Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Эрхүүгийнхэн Монголд очиж казино тоглож магадгүй

Б.СУВД

Буриадын хил орчим казино байгуулах асуудлыг монголчууд үргэлжлүүлэн судалсаар байна. Одоогоор эрх баригчид нутгийн иргэдийг энэ тоглоомын газарт оруулж байхын тулд хууль тогтоомжоо өөрчлөх ажил хийж байна хэмээн “БайкалИнформ” агентлаг мэдээллээ.

Өнөөгийн төслөөр бол эхний казиногийн цогцолборыг Улаанбаатарын ойролцоо Хөшигтийн хөндийд байгуулахаар төлөвлөжээ. Энд монголчууд орчин үеийн, олон улсын нисэх буудал барьж байгаа. Өөр нэг төсөлд мөрийтэй тоглоомын ийм цогцолборыг Оростой хил залгаа Алтанбулаг сууринд байгуулахаар төлөвлөсөн юм. Ингэвэл Хиагтын боомтоор орж гарах гадаадынхны анхаарлыг татна гэж үзжээ. Одоогоор казинод монголчуудыг оруулахгүй гэж хуульчилсан бол шинэ хуулийн төслөөр монголчуудыг жилд нэг өдрөөр орж, 25-40 сая төгрөгөөр тоглож болохоор тусгажээ. Казинод орж үйлчлүүлэх насны хязгаарыг 25-аар тогтоож байгаа юм. Монголчууд өнөөдрийн байдлаар гадаадын, тухайлбал Макаогийн казинод орж тоглох дуртай. Алтанбулагт казино байгуулах төслийг аль өнгөрсөн онд өргөн барьсан байна. Энэ төслөөр зөвхөн гадаадын хүмүүст, тэгэхдээ 21-ээс дээш насныханд үйлчлэхээр тусгасан юм.

Одоогоор Оросын Алтайн хязгаарт л ийм тоглооомын газар бий. 2014 онд Буриадад казино байгуулахаар төсөл өргөн барьсан ч удалгүй эргүүлэн татсан. Эрхүү мужийн  хувьд ийм тоглоомын бүс байгуулахаар одоогоор яриагүй байна. Оросын бусад бүс нутагт казино, тоглоомын бизнес хориотой болохоор монголчууд манай хилийн дэргэд казино байгуулчихвал Эрхүүгийнхэн тэнд очиж тоглох болох нь ээ.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан