Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Нийт нутгийн 70 гаруй хувь зудын эрсдэлтэй гэв

Арванхоёрдугаар сарын 20-ноос цас орох төлөвтэй байгаа тухай ХХААХҮЯ-ны Мал аж ахуйн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Л.Чой-Иш хэлээд нийт нутгийн 70 гаруй хувь нь зудын эрсдэлтэй байгаа гэв. Хэдийгээр хүйтний эрч харьцангуй суларсан ч Ховд аймгийн гурав, Увс аймгийн зургаан сумын малчид отор нүүдэл хийж байна. Мөн Завхан аймгийн зургаа, Хөвсгөл, Архангай, Хэнтий, Булган, Дорнод аймгийн хувьд зузаан цас унаж, хатуурсан нь өвөлжилт хүндрэх эрсдэлд хүргэсэн. Хэдийгээр малчид өвлийн бэлтгэлээ  сайн базаасан ч бэлчээрийн мал аж ахуйтай манай орны хувьд мал бэлчээрт гарч чадахгүй болно гэдэг малын зүй бус хорогдол нэмэгдэнэ гэсэн үг. Тиймээс  малчдад туслах, тусламжийг хэрэгтэй цэгт хурдан хүргэх ажлыг зохион байгуулж, иргэдийг идэвхтэй оролцохыг уриалж байгаа юм.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан