Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Монгол дахь Оросын үл хөдлөх хөрөнгийн асуудлаар Орос Монголын Засгийн газар идэвхтэй ажиллана


Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат ОХУ-ын Байгалийн нөөц, экологийн сайд, Орос, Монголын Засгийн газар хоорондын комиссын хэсгийн дарга С.Е.Донскойг хүлээн авч уулзлаа. Монгол-ОХУ-ын Засгийн газар хоорондын Худалдаа, эдийн засаг, шинжлэх ухаан, техникийн комиссын XX хуралдаан өчигдөр эхэлсэн билээ.
Уулзалтын үеэр хоёр орны салбарын яамд хоорондын хамтын ажиллагаа идэвхтэй өрнөж байгааг дурдаад Монгол дахь Оросын үл хөдлөх хөрөнгийн асуудлаар Стратегийн түншлэлийг хөгжүүлэх дунд хугацааны хөтөлбөрт заасан зарчмуудын хүрээнд хоёр талын ажлын хэсгүүд идэвхтэй ажиллах, УБТЗ-ын үр ашгийг нэмэгдүүлэх, хил орчмын бүс нутгийн худалдааг бэхжүүлэх хэрэгтэй байгааг онцлов.
Мөн Монгол Улс, Евразийн эдийн засгийн холбоо хооронд чөлөөт худалдааны хэлэлцээр байгуулах нь хоёр талын худалдаанд ихээхэн ач холбогдолтойг дурдсан байна.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан