншсан