Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

УИХ-ын гишүүн Д.Мурат Сонгуулийн тухай хууль зөрчсөн нь тогтоогджээ


Мэдээлэл УИХ-ын гишүүн Д.Мурат нь Сонгуулийн тухай хуулийн холбогдох заалтуудыг зөрчсөн болохыг шүүхээс эцэслэн тогтоожээ.

УИХ-ын сонгуулийн 6 дугаар тойрогт Ардчилсан намаас нэр дэвшигч Д.Мурат нь Сонгуулийн тухай хуулийн 70 дугаар зүйлийг 70.1 “Ээлжит сонгуулийн жил эхлэснээс хойш санал хурааж дуустал аливаа этгээд сонгогчдын саналыг татах зорилгоор дараах үйлдэл, үйл ажиллагаа явуулахыг хориглоно”, 70.1.1. мөнгө эд зүйл тараах, 70.1.4-т “Нийтийг хамарсан... урлагийн тоглолт... ивээн тэтгэх” 70.5.13-т “сонгуулийн сурталчилгааны явцад бусдыг гүтгэх, доромжлох, гутаах, хураамч мэдээ, мэдэллийг төрөл бүрийн хэлбэрээр тараах” гэсэн заалтуудыг зөрчсөн талаар анхан шатны шүүхээр 3 удаа, мөн давж заалдах шатны шүүхээр 3 удаа нийт 6 удаагийн шүүх хурлаар хэлэлцсэн бөгөөд Баян-Өлгий аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн № 98А тоот шүүгчийн захирамжаар болон Баян-Өлгий аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 09 дүгээр магадлалаар Сонгуулийн тухай хуулийн дээрхи заалтуудыг зөрчсөн болохыг эцэслэн тогтоожээ.

Ийнхүү Улсын Их Хурлыг гишүүн Д.Мурат нь сонгогчдын итгэлийг татах зорилгоор урлагын тоглолтыг ивээн тэтгэсэн ба сонгуулийн сурталчилгааны явцад олон нийтэд хуурамч мэдээлэл тараасан, мөн түүний эхнэр нь сонгогчдод эд зүйл тарааж сонгогчдын саналыг хууль бусаар татах үйлдэл хийсэн нь шүүхээр эцэслэн тогтоогдсон тул холбогдох хуулийн дагуу түүнийг эргүүлэн татаж УИХ-ын сонгуулийн 6 дугаар тойрогт дахин сонгууль явуулж болзошгүй байдал бий болжээ.

0 Сэтгэгдэл
БОЛЛЬЁ ОО
Хамгийн их уншсан